-2012 оны арваннэгдугээр сарын байдлаар авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийн улмаас улсад 65.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ бол зөвхөн энэ оны эхний 11 сарын мэдээлэл төдий
Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас. дуулиан дагуулсан ажиллагаа явуулж, төрийн албан хаагчдыг авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилсан. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт хууль хяналтынхан тус газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Б.Баярсайхан нарын 10 гаруй албан тушаалтныг бусдаас их хэмжээний авлига авч байхад гүйцэтгэх ажиллагаа явуулсан байх юм.
Харин эдгээр албан тушаалтны гэрт нэгжлэг хийхэд Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга нар тус бүр 200 гаруй сая төгрөг хадгалж байсныг хураан авсан аж.
Мөн Монгол Оросын хамтарсан “Монголросцветмет"-ийн захирал До.Ганболдыг мэргэжлийн хяналтынхантай хамт баривчилсан нь олны анхаарлыг татсан юм. Түүнийг төмрийн хүдрийг хилээр гаргахдаа холбогдох байгууллагын тогтоосон ханшаас доогуур гаргаж их хэмжээний ашиг олон хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан гэсэн мэдээлэл байна.
АТГ-ын хувьд оны төгсгөлд ийнхүү гялалзсан амжилттайгаар ажиллаж, төрийн албаны бусармаг булхайг илрүүлж, хий дэмий оршин байдаг гэх шүүмжлэлд өртөөд байсан нэр хүндээ өргөөд авлаа. Тус газрын тайлангаас харахад, 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийн улмаас улсад 65.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ бол зөвхөн энэ оны эхний 11 сарын мэдээлэл төдий.
Хамгийн гол нь жил хүрэхгүй хугацаанд 65.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэдэг нь энэ хэрээр улсын төсөв хохирч, татвар төлөгчдийн мөнгө салхинд хийссэн гэсэн үг. Нөгөөтээгүүр илэрсэн нь л энэ болохоос цаана нь хэр олон асуудал, булхай нуугдан үлдэж байгааг бид мэдэхгүй. 2016 онд олон улсын байгууллагууд Монгол Улсын Авлигын индекс 38 болж, өмнөх жилээс 15 байраар ухарсныг зарласан байна.
Үүнээс гадна, өнгөрсөн долоо хоногт Европын холбооноос Монгол Улсыг татварын эрсдэл бүхий, энэ төрлийн гэмт этгээдүүд луйвраар олсон хөрөнгөө нуухад боломжтой бүс гэж зарласан. Тэр ч бүү хэл, татварын орчноо сайжруулахгүй бол хориг арга хэмжээ авна гэж “сүрдүүлсэн”.
Яг үнэндээ улстөрийн орчин бохирдож, төрийн шийдвэрүүд үнэ цэнгүй, улсын хөгжилд ач холбогдолгүй болсон нь авлигаас үүдэн гарсан нөхцөл байдал. Үүний нэг жишээ нь, хяналтын байгууллагын удирдлагын гэр орноос ийм их хэмжээний мөнгө бэлнээрээ гарч байгаа явдал. Монголын төрийн алба хэзээ ч сайн цалинтай байгаагүй. Дарга даамлын нэмэгдэл, илүү цаг, өөр бусад хангамж байлаа гээд сард гар дээрээ сая төгрөг лав авч чадахгүй. Гэтэл Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга төрийн албаныхны 220-250 сарын цалинг бэлнээр хадгалж байгаа нь хачирхалтай.
Энэ бол Монголын жирийн иргэн арилжааны банкны тэнгэрийн шалгуурыг арайхийн давж байж авдаг орон сууцны зээлийн хугацаа. Харин авдаг зээл нь 30-50 сая төгрөгт л эргэлддэг. Тэгвэл төрийн албаны хурган дарга нар монголчуудын ихэнхийнх нь мөрөөдөлдөө л барьж үзэх их мөнгийг гэртээ хээв нэг хадгалж байдаг гэхээр даанч шударга бус санагдахыг нуух юун. Манайхан муу юмны түрүүнд африкчуудаар жишээ авч, адгийн улс орныг ярихаараа мөн тэднээр төлөөлүүлдэг.
Харин өөрсдөө авлигын индекс, банкны хүү, ялгаварлалаараа мөнөөх африкчуудтайгаа мөр зэрэгцэн, зарим үзүүлэлтээр бүр тэднээс хойно хаягдсанаа мэдээгүй байх. Тодруулбал, Монгол Улс авлигын үзүүлэлтээр Хойд Солонгос, Сомали, Хойд Судан, Өмнөд Судан, Замби зэрэг улстай “ана мана үзэлцэж”, дээр доороо орж яваа аж.
Тэгвэл Монгол Улсыг ийн харлуулахад хүргэсэн шалтгаануудын нэг болсон МХЕГ угаас хэл аманд өртөмтгий гэдгийг бүгд мэдэх биз ээ. АТГ-аас мэдээлж буйгаар, тус газарт хийсэн шалгалтын дараа “Аймаг, орон нутагт зарим нарийн мэргэжлийн боловсон хүчин хомсдолтойг далимдуулан уг албан тушаалд мэргэжлийн бус, Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага, удирдлагаас баталсан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй иргэнийг байцаагчийн албан тушаалд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас нэр дэвшүүлж байгааг Ажлын хэсгээс дурдаж анхаарууллаа.
МХЕГ 2015-2016 онд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдсон 6 албан тушаалтанд ажилгүй байх хугацааны цалин 20.8 сая төгрөг олгосон байна Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т ‘Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг хүлээхгүй” гэж заасан байхад нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг бүхий Үр дүнгийн гэрээ байгуулсан нь зохисгүй байна. Гэрээний үүргийг хэрэгжүүлэхийн тулд мөнгөн дүнг байцаагч нартаа хуваарилах, тэднээр орлого бүрдүүлэх ажил хийлгэх шаардлага тулгарч байна” гэж дүгнэсэн байх юм.
Хатуухан өчихөд, төрийн албанд ажиллаж байгаа хэр нь үнэтэй байр, машин, эд зүйлс хэрэглэж байгаа этгээдүүдийг онцгойлон шалгах шаардлагатай. ХОМ гээчийг ч нягталж, улайх ч үгүй худал ярьдаг хүмүүс ч энэ байнд өртөх нь зүй ёсны хэрэг. Байргүй, машингүй эрхмүүдийг өрөвдөх, гоочлохоос илүүтэй мэдүүлгийн эдийн засгийн агуулгыг задлан шинжлэх цаг болжээ.
Ашиг орлоготой компаниудын эздийн уялдаа холбоо, хэн хэнийхээ халаасанд хэр зэрэг гар дүрсэн, тэр жилдээ гарсан хуулиудын үйлчлэл улстөрч эзэнтэй компаниудын ашиг орлогод хэрхэн нөлөөлсөн зэрэг дүн шинжилгээ хийж байж авлигын үнэн төрхийг гаргаж ирнэ. Ямартай ч эцэст нь хэлэхэд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээс энэ юу болоод байна вэ гэж асуумаар байна.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Төрийн албан хаагчдийн хурган дарга нар ийм байхад томчуул нь бүр аймар байгаа даа. Томчуулыг яагаад шалгадаггүй юм бэ. Тэд нар чинь долларын саятан, тэрбумтангууд болсон байхад. Хуулийг дээрээсээ эхлэн ягштал биелүүлдэг болчихвол доошлох бүр хуулиа биелүүлдэг болно доо. АТГ-хан бага ч болов ажил хийж харагдаж л байна. Өмнө нь хэзээ ийм байлаа.
Мэргэжлийн хяналтынхныг давруулсан хүн бол Хүрэлсүх. Ар нь түүз гэсэн шиг идэж уусан даа эд нар. Хуучцуул нь тэтгэвэртээ ч гарахгүй улсын төлөө зүтгэдэг гэж бодож бна уу? Бүгд авилгалын төлөө. Бүх баян байцаагчдыг шалгах хэрэгтэй.
Зарлал: Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн /ОМЕГА КОМПЛЕКС/ ЛИ ЭР КАН бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
улсад болон тосов бурдуулэх эх уусвэр нь торд ажиллаж буй хэсэг шуналтай хумуусийн хувьд ашиглагдаж улсын тосовийн бурдэхгуй дээр нь ноолж сурсанаараа ард иргэдээ татвараар дарамтлаж татвар нэмж гадаадын байгууллагын нэр барьж татвар нэмсэн уйваагуй уйлдэлийг зогосоох цаг нь болжээ
ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН / задгай/ аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно. http://btcclicks.com/?r=95b2c5b7
ерөнхий боловсролын сурагч нарт авилгалтай хэрхэн тэмцэх талаар хичээл сургалт явуулсан шиг өдөр хоног өнгөрөөн ажил хийсэн дүр эсгэж байгааг юу ч гэж хэлмээр юм бэ дээ....
Elbegdorj Hurts 2 oo yaj chadahgui hudla sensaats degdeegeed hudla
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР БҮГД АВИЛГАЧИД. АВИЛГА НЭХДЭГ. БАС ХЭН ТӨРҮҮЛЖ АВИЛГА ӨГСӨНД НЬ ҮЙЛЧИЛДЭГ, АВИЛГА АВААД ӨРСӨЛДӨГЧИЙГ НЬ НАМНАДАГ НЬ НУУЦ БИШ. Бүгдийг нь шалгаж шоронд хийж хатаа.
нэг газрын хэлтсийн даргын өрөөнөөс ард түмэнд хүсээд ч олдохгүй тийм их мөнгө гарч байгаа юм чинь төрийн түшээд, түүний дарга нарын өрөөнөөс хэдэн тэрбумаар төгрөг гарах бол. одоо сахилга, хариуцлага, дэг журам хэрэгтэй байна. дээд удирдлагаасаа эхлээгүй сахилга, хариуцлага заавал нурж унадаг нь харамсалтай
Зарлал: Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн /ОМЕГА КОМПЛЕКС/ ЛИ ЭР КАН бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
МХЕГ-ын баян байцаагчдыг шалгавал их юм гарна. Нөхөр нь барилга бариад эхнэр нь шалгаад,эсвэл найзаараа шалгуулсан болоод барилга хүлээн авах акт бүрдүүлдэг. Удаан жил ажилласан байцаагчид нь задгай мөнгөөр ярихгүй, жийп машин ,орон сууц ,алт л ярина. Ардаа бүгд хувийн бизнестэй. Шинэ жижгүүд нь ТҮЦ лангуунаас нэг юм салгаж байж санаа нь амарна. Өлөв долов хийж байгаа нь шог жүжигчид шиг шүү.
Улс орноо цөлмөж олсон мөнгөө дундчууд нь гэртээ дээдчүүд нь офшорт нуугаад эх орон минь тураалд орж энгийн бид чинь амьдрах аргагүй боллоо.Нам нэрийн дор сэм хуйвалдаж эх болсон газар нутгаа гадныханд худалдаж байгаа нэр бүхий энэ хэдэн олигарахийг төрөөс зайлуулахгүй бол улс орон өөдлөхгүй болох нь тодорхой боллоо.Ард түмэн минь нам харгалзахгүйгээр эвлэлдэн нэгдэж өөрсдийхөө хувь заяаг өөрсдөө шийдэх цаг нэгэнт болсон бололтой.
Цагаанхүү даргаа Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт "Виктория центр" төвийн урд хууль бусаар баригдсан барилгыг буулгах ерөнхий байцаагчиййн дүгнэлтээ гаргаж өгөөчээ.5-н сар таныг хүлээлээ шүү дээ.Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажлаа хийл дээ.Яах гээд байгаа юм бэ?...
Энэ барилгын асуудлаар ерөнхий сайд хүртэл танд үүрэг чиглэл өгч хуулийн дагуу шийдвэрлэ гэсэн биз дээ.Гэтэл ерөнхий сайдынхаа үүргийг ч үл тоох юм.Ямар ашиг сонирхол яваад байдаг юм бэ? Эсвэл танд бичсэн өргөдөл гомдол тан дээр очиж амжилгүй замдаа алга болоод байдаг юм уу.
Ми овогт Эрдэнэбат нарын хүмүүсийг цэвэрлэх хэрэгтэй.
За одоо шинэ байраа авах боллоо. МХЕГ энэ байранд хир хяналт тавих бол? Хэрэв захиалагч айл нь сэтгэлд нийцээгүй доголдолтойгоо гомдол гаргавал хүлээн авах болов уу? Урьд нь ашиглалтанд авсан л бол мянган гомдол гаргаад нэмэргүй байдаг байсан. Одоо яах бол? Хахууль авах гээд гэдийх болов уу яах бол? Жирийн иргэний хувьд шүү дээ. Том гарын хүмүүс том л хахуулийг нь өгдөг гэсэн. Тайлбар авмаар бна.
фенг-шү Ганбаагийн үед хүнээр мөнгө өгүүлээд бичлэг хийж хэлмэгдүүлдэг байсан Одоо гэрт нь мөнгө тавьдаг болсон юм байх даа Нэг өдөр дансанд баахан ногоон шаачих юм биш биз Мэдэх л нөхөд элбэгшжээ
Зарлал: Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн /ОМЕГА КОМПЛЕКС/ ЛИ ЭР КАН бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
ХҮРЭЛСҮХИЙН УДИРДАЖ ИРСЭН мхег-ЫНХАН НЭГ ИЙМЭРХҮҮ Л БАЙНА. уДИРДЛАГЫНХ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СҮҮДЭР ТУССАН Л БАЙГАА
Aimguudiin MHG-iin darga nar gej dandaa MAN-iin mungunii tomilgoonii nuhduudiig shalga. YAmarch bolovsrolgui baga angiin bagsh abgai Dornodiin Mergejliin hyanaltiin darga bolson
Од гээд бгаа дуучдын билет шахахааа больё.Од л юм бол билет нь алалцаад л дуусамаар юм
Мэргэжлийн хяналтын мянга мянган боловсролтой мэдлэгтэй зарчимтай залуус болоод өнгөрсөн үйл яьдлыг хараад их харамсаж байна. Намын нэр барьсан дарга нарын гар хөл болсон цүнх барьдаг залуус энэ байгууллагын толгойд сууж ардаа хамгаалалттайгаар төрийн нэрийн өмнөөс хулгай луйврыг хийж мэргэжлийн хяналтын байгууллагын нэр нүүр шороотой хутгаж хувийн шунал хүслийг амжуулдаг байсан нэгэнт ил тод болж байх шиг байна. Ийм этгээдүүдийг төрийн албан ажиллах эрхгүйгээр чөлөөлж ялыг нь үүрүүлэх хэрэгтэй. Үүний ард мянга мянга шудрага хариуцлагатайгаар ажил үүргээ гүйцэтгэж буй залуусын нэр сүр бий. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нь ажлаа авсан цагаасаа бурууд хатуу зөвд зөөлөн гэж ярих боловч яг эсрэгээрээ ажил үйл хэргээ авч явсан маргаангүй үнэн. Үүнийг зориуд хэлэх учир нь системдээ үнэлэгдэггүй сахилга бат ёс зүйн хувьд илт дутагдалтай сонирхолын зөрчилтэй этгээдүүдийн хамгийн тэргүүн эгнээд буюу даргаар тавьж мэргэжлийн хяналтын байгууллагыг үйл ажиллагааг муутгахаас эхэлсэн. Эдгээр нөхөдөө хэзээ ч арга хэмжээ авч чадаагүй мөнхөд толгойг нь илж ирсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагад ажлын байран дахь архидалт хэвийн үзэгдэл мөн авлига хээл хахууль хил дамнасан хориотой бизнес өдөр болгон шахуу гарах болсон. Энэ бүгдэд нүдэн балай чихэн дүлий өнгөрөөх болсон. Магадгүй энэ бүхний эцэст эргүүлж хархад ашиг сонирхол нэг биш юм биз? гэх асуудал өөрийн эрхгүй бодогдож байна. Н.Цагаанхүү та энэ бүхэнтэй эрх ашиг сонирхол нэг биш гэдгээ хүлээн зөвшөөрч байвал асуудалд шудрага бурууд хатуу зөвд зөөлөн хандах хандлага чинь одоо гарах байх гэж найдахаас өөр хүлээлт алга даа. Өөрийн томилсон албан тушаалын гуйлгачин хариуцлагагүй этгээдүүдээ нөхдүүдээ даруй чөлөөлж ёс алдаагаа засаж залах байх найднам.
Энэ хүн үнэн бичжээЦагаанхүү МХ ерөнхий байцаагч байх чадвар ёс суртахуунгүй хүн байна лээ
Ингэж элэг бариулдаг Монголын арл түмэн бид дэндүү ноомой бнаа. Өөр улс оронд бол иргэд нь хэзээний жагсаал энээ тэр болж бгаа. Манайхан элгээ тэвэрч хэвтсээр элэг бариулсаар...
хэн гэдэг прокурор баривчлагдсан гэмтэнг сулладаг байнаа тэр прокурорын нэрийг мэдмээр байна. элбэгдоржийн томилсон анархист прокурорыг зойлуулаач
КОММУНИЗМИЙГ ҮЗЭН ЯДАЖ АРДЧИЛАЛЫГ ТАХИН ШҮТДЭГ ЛАЛАРУУДАА. КОММУНИСТ ХЯТАД УЛС АВИЛГАЧИДТАЙ ӨРШӨӨЛГҮЙ ХАТУУ ТЭМЦЭЖ БАЙХАД, АРДЧИЛСАН МОНГОЛ УЛС АВИЛГАЧИДТАЙ ӨРШӨӨЛ ЭНЭРЭЛГҮЙГЭЭР ХАТУУ ТЭМЦЭХГҮЙ АВИЛГАЧДЫН ТОЛГОЙГ ИЛЭЭД АВИЛГАЛЫГ УЛАМ ГААРУУЛААД БАЙНА ВЭ. КОММУНИЗМ БАБА АРДЧИЛАЛ ГОЁ ГЭСЭН СУРТАЛ УХУУЛГАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ. ҮҮНД ТАЙЛБАР ХЭЛЭХ ХҮН БАЙНА УУ.
Хэрэг илрүүлэх яах вэ? үр дүнд нь Монголд ямар ашигөгсөн бэ? дуулиан болоод баахан авилгал аваад дуусдаг биз дээ.Төсөвт учруулсан ямар хохирлыг хэн төлсөн юм бэ? Хуули йхан авилга аюаад хаана.аа
Хянадаг шалгадаг байцаагч нэртэй авилгач паризитууд хавдар хүрээ талийна гэж эртний зөнч хэлсэн байна оээ
хөөрхий энэ мөнгө хүрэлсүхдээ хүрч чадалгүй сүйрчдээ гэвч том хамгаалалт нь мөрдөнгөөс аварч, бултуулах аргыг сэдэж төрд ажиллах завгүй яваа юм байхдаа. ард түмэн ядуурсаар, юмны үнэ нэмэгдээр яанадаа монголчууд минь