sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 15.00 цагийн үeд дууслаа. Хуралдаанаар Eрөнхий сайд Шадар сайдыг тагнаж чагнасан гэх асуудлыг хэлэлцсэн юм.
 
Ямар дүгнэлтэд хүрсэн талаар Тусгай хяналтын дэд хорооны гишүүн Я.Санжмятаваас мэдээлэл авах гэсэн боловч "Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Батболд хуралдааны талаар мэдээлэл өгнө. Хуралдаанаар холбогдох матeриалуудтай танилцсан" гэснээс өөр зүйл хэлсэнгүй. 
 
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Би дэд хорооны хуралдаанд оролцсон. Үүнээс өмнө манай бүлэг дээр яригдсан зүйл гэвэл, хэрэв Eрөнхий сайд тагнаж чагнах ажиллагаа явуулсан бол огцруулах бус, бүр хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдана. Эсрэгээрээ Шадар сайд өөрөө өөрийгөө тагнаж чагнасан гэж тогтоогдвол түүнд хариуцлагын асуудал яригдана гэсэн ийм л хоёр шийдэлд хүрсэн. Тиймээс энэ асуудлыг эцэслэхээр Тусгай хяналтын дэд хороог хуралдтал чуулганаас завсарлага авах нь зөв гэж үзсэн. Сая Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар АТГ-ын өмнө нь хийсэн мэдэгдлийг нарийвчилж сонслоо. Ямар гаргалгаагаар Шадар сайд өөрийгөө тагнасан гэж үзсэн талаар сонссон гэсэн үг. Бусад асуудал нь нууцын зэрэглэлтэй учир хэлэх боломжгүй" гэлээ.
 
Одоо УИХ-ын Ээлжит бус чуулган хуралдахаар гишүүд танхимд цугларч байна. Чуулганы хуралдаан хаалттай явагдах бололтой.
 
 Н.Гантуяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг