Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Буяннэмэхэд холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.
Д.Буяннэмэх нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Приус-11 маркийн автомашин дотор амь хохирогч П өөрийг нь хутгалж довтолсны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед П-г хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд Д.Буяннэмэхийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалт гэж үзэн, гэмт хэрэгт тооцохгүй орхиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэжээ. Ингэхдээ Д.Буяннэмэх нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эх нялхсын эмнэлэг дотор эхнэр хүүхдээ үлдээгээд улавч авах зорилгоор дэлгүүрт орох үедээ амь хохирогч П-гийн “ломбарднаас утас чөлөөлүүлэх” талаар ярихыг сонсож, П-гийн утсыг ломбардаас чөлөөлж, утсыг нь худалдан авах зорилгоор хамт явж, банкнаас мөнгө авсан болох, өөрийн эзэмшлийн Тоёота Приус-11 маркийн автомашины жолоочийн суудалд сууж байхад нь амь хохирогч П түүний араас хэд хэдэн удаа хутгалж довтолсны улмаас хамтдаа автомашины хаалгаар унаж, улмаар Д.Буяннэмэх өөрийн автомашиныг жолоодож яваад замын цагдаад “амь авраарай” гэж хэлэхэд цагдаа түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн үйл баримт гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн байна. Түүнчлэн амь хохирогч П нь Д.Буяннэмэх рүү довтолж түүнийг араас нь түрүүлж хутгалсны улмаас Д.Буяннэмэхийн биед тухайн үед амь биед аюултай хүнд гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Эдгээр болон бусад байдлуудыг анхан шатны шүүх нэгтгэн дүгнэж Д.Буяннэмэхийн үйлдлийг бусдын хууль бус халдлага, довтолгооны улмаас өөрийгөө хамгаалсан аргагүй хамгаалалт гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй шийдсэн гэж үзэж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна хэмээн үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов. Харин хэргийг шийдвэрлэсэн хуулийн зүйл хэсгийг шинэ хуульд нийцүүлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасан өөрчлөлт оруулж, цагаатгах тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл0
26 хутгална гэдэг аргагуй хамгаалалт биш, санаатай уйлдэл. Галзуурсан хун дээд тал нь 10 удаа цохиод ядарна. Энэ нехер хун алчихаад жужиг тоглосон нь ил байна. Монголын шуух, цагдаа ч дээ, хошногууд юм чинь!!!
Энэ нэг талаасаа монголын шоронжсон хуульд гэгээ орж байгаа сайн үйлдэл мэт.Монголд хүний амь бүрэлгээд аргагүй хамгаалалт гэдгээр цагаадаж байгаа хоёр дохь хэрэг байх шүү,нэг дэхь нь Хөвсгөлд байхаа,өөр рүүгээ дайрсан согтуу монголыг буудаж хөнөөсөн америкийн иргэн,аргагүй хамгаалалт гэдгээр хэрэг нь цагаадсан,хоёр дохь нь энэ болж байна.Ер нь аргагүй хамгаалалт тоталитар дэглэмтэй,тэр нийгмийн уршиг бүрэн арилаагүй улсад заавал ял авдаг зүйл анги.Гэхдээ 26 хутгална гэдэг арай олон байнаа,анхны үхлийн дүрэлтээ хийчээд "сэтгэл санаа нь зориудаар цочирдож" нэмээд 25 удаа сийчээд байсан маньяк алуурчин биш биз,эсвэл О.Ж.Симпсоны анхны хэрэгийг цайруулсан шиг юм болсийн биш биз,ямарч байсан сайн өмгөөлөгч авсан байна,хэн гэдэг хүн бэ тэр өмгөөлөгч
Бисдаа тэгээд муусайн алуурчидинд хутгплуулаад ухэх байсиймуу 26 ш хутганы шарх байна гэсэн амь орсож тэмцэлдэх уед ууссэн шарх
Zaluu.com дээр алагдсан хvний эмгээлэгч Г.Батбаярын яриа байна. Уг ярилцлагаас гомо эр жоохон хvvхэд хvчиндэх гээд эсэргvvцэхээр нь алсан. Гомо эрийн хамаатан юмуу танил гэмтлийн эмч худал дvгнэлт гаргасан. Одоо давж заалдах юм гэж ойлгосон.
өөрийг нь эхлээд хутгалахаар гэнэт цочирч хамгаалах үйлдэл хийсэн байна. Дээд шүүх зөв шийджээ.
Уллан цайм дээрэм, аллага байна. Хуний яриагаар ашиг ашиг харж. Энэ нехер эхнэр, хуухэд нь евчтэй байхад ямар завтай хуний утас челеелж дэмий тэнэв. Естой шуухийн луйвар. Энэ хэргийг хууль мэдэхгуй ямар ч хун аллага гэдгийг нотолж чадах юм байна.
Naad hunii chine gar ni salga bolhoor salgalaj chichreed 26 hutgaljee.
Энэ залууг үнэхээр алах зорилготойгоор түрүүлж довтолсон нөхөр өөрөө чад хийжээ гэж ойлгов. Яалт ч үгүй аргагүй байдалд орсон хэн ч өрсөж хөнөөхийг л оролдно. Дутуу хийвээс өөрөө алуулна. Ээдрээтэй хэрэг байна. Ер нь аргагүй хамгаалалтыг маш сайн судалж, хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Нөхөр нь хүүхдүүдээ хана саваад алах гэж байхад нь эхнэр нь зогсоохын тулд нөхрөө хутгалж хүүхдүүдээ аварсан эмэгтэй шоронд хоригдож байна гэсэн. Энэ эмэгтэй хүүхдүүдээ хамгаалаагүй бол 1-7 насны 3 хүүхэд амь алдах байлаа. Ухаан алдчихсан байхад нь хана руу шидэн савж байсан гэдэг. Энэ эмэгтэйг тэгвэл суллаж цагаатга.
Энэ дээр алуурчин Буяннэмэх ээрээ бичив vv. Ичээч алуурчаан
манай шүүхийн нүүр царай ийм л байгаа юм хэргүүдийг дандаа эсрэгээр нь хулгайч,алуурчин ,луйварчингуудыг хаацайлж,зөвтгөсөн байдлаар шийднэ.Элбэгдорж,Лүндэндорж тэргүүтэй шүүхийн ерөнхий зөвлөл байгаа цагт иймэрхүү маягаар хуулийг гууль болгосоор байх болно
Чинийхээр тэгээд хүн алах гэж хутгалаад дайрсан хүнийг алахыг нь хүлээгээд суух болж байна уу. Хутгалах бүү хэл хутга гаргахад нь алчихвал аргагүй хамгаалалт гэж үзэж болно. Хэдэн удаа хутгалж аюулгүй болгох нь энд ямарч ач холбогдолгүй
zov shiidjee。manai shuuh haaya neg zov shiid gargahiin
улавч авах гэж гараад .... хуний яриа чагнаад.... хамт явж банкнаас мунгу аваад..... ломбард орж утас аваад худалдаж авах гээд......... улгэр шиг
бүгд мөрдөгч прокурор шүүгч болчих юмаа, бодит байдалын мэдэхгүй байжийж.гуцалгүй гарч гадаа мөс цасаа цэвэрлэцгээ
Kkkkk
хи хи үнэн үнэн
shunaltai nuhur be hymd utad awchihna geed ulawch awah gej ywaad mashindaa suulgaad ywj l bg 2 laa shunai sedeltei humuus bna
ter 19nastai balcnir hyyhed hyn alya gej bodoh uu ..ter hyyhdiin zan tolow tiim hereg hiih hyn mon yy nariin sudalsan yum yu bna . hoorhii ex hyn l shalax yum daa.
Аргагүй хамгаалалтанд заавал тэд хутгална гэж байдаг юм уу малуудаа хүн амьд үлдэхийн тулд юу ч хийнэ шдэ
zuv shiidje. bi ch gsn hutga bariad nad ru hun dairval ursuj hutgalna
дээд шуухийн шийдвэр зев
Zuv l shiidej.Hunruu hutga bariad dairch baigaa 19 tei zaluu hurteh yostoigoo l hurtej dee
Argagvi hamgaalalt hetrvvlj hvn hunuujee
Шүүгчдэд баяр хүргэе Дандаа хохирогчийн зөв байдаггүй юманд учир бий гэдгийг нэг хэсэгт ойлгуулж байгаад нь
6 биш, 16 биш ..26 удаа мэсэлж байж биеэ хамгаална гэж байх уу? ?!!!. Энэ хүний бэлгийн чиг хандлага сэжигтэй ч юм билүү?! Дэндүү аймаар хамгаалалт байна.
26 дүрсэн юм уу? эсвэл ноцолдох үед үүссан шархнууд байж болох?
Ямар тэнэг найруулгатай бичдэг пиздаа вэ.юүч ойлгуулахгүй.
ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙН ГАНЦ ХҮҮГ АЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ БАЙНА ЛЭЭ. НААД БУЯННЭМЭХ ЧИНЬ ХҮН АЛЧИХААД ӨӨРИЙГӨӨ ХУТГАЛЖ ШАРХДУУЛААД ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГТ ОЧСОН ГЭЭД ЭХ НЬ ЯРИЛЦЛАГА ӨГСӨН БАЙДАГ.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд хүн амины онц ноцтой хэрэг гарч, 19-хөн настай хүү бусдад 26 удаа хутгалуулж, хоёр гараа тасдуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэргийг Архангай аймгийн харьяат 31 настай Д.Буяннэмэх гэгч этгээд үйлдсэн бөгөөд тэрбээр өдгөө цагдан хоригдоогүй, харин ч шүүгчийн захирамжаар батлан даалтад гарчихсан эрх чөлөөтэй яваад нь хохирогчийн ээж ихэд гомдолтой бас айдастай байгаагаа илэрхийлээд байгаа юм. Талийгаач П-гийн ээж Т.Дамдинсүрэн ганц хүүг нь алсан алуурчинг байдаг газарт нь байлгаж хориулахаар хөлөө хүрэх газар хүртлээ явсан ч амжилт олж чадахгүй явна. Хүүгийнхээ ажил явдлыг дуусгасны маргаашнаас эхлээд хуулийн байгууллагуудаар явж, мөн гэмт этгээдийг эмнэлэгт хэвтэж байна гэсэн мэдээллийг авч ГССҮТ-ийн эмч нартай ч заргалдаж, цагдаад болон мөрдөн байцаагчид хандсаны улмаас цагдан хориулсан ч төд удалгүй Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан гэмт хэрэгтэнг батлан даалтад гаргах захирамж гарган, энэ сарын 25-нд цагдан хорихоос гаргажээ. Түүнийг авлига авч сулласан байх гэх хардлагыг ч талийгаачийн ээж хэлж байгаа юм. Харин эл хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа бөгөөд хохирогч Т.Дамдинсүрэн өчигдрөөс эхлэн өмгөөлөгч авсан байна. Тэрбээр “Хүүг минь алсан алуурчин танил тал, холбоо сүлбээ ихтэй хүмүүс юм шиг байна лээ. 20 гаруй сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн сурагтай байна. Бид хүнээ алуулчихсан, алсан хүн нь тодорхой байхад хуулийн байгууллага үнэн зөв шийднэ гэж найдаж байсан. Гэтэл хоёр ч удаа оргон зайлсан алуурчинг суллаад, энгийн хүмүүсийн дунд инээгээд явахыг зөвшөөрчихлөө. Тиймээс эргэлзэж эхэлж байна” гэв. Талийгаач хүү гэмт этгээдийг огтоос танихгүй бөгөөд хүнсний дэлгүүрт өөр хүнтэй “Хямдхан утас зарна шүү” гэж ярихыг Д.Буяннэмэх сонсоод “Ах нь худалдаж авъя” гээд дагуулаад гараад явчээ. Тэд өдөржин машинтай хотын төвөөр явсан бөгөөд хэрэг явдал оройн цагаар болжээ. Чухам юунаас болж маргалдаж, хүүг хөнөөх болсныг мэдэхгүй ч тэд архи дарс огт хэрэглээгүй байсан гэнэ. Гэмт этгээд хэрэг үйлдчихээд талийгаачийн цогцсыг гудамжинд хаяад өөрийнх нь хувцас хунар, машин нь нил цус нөж болчихсон, замын хөдөлгөөнд оролцож байхад нь замын цагдаа зогсоож шалгажээ. Гэтэл тэрбээр “Намайг авраарай, намайг хүн хутгалчихлаа. Би ч түүнийг бас хутгалсан. Намайг нэгдүгээр эмнэлэгт хүргээд өгөөч” гэж гуйжээ. Тэгээд цагдаа түүнийг ГССҮТ-д хүргэж очиход нүүрээ зүссэн, хоолойных нь тэнд хутганы мөртэй байжээ. Түүний ах нь гэх Мөнхбаяр гэдэг эмч тосч аваад, машины осолд орсон гээд Хавсарсан гэмтлийн тасагт хэвтүүлсэн байжээ.
Hunruu hutga bariad dairsan huugee humuujuuleh baij dee.Prius 11 tei hun 6 udaa shuugch avilgaldah hurungu yu baiv gej.Shuuh zuv shuujee
Талийгаач хүүг 26 удаа хутгалсан этгээд Мөнхбаяр эмчийн нөлөөгөөр Гэмтэлийн эмнэлэгт хэвтсэн байжээ ШУТИС-ийн III дамжааны оюутан,19 настай П-г 26 удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг өнгөрсөн 2015 оны оны арваннэгдүгээр сарын 27-ны өмнө гарсан юм байна. Хүүг хөнөөсөн этгээдийг цагдаагийн багйууллагаас олж тогтоосон бөгөөд түүнд эрүүгийн үүсгэн, шалгаж, хорих 461 дүгээр ангид саатуулж байжээ. Гэтэл саяхнаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан сэжигтнийг батлан даалтад гаргах захирамжийг гаргаад байгаа аж. Уг хэргийн талаар талийгаачийн ээж П ярихдаа “Миний хүү 19 настай, ШУТИС-д сурдаг байсан. Гэтэл Архангай аймгийн харъяат Буяннэмэх гэдэг этгээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн VI Бичил хорооллын орчимд миний хүүг 26 удаа хутгалж, хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн. Гэмт этгээд хүүг минь хөнөөснийхөө дараа шууд Гэмтлийн эмнэлэгт таньдаг ах дээрээ очиж эмнэлэгт хэвтсэн байсан. Ах нь Гэмтлийн эмнэлгийн таван давхарт байдаг, тэргүүлэх эмч Мөнхбаяр гэж хүн бий. Тэр эмч дүүгээ хавсарсан гэмтлийн тасагт арав гаруй хоног хэвтүүлсэн юм билээ. Би тэр хооронд хүүгийнхээ буяны ажлыг хийгээд, завгүй явсан. Гэтэл гэмт этгээд эмнэлэгт хөзөр тоглоод сууж байна гэх мэдээллийг аваад “Хүн алсан хүн яагаад ингээд байж байдаг юм бэ” гээд тэр дор нь яваад очтол Гэмтлийн эмнэлгийн цагдаа нар нь мэдэхгүй, “Энэ хүн аваарт ороод ирсэн гэсэн. Мөнхбаяр эмчийн дүү гэсэн шүү дээ” хэмээгээд намайг маргааш өглөө ир, хуулийнх нь дагуу шийдье гээд буцаасан. Ингээд маргааш өглөө нь очиход өнөөх Буяннэмэх шөнө нь оргон зайлсан байсан. Тиймээс би гомдол гаргаж байгаад түүнийг саатуулж, цагдан хориулсан. Гэтэл саатуулагдсан өдрөө хорих ангийнхаа эмнэлэгт хэвтчихсэн байгаа юм. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч үргэлжлүүлэн хорих саналаа прокурорт гаргахад прокурор нь зөвшөөрсөн. Тэр хүний хувьд Шүүх эмнэлгээр хүнд гэмтэлтэй гээд гэмтлийн зэрэг тогтоолгосон байгаа. Уг нь тэр хүн эв эрүүл, сав саруул явж байгаа ш дээ. Нүүрэндээ л нэг зүсэлттэй байсан. Гэтэл өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгч Цогтзандан гэдэг хүн гэмт этгээд Буяннэмэхийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах шийдвэр гаргачихлаа. Би үнэхээр айж байна. Ганц хүүтэйгээ хоёулахнаа амьдардаг байсан. Энэ алуурчин ингээд гарчихаар би одоо яах юм бэ” хэмээн нулимас дуслуулан ярьжээ. Харин албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар гэмт этгээдийн талаас уг хэргийг олон нийтийн анхаарлаас холдуулахын тулд мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ мэдээллийг устгуулах, дахин гаргахгүй байх арга хэмжээ авч байгаа юм байна. Н.Ганаа үргэлжлэл бий...
Гүржийн онигоо. хадам эхээ 7 хутгалж алсан эрийг шүүх болгоомжгүй хариуцлагагүй өөрийгөө аваад явчихаж чадаагүй хохирогч өөрөө 7 удаа төмс арилгаж байсан хутган дээр унасан нь хэрэгт сэжиглэгдэгчийн мэдүүлгээр батлагдаж байх тул хэрэгсэхгүй болгов