sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс 50 сая вон авсан гэх хэргийг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн, түүнийг торгох шийдвэр гарсан билээ. Харин С.Ганбаатар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд түүнд мөнгө өгсөн гэх этгээдүүд нь огт олдохгүй байгаа юм. Тэгвэл энэ бүхэн ердөө л Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарын нэр хүндийг унагах зорилготой, тусгай албаныхны хийсэн зохиомол жүжиг байсан гэдгийг Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж баталжээ.