sonin.mn
Дөнгөж сая ШӨХТГ-аас сүүлийн үед үүсээд байгаа шатахууны хомсдолтой холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. ШӨХТГ-ын дарга Б.Лхагва энэ үеэр хэлэхдээ, нефьт импортлогч компаниуд шатахууны үнийг нэмэх саналыг байнга тавьж ирсэн. Гэсэн ч ШӨХТГ-ын зүгээс 6 төрлийн зөвлөмжийг хүргүүлж, зөвлөмжийн дагуу ажиллахыг сануулсан боловч зохиомол хомсдол бий болгож байна. Одоогоор "Магнай Трейд", "Петровис", "Тэс петролиум" зэрэг компаниудад шалгалт хийж байна. Мөн удаа дараа зохиомол хомсдол үүсгэж, үнэ нэмсэн гэсэн үндэслэлээр "Магнай Трейд" компаний тусгай эрхийг цуцлах саналаа уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлж байна. Хуулийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тусгай эрхийг цуцлах зөвшөөрөл нь байгаа гэв. 
Хэрэв бидний хүргүүлсэн зөвлөмжийн дагуу ажиллахгүй, удаа дараа зохиомол хомсдол бий болгож, үндэслэлгүйгээр үнэ нэмэх асуудлыг гаргавал бусад аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг ч цуцлах асуудлыг тавина гэж мэдэгдлээ.