sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийслэл, орон нутгийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчдийг хамруулсан нэгдсэн сургалтыг энэ сарын 14,15-ны өдөр болов.
 
Сургалтад нийт 44 алба хаагч оролцож "Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилт", шинэчлэн батлагдсан "Эрүүгийн хуулийн ялын бодлого", "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль", "Зөрчлийн тухай хууль", "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль"-ийн холбогдох заалтууд, "Албадлагын арга хэмжээ авагдсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа", "Зорчих эрхийг хязгаарлах ял"-ын талаарх ойлголт, төслийн үйл явц, "Цахим программ ашиглалт", "Тэнсэн, ял хойшлуулсан, хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон этгээдүүдэд тавих хяналт" зэрэг сэдвээр Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн албадын дарга, багш, судлаачид хичээл сургалтыг явуулж байна гэж ШШГЕГ-аас мэдээллээ.
 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ"