ЛОНДОН. /Гардиан/. Газар, уснаа явагч, маш ховор динозаврын шинэ төрөл зүйлийн чулуужсан ясыг Монголоос хууль бусаар хил давуулсныг олж тогтоосноо судлаачид мэдэгдлээ гэж Их Британийн “Гардиан” сонин мэдээллээ.
Судлаачдын үзэж буйгаар, хун шиг хүзүүтэй, хөлөндөө хурц үзүүртэй буюу “алуурчин ” хумстай, усанд сэлж, загас барихад нь тус болдог нугасан хошуутай энэ амьтан нь одоогоос 71-75 сая жилийн тэрээд Монголын говьп амьдарч байсан ажээ.
Францын Гренобль хотод төвтэй Европын синхротрон цацрагийг судлах төвийн палеонтологич Винсент Фернандес лхагва гарагт буюу өчигдөр мэдэгдэл хийхдээ “Энэ үлэг гүрвэлийн төрөл зүйл судлаачдын анхаарлыг ихэд татаж байна. Бидний мэдэх үлэг гүрвэлийн бусад төрөл зүйлээс тэс өөр. Газраар явахдаа хумсаа, харин хошуугаа усанд сэлж, загас барьж идэхдээ ашигладаг байсан байх” гэж ярьжээ. Түүний хэлснээр, энэ амьтан нь урт хөл болон сүүлтэй хэдий ч биеийн хэмжээ нь зэрлэг нугасныхтай бараг адил гэнэ. Зэрлэг нугас нь 56-65 см урт, 0.9-1.2 кг жинтэй байдаг аж.
Энэхүү динозварын чулуужсан яс нь Монголын өмнөд нутгийн говиос, тодруулбал цагтаа олон гол, нууртай байсан Ухаа толгод гэдэг газраас олдсон гэж судлаачид үзэж байна.
Монголоос хууль бусаар гаргасан энэ динозаврын чулуужсан яс нь олон жил хувь хүмүүсийн цуглуулгад байсан бөгөөд үүний гарал үүслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна. Юутай ч энэхүү олдвор нь хамгийн сүүлийн эзэн болох үлэг гүрвэлийн чулуужсан яс цуглуулагч бөгөөд наймаачин Франсуа Эскуилье гэдэг хүний ачаар эрдэмтэн судлаачдын гарт орж, эх нутагтаа очих боломжтой бүрдээд байна гэж “Гардиан” сонинд бичжээ.
Динозварын энэ шинэ төрөл зүйлийг 1965-1970 онд Польш-Монголын экспедицэд багтан Монголын говиор судалгаа, малтлага хийж байсан палентологич асан Гальшка Осмульська /Halszka Osmolska/ болон дээрх чулуужсан ясыг мэргэжлийн судлаачдад өгсөн цуглуулагч Ф.Эскуилье нарын нэрээр “Гальшка,Эскуилье нарын махчин шувуу” /Halszkaraptor escuilliei/ гэж нэрлэсэн байна.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН / задгай/ аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно. http://btcclicks.com/?r=95b2c5b7
MONGOLOOS BUX L UM GARDAG BIZDEE GAIXAAD BAIX YU BNAA. XUMUUS N XURTEL ZUGTAJ GARAAD BAIGAA BIZDEE.
Бүх юмаа гаргаад дууслаа. Мөнгө цагаан нүд улаан болжээ. Эх орноо хайрлахгүй хүн яасан олон болоо вэ?
Ийм юмыг жирийн хүн хийхгүй л дээ,мэрэгжилийн палентологич хүн,гаалийхантай хуйвалдаж байж л хийнэ.Замын Үүдийн гаалийн ажилчдын амьдралыг нь сэмхээн тандаад үзээрэй,АНУ 10 жил зовлогоо зовоосон маниусаас баян пээдгэр.
1965-1970 онд явагдсан Польше Монголын археологийн экспедиции гэж бичсэн байхын!Би 1971 оны зун зовлолт Монголын хамтарсан Биолог ботаникийн экспедицид явж байсан.Омноговь аймгийн Булган сумын нутаг Баян заг гэх газар 1971 оны зун Польшийн археолгийн экспедицитэй ойролцоо шахуу байрлаж бие биендээ зочилж цай уух,гар,хол бомбог тоглох гээдл олон цаг одор Хамт онгороож байсанаа сайн санаж байна!
Мэдээжшд!Одорт 10 гаруй мянган захын наймаачин орж гарж, авилга огч байхад пээдийлгуй яаахуу?Замын Уудийн гаальд ажилд орох Чинь барагл бух насаараа идэх 3 уеийнхээ хоолоо олж байна Гэсэн уг
Ганц муу динозаврын яс яах вэ. Байгалийн Түүхийн Музейг чинь луйварчид аль эрт амыг барьж үзмэр нь алга болоод байна. Элбэгдорж худлаа Баьаар ярьж самууруулж байгаад бүх музейг залгисан. Харин М.Энхболд чимээгүй хамгаалж дуугүй суусаар байна.
ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН / задгай/ аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно. http://btcclicks.com/?r=95b2c5b7
Дорноговийн чулуужсан бүхэл бүтэн ой/хэдэн ширхэг сэрийсэн мод биш шүү/,худлаа хэлдэг хүнд ширэнгэн ой шахуу үнэт зүйлийг чехийн геологч нэртэй хулгайчууд хуга хуга цохиод судалгааны материал гээд аваад явсан жишээ бий.Яг үнэндээ бол манай улс өөрийн баялагтаа эзэн болж чадахгүй олон жил болж байна.Ялангуяа 1990 оноос хойш бол бүүр хамаагүй болсон.Монгол банкны ерөнхийлөгч байсан нэг хулгайч Төрийн эрдэнэсийн сангаас Богд хааны хөөргийг хулгайлчихдаг ч юм уу,ерөнхийлөгч байсан нэг золбин хав Эрдэнэт үйлдвэрийг шаачихаж байгаа юм.Ард түмэн нэртэй хагас мал хагас хүн болсон юмнууд нь тэр хулгайчууддаа хайртай гэж жигтэйхэн, дахин дахин сонгоод улам их хулгай хийлгэхээр толгой дээрээ тахиж байдгаас тэр биз.