sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. "ТЭЦ IV"-ийн хашаан дахь подстанцид өнөөдөр гал гарсан байна.
 
Нийслэлийн Онцгой Байдлын газарт "ТЭЦ IV"-ийн хашаан дахь подстанцид гал гарлаа гэсэн  дуудлага 12:21 цагт  ирсний дагуу гал түймэр унтраах, аврах таван ангийн аврагчид галыг унтраахаар ажиллаж байна. НОБГ-аас галын шалтгаан тодорхойгүй байгааг мэдээллээ.
 
 Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг