-Монголд Онцгой албан татвар нэмэгдсэнтэй зэрэгцээд дэлхийн зах зээлд нефтийн үнэ мөн өсөж байна. Үүнийг дагаад нефть бүтээгдэхүүн импортлогчид шатахууны жижиглэнгийн үнээ нэмэх үү гэсэн асуулт үүсээд байна
Засгийн газраас өнгөрсөн онд газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварыг нэмсэн. "Хэдийгээр Онцгой албан татвар нэмсэн ч түүхий тосны үнэ буурах төлөвтэй байгаа. Мөн дотоод зах зээлд валютын ханш хэвийн байгаа зэргээс шалтгаалан үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авна” гэж тэр үед Засгийн газар үзэж байсан юм. Гэвч газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд нэг баррел түүхий нефть 69.8 ам доллар хүрсэн.
Харин 2015 оны тавдугаар сараас 2016 оны наймдугаар сард хүртэл дэлхийн зах зээл дээрх үнэ 50 ам.доллар хүрэхгүй байж. Тэр үед ч шатахуун импортлогчид үнээ буулгаагүй. Харин одоо Монголд Онцгой албан татвар нэмэгдсэнтэй зэрэгцээд дэлхийн зах зээлд нефтийн үнэ мөн өсөж байна. Үүнийг дагаад нефть бүтээгдэхүүн импортлогчид шатахууны жижиглэнгийн үнээ нэмэх үү гэсэн асуулт үүсээд байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ сарын 8-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус газрын дарга Б.Лхагва цаг үеийн холбогдолтойгоор“Сүүлийн үед бензин, шатахуун, дизель түлшний хомсдолын асуудлаар санал хүсэлт ирж байна. Бензин шатахуун жижиглэнгээр борлуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд үнэ тарифаа нэмэх эрх одоогийн түвшинд байхгүй. ШӨХТГ-аас үнээ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй байх шаардлага тавьж байгаа. Тийм учраас хомсдол үүсгэж буй аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалтын ажил хийнэ. Шалгалтын дүнг харгалзан хариуцлага тооцох асуудал яригдана. Энэ талаар анхаарч ажиллах санамж, зөвлөмжийг хүргүүлсэн” гэсэн юм.
Гэтэл бодит байдал дээр энэ сарын 13-нд “Петровис” шатахуун түгээх станцын нийслэлийн төвийн салбаруудын түгээгчид АИ-92 шатахуун дууссан хэмээн иргэдийг буцаажээ. Түүнчлэн АИ-95 (1,970 төгрөг) шатахуунаа борлуулсан аж. Мөн “Петровис’’-ын зарим салбар үйл ажиллагаагаа зогсоосон бол “Тэс петролиум" засвартай хэмээн ажиллаагүй. Тухайн өдөр “Шунхлай” ШТС хэвийн ажиллажээ.
Тэгвэл өчигдөр “М-Ойл” ШТС-ын зарим салбар АИ-92-ЫГ 1,630 төгрөгөөр нийлүүлсэн ч нэг суудлын машинд 20 мянга төгрөгийн шатахуун л борлуулсан гэнэ. Иргэдийн өгсөн мэдээллээр ойролцоогоор 20 орчим минут дугаарлаж, хүлээсний дараа түгээгчийн өгнө гэсэн хэмжээгээр шатахуун авчээ. Харин Улаанбаатар хотын захын ШТС-ууд оочер дараалалгүй хэвийн ажилласан бөгөөд шатахуунгүй болсон зарим жолооч машинаа чирүүлж, захын борлуулагчдаас бензин авсан гэнэ.
Шатахуун импортлогчдын зүгээс Онцгой албан татварыг багасгавал бензиний үнэ нэмэгдэхгүй байх боломжтой гэсэн байр суурьтай байгаа бололтой. Тиймдээ ч анхааруулга болгож, шатахууны нийлүүлэлт дээр “бойкот” хийв үү. Бензиний үнэ бол маш мэдрэг суурь үнэ. Жишээлбэл, уг суурь үнэ нэмэгдэх сургаар зарим таксины жолооч км нь 800 байсан үйлчилгээний төлбөрөө нэмж, км тутамд нэг мянга төгрөг болгожээ.
Нөгөө талаас эдийн засагч А.Батпүрэв шатахууны үнийн талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөд манай Засгийн газар шатахууны онцгой татвараа бууруулж, харин үнэ унахад татвараа нэмж орлого нэмэх байдлаар бензиний үнийг "тогтворжуулж” байсан. Өнгөрсөн оноос импортын үнэ ч өсөөд бас татвар ч нэмэгдчихээд байна.
Шатахууны үнэ яах аргагүй сүүлийн үеийн политэкономийн гол асуудал боллоо. Хэргийн эзэн улстөрчид маань ард нь сууж үлдээд бизнес эрхлэгчдэд уурссан олон түмний дунд нохдод яс шиг хаяж өгч байгаа юм шиг түлхчихэж байгаа болохоор зарим бодит тайлбар өгье гэж бодлоо. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хямдрахад манайд хямдруулдаггүй байж одоо өсөхөд нь өсгөх гэлээ гэсэн зүйл их ярих юм. Нэгдүгээрт, огт хямдардаггүй биш хямдарч байжээ. Жишээ нь 2015 оны төгсгөлд. Хоёрдугаарт, илүү ч хямдруулж болох байсан ч төрөөс шатахууны онцгой татварыг нэмж төсвийн орлогоо нэмэхийг илүүд үзсэн байна.
Харин 2016 оны эхнээс олон улсын үнэ өссөөр одоо хоёр дахин өндөр болоод байна. Энэ үед нь төрөөс нэг удаа онцгой татвараа бууруулах замаар шатахууны үнийн өсөлтийг бага хэмжээнд барьж байсан ч өнгөрсөн онд онцгой татварыг хоёр ч удаа буцаан нэмэгдүүлснээс өнөөгийн нөхцөл байдалд хүрээд байгаа юм, Одоо татварын асуудлаа эргэн харахгүйгээр муйхраар л үнэ битгий нэм гээд суугаад байвал бүх компани борлуулалт хийх утгагүй болж, улмаар шатахууны хомсдол нүүрлэх аюултай.
Татвараас гадна олон улсын импортын үнийн өсөлт, бензин худалдан авч байгаа валютын ханшийн өсөлт гээд Засгийн газар хянаж чадахгүй хүчин зүйлс ч бий. Ер нь цаашдаа үнийг төр тогтоох гэж оролдохоо болиод зах зээлийн зарчимдаа шилжмээр байгаа юм. Олигополь зах зээл гэдэг асуудал ярьдаг ч одоо 30 гаруй тусгай зөвшөөрөлтэй нефть импортлогч байгаа. Хүсэл байгаад хөрөнгө оруулалтаа босгож чадвал хэдүүлээ ч гэсэн шатахуун оруулж, ирээд л орон даяар зарж болно. Үнэхээр л амархан ашиг байдаг бол бүгд бензин зөөгөөд явж баймаар юм” гэжээ.
Ямартай ч шатахуун импортлогчдын онцгой татварын эсрэг хийсэн эл жижиг “бойкот” нийслэлийн иргэдийн цаг завыг тодорхой хэмжээнд барсан.Цаашлаад шатахууны үнэ нэмэгдвэл олон төрлийн татварыг нуруун дээрээ үүрч буй иргэдэд улам л хүнд тусна.
Төрөөс үнэ тэнцвэржүүлэх зорилгоор шатахуун импортлогчдод татаас өглөө гэхэд тэр мөнгө иргэдийн халааснаас гарна. Эсвэл бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэгчээр дэлхийн зах зээлд түүхий нефтийн үнэ буурахыг хүлээх эсвэл залбирах ёстой юу.
Т.Болор-Эрдэнэ
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Шатахуун хямд үед үнэ буулгахгүй, өндөр үнээр зараад байж болдог, харин үнэ өсөхөөр боож үхэх гээд байгаа нь шудрага бус, залхай үйлдэл мөнөөсөө мөн. ШУДРАГА ТӨРИЙН НУДРАГА ШААРДЛАГАТАЙ
ТЭР ТӨР ЧИНЬ ӨӨРӨӨ НУДАРГАЛААД БАЙГААН БУС УУ, ИРГЭДЭЭ дээрхээс тэгж л ойлголоо шд
Шатахуун хямд үед үнэ буулгахгүй, өндөр үнээр зараад байж болдог, харин үнэ өсөхөөр боож үхэх гээд байгаа нь шудрага бус, залхай үйлдэл мөнөөсөө мөн. ШУДРАГА ТӨРИЙН НУДРАГА ШААРДЛАГАТАЙ
Номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг ард түмнийг их басах юм энэ хэдэн нефть импортлогчид. Эднийг яаж ч дур зоргоор авирлахад тэгсхийгээд тэсээд гараад байдаг бид эднийг их давраажээ. Нефтийн үнэ хямд байхад бензин ,шатахууны үнэ Монголд буугаагүй ,дээр нь улсаас татаас авчихна. Сул ашиг,цул ашиг. Нөгөө их ашгаа Монголд байлгавал баригдана,татвар төлнө. Ингээд л Оюунгэрэл,Батхүү нар офшор бүсэд татвар төлөхгүйгээр мөнгөө нуусан. Үүнийг нь олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид бидэнд илрүүлээд өгсөн. Ардыг шулж олсон тэр их мөнгийг оруулж ирдэггүй юм гэхэд улс татвараа аваач. Зүй нь офшор бүсэд байгаа эдний тэр их мөнгө монгол гэр бүл бүрээс хулгайлсан мөнгө,биднийг ядууруулсан мөнгө. Бүр бүгдийг нь татсан ч болохгүй гэх юмгүй. МАН-ынхан тийм ажил хийхгүй л дээ. Тиймээс ядаж тэр луйврын мөнгөнөөс татварыг нь ав. Шаардаж бна.

Бүгдийнх нь тусгай зөвшөөрлыг булааж буцааж ав
Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081
orosiin kolonkuudad zah zeelee neej ug
Зарлал: Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн ЛИ ЭР КАН /ОМЕГА КОМПЛЕКС/ бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
petrovisiin ouyngerel gej neg emgen shulam mongolchuudiin amidraliig dorduulj olson ashigaa offshoret mongoo avaachij hiij bgaa shdee ene chawgansiig l ustgah taash ni haruulah heregtei