sonin.mn
УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулсан. МАН-ын гишүүд дэмжигчид болон орон нутаг дахь МАН-ын Үүрүүд хөдөлгөөнд нэгдэж ажиллахаа илэрхийлээд байгаа. Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн, намынхаа нэр хүндийг унагасан гэж үзэн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, МАН-ын дарга М.Энхболд нарыг эсэргүүцэгчдийн тоо нам дотор нь хүчээ авсаар байгаа юм. Тэгвэл  60 тэрбумын эздэд хариуцлага тооцохыг шаардаж Тусгаар тогтнолын ордны өмнө намын гишүүд суулт зарлаад байгаа.
Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар тэргүүтэй гишүүд “60 тэрбум”-ын эсрэг 24 цагийн суултыг  эхлүүлсэн. Тэгвэл энэхүү суултад намын гишүүд дэмжигчид олноороо цуглаж эхлээд байна. Энэхүү тэмцэл үр дүнгээ өгч албан тушаалыг наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгох хуйвалдаан зохион байгуулсан гэх этгээдүүдэд хариуцлага тооцуулж, намаа цэвэрлэх, шинэчилж чадах эсэхийг харах л үлдэж байна.