sonin.mn
УИХ-ын гишүүн Ж.Батзанданд  ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбүрэн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг бусдыг гүтгэсэн байж болзошгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэн шалгаж эхэлж буй аж..
Ж.Батзандан нь  "Б.Хурц талийгаач Д.Энхбатыг хулгайгаар авчирч, хилс хэргээр хорьж, үхэлд хүргэсэн.Мөн Б.Хурц С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлахгүй, гэм зэмгүй гурван хүнд ял өгсөн . “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн" хэмээсэн юм.
Иймээс Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандаж,  УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэр төрд халдсан гэх асуудлаар гомдол гаргаж гэнэ.
 
Э.Мягмар