sonin.mn
АНУ-ын эрх баригчид саяхан Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс болон Иран Улсын эсрэг хоригийг чангатгасан явдал нь НҮБ-ын дүрэм, Дэлхийн Худалдааны Байгууллагын гэрээ хэлэлцээр, олон улсын эрх зүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн явдал боллоо.
 
Явцуу эрх ашгийн төлөө өөрийн түншүүдийнхээ хүртэл байр суурь, ашиг сонирхлыг үл харгалзсан АНУ-ын энэхүү алхам нь улс орнуудын найрамдал, хамтын ажиллагаа, олон улсын худалдаа, эдийн засгийн туншлэл, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг цохон тэмдэглэж, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага өөрийн гишүүн олон улсын найрамдлын нийгэмлэгүүд, сая сая дэмжигчдээ төлөөлөн эрс буруушааж байна.
 
МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГА