Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчилжээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр энэ хэргийг илчлэхэд оролцсон цагдаагийн байгууллагын ажилтнууд болох А, Ж нарыг мөн урд шөнө баривчилсан байна. Цагдаагийн байгууллагын ажилтнууд гэрч нарыг баривчлах үедээ “Ерөнхий сайдын эсрэг янз бүрийн юм ярьдаг хэн бэ чи. Ноёнтой сөргөлдсөн хүн яадгыг мэдрүүлнээ” гэх зэргээр дарамтлан, шалан дээр хэвтүүлж, гавалсан байна. Үүнээс үзэхэд шударга залуус болох Ч.Батболд, А, Ж нарыг залхаан цээрлүүлэх, харгислан хэлмэгдүүлэхээр баривчилсан гэж ойлгогдож байна.
Эх сурвалжын мэдэгдсэнээр гэрч Ч.Батболд нь Шадар сайдыг дагаж мөрдөх ажиллагаанд оролцсон бөгөөд хийж буй ажлынхаа талаар цагдаагийн байгууллагад хамт ажиллаж байсан А, Ж нарт мэдэгдсэн бөгөөд А, Ж нар чи ийм ноцтой, төрийн эсрэг гэмт хэрэгт оролцож болохгүй гэдгийг хэлж, Шадар сайд У.Хүрэлсүхэд өөрийнх нь эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдэгдсэнээр энэ хэрэг ил болжээ.
Засгийн газрын хоёр дахь албан тушаалтан болох Шадар сайдын аюулгүй байдалд халдсан хэргийг шалгалгүй сар гаруй болсон хуулийн байгууллага уг хэргийг гардан зохион байгуулсан дохиолол,хамгаалалтын “Нью Фалкон” компаний захирал З.Золбаяр болон “Очир” харуул хамгаалалтын алба, “Ханхүү-Бат” компаний захирал Б.Энхмэнд нарыг баривчлах нь битгий хэл ганц удаа байцаалт аваагүй, хэргийг захиалсан гэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас тайлбар аваагүй атлаа Ерөнхий сайдыг энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэх мэдээллийг ил болгосон гэрчийг яаран баривчилж, эрүүдэн шүүх ажиллагаа явуулж байгаа нь энэ хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд холбоотойг нотолж байгаа мэт. Тэр тусмаа ноцтой гэмт хэргийг илчилж, Шадар сайдад мэдээлэл хүргэсэн цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүртэл баривчилсан нь ихээхэн сэжигтай байна.
ЕС Ж.Эрдэнэбат энэ асуудлаар цагдаад хандсан, УИХД М.Энхболд би энэ хэрэгт холбогдолгүй гэж яаран мэдэгдэцгээсний дараа ийм үйл явдал боллоо.
Өчигдөр Үндэсний мэдээллийн төвд Шадар сайдын ажлын алба болон өмгөөлөгч Ц.Баасандорж нар мэдээлэл хийж, Шадар сайд У.Хүрэлсүхийн асуудлыг шалгахгүй байгаа нь Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байхыг үгүйсгэхгүй талаар мэдэгдсэн.
“Зургаан этгээд зохион байгуулалттайгаар тагнаж байсан нь илэрч, өнгөрсөн 7 сарын эхээр энэ асуудлаар АТГ болон Тагнуулын Ерөнхий газарт хандсан. Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө хүртэл МАН-ын удирдлагуудад энэ талаар дуулгасан байдаг. Гэтэл хэргийг шалгаж, тогтоох хуулийн хугацаа өнгөрчихөөд байхад цагдаа, хуулийн байгууллагууд нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахг байгаа нь гайхширал төрүүлж байна. Таван гэмт хэргийн шинжтэй, 10 гаруй холбогдогчтой, эдгээрээс хоёр нь хэргээ хүлээчихээд байхад хууль хүчнийхэн хөдлөхгүй байгаа нь энэ хэрэгт төрийн өндөр албан тушаалтан нөлөөлж байна хэмээн хардах сэдэл төрүүлж байна” хэмээн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэгдсэн.
“Одоогоор энэ хэргийн цорын ганц гэрч болох Ч.Батболд хамгаалалтгүй байгаа бөгөөд хуулийн байгууллага гэрч, хохирогчийн хамгаалалтад авах үүргээ биелүүлэхгүй бол амь нас нь эрсдэлтэй байгаа”-г ч тэд хэлсэн. Мөн Ч.Батболд Тагнуулын Ерөнхий газар энэ хэргийн талаар мэдүүлэг өгөх гэж очсон боловч байцаагч нь өөрчлөгдөж, зугтааж байгаа тул холбогдох байгууллагад өгч шалгуулна гэсэн билээ.
Гэтэл хэргийг шалгах, гэрчийг хамгаалах баййтугай, хэргийг илчилсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, хэргийг замхруулах замдаа орлоо. Шударга ёсыг шаардах, гэрчийг хамгаалах талаар дуу хоолойгоо нэгтгэх, хөдлөх цаг боллоо.
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл0
Ямарч тохиолдолд манай хууль хяналтынхан биднийг хамгаалах биш. Авилгалчдын захиалгаар гэрт халдаж хүчирхийлдэг болжээ. Тиймээс галт зэвсэг гэр бүл, амь насаа хамгаалах найдвартай арга юм байна. Ер нь америкчуудын " Бурхан бүх хүнд эрх чөлөөг өгсөн, харин Самуэль Кольт тэгш эрхийг өгсөн" гэдэг үг үнэн ажээ.
одоо энэ цагдаагийн хэд нь жор тунг нь хэтрүүлж нөгөө ерөнхий сайдаа их хурлын даргатай намтай нь хамт шаварт хутгаад сайхан юм болох нь дээ нэг иймэрхүү юм ихсээд ирхээрээ яаж ундагийг АН бэлээхэн заагаад өгсөн шүү ха ха ха т1 хогнууд
Хууль хяналтын байгууллагуудын дарга нарыг бүгдийг нь солих хэрэгтэй. Хоморголон солих
Эрдэнэбат огцорох ёстой шүү. Хөгжилтэй оронд бол аль хэдийн шоронд суусан байх ёстой доо. Шударга үнэний төлөө явж байгаа залуусаа дэмжих нь зөв шүү. Ард түмэн нэгдэцгээе.
М.Энхболд ч огцрох ёстой.
Bitgii huts.buu zevsgees gadna hel yariagaar oilgoltsoj bolno bizdee.amerikt buu zevseg avah erhtei bolsnoor zevsgiin naimaachid zad bayjij huurhii gemgui hun huuhed ami nasaaraa hohirih bolson.gadaad uls bolgonii yum bolgoniig shuteed teneg hooson bgaagiin shinj.
Turiin xamgaalagchid shudarga vnenii tuluu ywax yostoi atal mungunii tuluu, xen negnii bool, bolj durtai xvn bolgonoo ochij deerelxej bariwchildag bolchixson gej vv.
shudarga bus baina. Erdenebat engesen geed gerchilj baigaa xvmvvsiig ysan gej bariwchilj bgan bol. Erdenebat alban tushaalaa ashiglaj busdiin erx medeld xaldsaar l baix uu
Za odoo bas neg showuuu ene uls torchid zgrl ajilaa hiih bish shouwuuu l hiij chaddag bolson bna ene hurelhsuxiig bas gaaguin bolwu gesen chin ylgaa baihgui showuu chin garbnsdh
Ene dorjzodov tgd bas yriad bga nogoo ATG shlguulj baigaa garuud iiig bugdiig ni sain shalguulmaar bna daaaa
Hurel sux ooriigoo tagnaad bgan mu haashaa in be
Ter АТГ deer shalgaj bgaa nuhuriig uuriig ni bas sain shalgaj chuham unen mununiig uneneer ni togtooh heregtei
МАН-ыг цээжээрээ хамгаалдаг ганц хүн шүүдээ. Эрдэнэбат шиг л суудлын төлөө чичирч иймэрхүү юм хийхээр хүн биш. МАНАН-г үндсээр нь суга татаж, зоригтой дугарах Хүрэлсүхээс өөр хүн байхгүй учир эд нар айж үхэх гэж ийм хогийн үйлдлүүд хийж байхгүй юу.
Нэг нэгнийхээ мууг үзэх гэж, үйлдэл бүрийг нь алдалгүй ажиглаад байгаа шалтгаан нь У.Хүрэлсүх МАН-ын дарга болвол энэ Эрдэнэбат, Номтойбаяр, Сандуй, Оюунхорол, Энхболд гээд бүх луйварчдыг зайлуулах юм гэсэн. Тэгээд үхтэлээ айж байгаа нь энэ...
Монголд МАН-ын хятадын эрлийзүүдийн мафи хүчтэй болсон байна.
ардын НАМ хогийн НАМ БОЛЖЭЭ
Шившиг Хурэлсух ?
enkhbold,erdenebat nar shivshig
Hujaa bar zailtsan baidaa
хэн хэнийх нь зөв хэрүүлээ зодоон болго
Хууль шүүх нь Эрдэнэбат Энхболдын хувийн хамгаалалтын алба шиг л ажиллах юм. Ичиж үхээсэй. Монгол хүн байж хятлын гар хөл болхоосоо.
"Айвал бүү хий,хийвэл бүү ай" гэдэг язгуур монгол үг бий.Нэгэнт айлгүй хийж болсон юм одоо хийснийхээ дараа гоншигоноод хэрэггүй.Энэ бол муу эрийн шинж.Хийсэн хэлсэндээ эзэн болоод эцсээ үзэцгээ.
Za.ene.ATG.chini.uneheer.huuli.bus.etgeeduudiin.gart.orjee.uuniig.Mongolchuud.taslan.zogsooj.ter.Enhjargal.gedeg.etgeediig.barivchilj.shalgah.heregtei.bna.
Mongolchuudaa gamin zuglasan man namiig Tulhen unagaah zag Ni boljee
ATG tatan buulga ATG TATAN BUULGA.Mongoliin ARD tumen shaardaj baina nohoind barisan Mod shig yas goridson nohoi shig heden hudaldagdsan zagdaa neretei hulgaich nariin gar hol bolson targalsan shorongiin huyagnuudiig hoon taraaj tatan buulga
Төр нохойд барих л гэж хууль хүчний байгууллагыг тэжээдэг байгаа.
10000 gamin 400 mongol diij yavsan mongolchuud man namiin garliin Arvan huruund hatgah hedhen gamingiin uldegdel shoohuuz hunhuuziig diilehgui bol yunii Huu boloh Ve man Nii gaminguud hodolj ehellee ayul tugshuur boszgoo Mongolchuudaa eh orniihoo toloo boszgoooo
Ehneesee ehleed guitsetgegch hundee zahialagchiinhaa neriig heleed l , yamarch baisan hoorond ni hagaralduulah yumuu ajlaa gaigui hiigeed baigaa ES-iin ner hundiig unagah gesen yavuulga yavaad baina uu gej bodogdood baina.
Ene mafiin tald uilchildeg tsagdaagiin udirdlagiig ogtsruulia!!!ATGaxarch uund hamaarna!!!!
huuliihan elbegdorjiin gar hul . derrees ni . man geh tonuulchdiin bvgsnii alchuuruud ad helmegdej bgaa zaluus . haramsaltai . gehde tedend eelj ni irne .. tun udahgvi .
Еронхий сайд болох нь их ашигтай юм байна Сайханбилэг ер сайд болмогцоо Эрдэнэтийг авсан, Алтанхуяг таван толгойг эмх замбараагуй болгож хургэн нь баахан тендер авсан
Хүрэлсүхийн хамаатнууд оролцсон гээд байгаа энэ зохиомж ямар ч тэнэгт ойлгомжтой жүжиг байлаа. Арчаагүй муу шаарууд албан тушаалын төлөө нүдээ ухах дөхөх юмаа. Шадар Хүрэлсүх гэж нэг их сүр пар болсон нөхөр хүртэл ийм болчихоор энэ малнуудыг яахын болж байнаа. Хуулийнхан тэр гэрч гэгдсэн аймхай нөхрийг баривчласан нь зөв юм болж.
Mongolchuud.nam.gej.taltsahguigeer.odoo.ene.Elbegdorj.Enhbold.Erdenebat.m.Bayar.metiin.hulgaichuudyg.turuusuu.zailuulj.tseverla eh.tsag.ni.argagui.boljee.zul.buhuhuuree.badamladag.gej.ug.bdag.daa.naaduul.v.chini.Mongol.uls.huuligui.yam.shig.galzuurtsaaj.bna.odoo.edniig.baih.yostoi.shorond.ni.hiij.nasaar.ni.horih.heregtei
МОНГОЛ УЛСЫН ЗАСГЫН ГАЗАРЫН ХИЙЖ БАЙГАА ҮЙЛ ЯВДЛЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА. ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ИЙМ БАЙЖ БОЛОХ УУ ЭНЭ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ НӨГӨӨ АРД ТҮМНИЙ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ГЭДЭГ ОДОО ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД МӨНГӨӨР ХУДАЛДАГДАЖ ЗАХИАЛГАТ ХҮМҮҮСИЙН ГАР ХӨЛ БОЛООД БАЙГААГ АРД ТҮМЭН ГАЙХАН АЖИГЛАЖ БАЙНА ИЙМ ЗАСГЫН ГАЗАР НЭГ ИХ УДААН НАСЛАХГҮЙ БАЙХ ШҮҮ.
Mongolchyydaa turdin undurlugt ard tumen gazar nytagaa geh setgelgui mungutui komp-nii ezed bolon hamin erh ashig deeguurt tavisan.nuhuduug songohoo bolihiig yrialj baina.zuvhun jiriin ard irgedees undur medleg bolovsoroltoi 35-s deesh nasani zalyysig songoj turd tuluulul bolgoj songoj baimaar bna.harin undur shalgyyrtai.solgyyli neg ard tumeni tatvarin mungin salihand hiisegsen gazar bna