sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан Нийслэлийн  Баянгол дүүргийн 5, 17-р хорооны нутагт байрлах 10 дугаар  хороололд байрлалтай саун, массажны үйлчилгээ үзүүлдэг зургаан газарт өнгөрсөн шөнө  гэнэтийн шалгалт хийжээ. 
Төв зам дагуух орон сууцны хонгилд байрлалтай 20 гаруй саун, массажны газар ажилладгийн ердөө  6-д нь  гэнэт  шалгах үеэр биеэ үнэлэгч 19-34 насны 20 эмэгтэйг илрүүлжээ. Эмэгтэйчүүдийн дунд 2-3 хүүхэдтэй ээж ч байна. Тус газраар үйлчлүүлж байсан 10 эрэгтэй биеэ үнэлэгчдэд мөнгө төлснөө хүлээжээ. Биеэ үнэлэгчдийн гол зуучлагч нь таксины жолооч байдгийг энэ хэрэгт хобогдогчид ярьсан нь бас л анхаарууштай. 
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг