sonin.mn
Өнөөдөр буюу 2017 оны 08-р сарын 16-ны өглөө 10 цагийн орчимд Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин есөн давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрч хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал маш хүнд олон эрхтэн гэмтэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байна.
Нэмэлтээр Улаанбаатар хотоос  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг Эрдэнэт хот руу хөдөллөө. Өвчтөнгүүдийн биеийн байдлаас шалтгаалан хот руу тээвэрлэн гэмтлийн эмнэлэгт авч ирэх эсэхээ шийдвэрлэх ажээ.