sonin.mn
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүгийн  хийсэн томилгоотой холбоотой мэдээлэл сүүлийн үед цахим сүлжээнээс салахаа болив.
 
Уг нь төр төвшин үед бол ийм мэдээлэл  ноцтой. Харин өнөөдөр МАН-ынхны “зодоон” дунд баахан бүдгэрэх янзтай байна.
 
Р.Содхүү даргын хийсэн томилгоог жагсаасан нэгэн баримт байна. Ах дүү, хамаатан садан, холбоо сүлбээг нь бичсэнийг бодвол гайгүй сайн судалсан бололтой юм. Тухайлбал, өргөж авсан аавынхаа ач охиныг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ахлах бүртгэгчээр, түүний төрсөн эгчийн хүүхдийг ОӨУБЕГ-ын Хяналтын газарт улсын байцаагчаар, дүүгийнхээ хоёр хүүхдийг ОӨУБЕГ-ын Мэдээлэл технологийн газарт хэлтсийн даргаар, Хуулийн этгээдийн газарт улсын бүртгэгч, эхэнрийнхээ дүүгийн хоёр хүүхдийг Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, Чингэлтэй дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгчээр томилсон гэнэ. Энэ мэтчилэн ойрынхоо 17 хүнийг өөрийн удирддаг агентлаг, түүний харъяа газар, хэлтсүүдэд томилсон гэнэ.
 
Р.Содхүүгийн иймэрхүү томилгооны талаар “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүгийн бантан Онцгой статустай төрийн байгууллагад садан төрлөө хуйгаар нь томилж, алба ахиулав” гэцгээж байна.
 
Б.Дамдин
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин