sonin.mn
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт цагаан зээрэнд хийсэн шинжилгээгээр шүлхий өвчин илэрчээ. 
Тус аймгийн нутагт ийн шүлхий өвчин илэрсэн тул өнөөдөр аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Цогтцэций, Манлай сумдад ажиллах юм.
Цагаан зээр нь үргэлж нүүдэллэж байдаг учраас өвчин тараах аюултай гэж үзэж байна. Мөн энэ жилийн хувьд тус аймгийн нутагт отор нүүдэл их байгаа учир отрын бүс нутагт шүлхий өвчин тархвал малчдад ихээхэн хохирол учрах аюултай юм.
 
 
Д.Мишигсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг