sonin.mn
МАХН-ын II Их хурлын чуулган гэж нэрлэсэн арга хэмжээг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн, зохиолч, өмгөөлөгч Ч.Энхээ нарын хэсэг хүмүүс өнгөрсөн Бямба гарагт Төрийн ордонд зохион байгуулсан билээ.Уг хуралд оролцогчид Чингис хааны хөшөөнд цэцэг өргөх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын нэр бүхий гишүүн "Чамайг хутгалж ална" гэж заналхийлжээ. О.Баасанхүү уг асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан байна.
 
Ч.Явуу