sonin.mn
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт 2017 он гарсаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас 129 хүний амь нас хохирсон байна. Үүнийг төрлөөр нь авч үзвэл зам тээврийн ослын улмаас 29, архины хордлогоор 25, өөрийгөө боомилж 23 хүн нас баржээ. Зам тээврийн ослоор нас барсан 29 иргэний 24 нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан байна.
 
Тиймээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас нийт иргэдэд анхаарууллаа. Шинэ жилийн баяр ирж байгаатай холбогдуулан архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж жолоо барихгүй байхыг иргэдэд уриалж байна.
 
 
Б.Батчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг