sonin.mn
Олон улсын тоймч Б.Дашзэвэг өнгөрөгч 10 дугаар сард бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэрэгт холбогдон, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа талаарх мэдээлэл нэлээдгүй шуугиан тарьсан билээ. Гэсэн ч Б.Дашзэвэгийн биеийн байдал муудсан тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн  яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэснийг Шүүхийн олон нийттэй харилцах хэлтэс мэдээлсэн.  Тэгвэл энэ хэргийг шүүх хурал энэ сарын 17-нд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор тов гарчээ.