Байсхийгээд л хувьчлалынх нь асуудал яригддаг Төрийн өмчийн цөөхөн хэдэн компанийн нэг нь МИАТ. Энэ компанийн үйл ажиллагаатай холбоотой анхаарал татаж мэдэх зарим мэдээлэл бидэнд ирсэн юм.
Тодруулбал, МИАТ компанийн гадагшаа хийсэн зарим гэрээ маш их алдагдал хүлээх болсон гэж байна.
МИАТ компани “Air Lease Corporation” компанитай 2011 оны дөрөвдүгээр сарын 20-нд өдөр “Боинг 767-300” онгоцыг 40 сарын хугацаатай ашиглахаар түрээсийн гэрээ байгуулжээ.
Гэтэл “Air Lease Corporation” компани 2014 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр нөгөөх онгоцоо “Air Lease 28149” компанид худалджээ. Ингээд МИАТ шинэ эзэмшигчтэй 2014 оны аравдугаар сард нэмэлт гэрээ байгуулсан байна. Гэвч “Air Lease 28149” компани гэрээний үүргээ зөрчин Монгол Улсын ИНЕГ-ын дүрмийн шаардлагад нийцэхгүй хөдөлгүүр, хөл анги гэдгийг МИАТ компанид санал болгожээ. Үүнийг ашиглах боломжгүйг МИАТ компаниас мэдэгдсэн байна. Гэсэн ч нөгөө талаас ямар нэг арга хэмжээ аваагүй учраас МИАТ компани түрээсийн онгоцыг 2016 оны дөрөвдүгээр сараас ашиглалгүй зогсоож, улмаар зургадугаар сард онгоцыг буцаах шийдвэрийг гаргаад АНУ-д хүргэж өгчээ. Гэтэл 2016 оны есдүгээр сард “Air Lease 28149” компани МИАТ ХК-иас түрээсийн төлбөр нэхсэн байна. МИАТ компани ч түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэсэн хариуг хүргүүлжээ.
Гэсэн ч түрээслэгчид МИАТ ХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гээд 10 сая ам.доллар нэхэмжлэн 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд АНУ-ын Карифорни мужийн дүүргийн шүүхэд хандсан байна. Энэ талаар МИАТ компанийн Захирлын зөвлөл хэлэлцэж, тус компанийг АНУ-ын Калифорни мужид төлөөлөх эрх бүхий “Pillsbury Winthrop Shaw Pitman LLP”-тай хамтран ажиллаж эхэлсэн байна. Улмаар МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир 2017 оны зургадугаар сард АНУ-д очиж, “Aersale” компанийн удирдлагатай уулзаад, тус компанид 3.0 сая ам.доллар төлөх хэлэлцээрийг хийчихээд иржээ. Эвлэрлийн гэх тэр гэрээнд 2017 оны аравдугаар сарын 17-нд гарын үсэг зурсан байна.
Ингээд гэрээнд зааснаар онгоцны түрээсийн барьцаанд байсан 600 мянган ам.доллар дээр нэмж 600 мянган ам доллар шийлжүүлж, эхний төлбөр хүлээн авмагц “Aersale” шүүхээс нэхэмжлэлээ татахаар тохирсон байна. Харин үлдэгдэл төлбөрийг 2019 оны гуравдугаар сар хүртэл сар бүрийн эхэнд 100 мянган ам.долларыг шилжүүлэхээр тохиролцжээ.
Яг одоогоор МИАТ компаниас “Aersale” компанид 1.5 сая ам.доллар төлөөд байгаа юм байна. Харин үлдсэн 1.5 сая ам.долларыг сар бүрийн эхэнд шилжүүлнэ гэсэн үг.
Хамгийн хачирхалтай нь энэ зардлыг МИАТ ХК-ийн ТУЗ зөвшөөрөөгүй. Бас Зам, тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ч мэдэгдээгүй байна. Тиймээс энэ мөнгийг төлөх хөрөнгө 2018 оны төсөвт суугаагүй гэсэн үг. Дээрээс нь МИАТ ХК-нд хуулийн үйлчилгээ үзүүлж байсан АНУ-ын “Pillsbury Winthrop Shaw Pitman LLP” компанид 250 мянга гаруй ам.доллар төлчихөөд байгаа юм. Үүнээс гадна Кипр улсын “Zela aviation” компанитай нойтон түрээсийн GSA буюу Ерөнхий борлуулагч агентлагийн гэрээ байгуулжээ. Үүний дагуу МИАТ компани сар бүр “Zela aviation” компанид суурь хураамж гэж 3000 ам.доллараас 5000 еврог төлдөг юм байна. 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар “Zela aviation” компанид 1.25 сая орчим ам.доллар, 100 мянга гаруй еврог төлөөд байгаа ажээ. Бас 2017 оны нэгдүгээр сард Малдив улсын Мега малдив компанид нойтон түрээсийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан байна. Энэ дагуу Малдив руу нислэг үйлдсэн боловч “Мега малдив” компаниас МИАТ ХК-д төлөх ёстой 850 мянга орчим ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээнд зааснаар бол Zela aviation компанийн зуучлалын хөлсийг “Мега Малдив”-ын төлбөр орж ирсний дараа төлөх учиртай аж. Гэтэл МИАТ компани 46 мянган ам.долларыг гэрээний заалтыг зөрчөөд төлчихжээ.
Түүнчлэн БНЧУ-ын Травел сервис компанитай мөн нойтон түрээсийн гэрээ байгуулсан байгаа юм. Энэ гэрээнээс МИАТ компани 2017 онд 4.5 орчим сая ам.долларын орлого олж, үүний 8-10 орчим хувь нь цэвэр ашиг байх тооцоог хийжээ. Гэтэл энэ гэрээний дагуу МИАТ ХК “Бойнг 737-800” онгоцоо нислэгийн ачааллын үед буюу 4-8 дугаар сард БНЧУ-д тогтмол нисгэснээр агаарын хөлгийн дутагдалд орсон байна. Тэгэнгүүт Оманы “Оман айр” компаниас “Бойнг 737-700” буюу хэт жижиг онгоцыг хоёр жилийн хугацаагаар түрээсэлжээ. Энэ онгоцыг түрээслэн авахтай холбоотой зардалд л гэхэд 670 мянга орчим ам.доллар зарцуулсан байна. Дээрээс нь сар бүрийн түрээсийн зардлыг оруулан тооцвол БНЧУ-ын “Травел сервис” компанитай байгуулсан нойтон түрээсийн гэрээнээс олох орлогоос нь хэд дахин өндөр болж, даваад явчихсан байна. Түүнчлэн “Оман айр” компаниас турээсээр авсан “Бойнг 737-700” онгоцоос болж, ачаалал багатай өвлийн улиралд МИАТ ХК онгоцны илүүдэлтэй сууж байдаг болжээ. Үүнээс гадна 2017 оны арваннэгдүгээр сард Гайти улсын “Sunrise airways” компанитай нойтон түрээсийн гэрээ байгуулсны дагуу МИАТ ХК-ийн “Бойнг-767” онгоц тус улсад нислэг үйлдэж байна. Энэ нислэгээс МИАТ ХК 300 орчим сая төгрөгийн ашиг олох тооцоог хийжээ. Гэвч Кипр улсын “Zela aviation” компани зуучлалын хөлсөндөө 450 мянган ам.доллар авахаар байгаа үед МИАТ компанид ашиг гэхээсээ алдагдал авчирч байгаа юм. Уг нь бол аливаа улсын иргэний агаарын тээврийн компани нойтон түрээсээс маш их ашиг олдог. Харин манай МИАТ-ийн нойтон түрээсийн гэрээ дандаа алдагдалтай гэгдэж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тэрчлэн МИАТ компани “Изинис айрвэйс” ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээг нягтлах шаардлага үүсч болзошгүй юм байна. Гэрээний дагуу МИАТ компани “Изинис айрвэйс” ХХК-д нисгэгч бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлж, тэдний нисгэгчдийг зөөх, шалгах үүргийг хүлээсэн байна. Мөн interline passanger ticketing, baggage and ticket handling agreement байгуулжээ. Үүгээрээ тус компанийг Олон улсын агаарын тээврийн холбоонд бүртгүүлэх, “Бойнг 737- 800” онгоц оруулж ирэх, олон улсын нислэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлдэг гэсэн үг. Гэтэл төрийн өмчит МИАТ ч, хувийн “Изинис айрвэйс” ХХК ч адилхан агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, тэд өрсөлдөгчид. Ийм байтал Т.Тамир захирал өрсөлдөгч компанийн үйл ажиллагааг илтэд дэмжиж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм.
Т.Тамир захирлын бас нэг үйлдлийг энд онцлох хэрэгтэй байх. Тэрээр 2016 оны арванхоёрдугаар сарын 22-нд Бизнес төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Эрдэнийг Лондон хотын Брунейн Их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын ангид нэг жилийн хугацаанд суралцуулах тушаал гаргажээ. Ингэхдээ сургалтын төлбөр, амьдрах зардалд зориулж нийт 104 сая төгрөгийг МИАТ компанийн төсвөөс гаргахаар шийдсэн байна.
Хамгийн гол нь Т.Эрдэнэ МИАТ-д ажилд ороод жил ч болоогүй байжээ. Бас Т.Эрдэнийн эзэмших мэргэжил МИАТ компанид онцын шаардлагагүй гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлэх юм билээ. Тиймээс Т.Тамирын энэ шийдвэрт МИАТ компанийн ажилтнууд ч эргэлздэг юм байна. Энд нэг хачирхалтай зүйл бий.
Т.Эрдэнэ Лондонд суралцах гэрээгээ МИАТ компанийн мэргэжилтэнтэй 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан байна. Гэтэл Т.Тамир захирлын тушаал дээрх гэрээг байгуулснаас нэг сарын дараа гарсан байдаг. Бас Т.Эрдэнийн сургуулиа төгсөөд эргэж ирэх баталгааг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын төрсөн дүү Б.Мандхай гаргасан байх юм. Б.Мандхай МИАТ компанид ажилладаг. Тэрээр Т.Эрдэнийн эргэж ирэх баталгаа болгож, өөрийнхөө эзэмшлийн орон сууцыг барьцаанд тавьжээ. Үүнээс гадна ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эзэмшлийн “Гранд степп” ХХК гэж бий. Б.Хурц 2014 оноос хойш АТГ-т “Гранд степп” ХХК-ийг эзэмшдэг болохоо мэдүүлсэн байдаг юм. Тэгвэл “Гранд степп” ХХК нь МИАТ компанид “Хөөрөх цэг” гэдэг сэтгүүлийг бэлтгэн худалдахаар гурван жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээг 2017 оны наймдугаар сарын 25-нд байгуулжээ. Гэрээг нэг талаас “Гранд степп” ХХК-ийн захирал Ү.Сарнай буюу ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр байгуулсан байгаа юм. Ширхэг нь 4500 төгрөгийн үнэ бүхий 4000 ширхэг сэтгүүлийг улирал тутам МИАТ компанид худалдахаар гэрээнд заажээ. Мөн энэ гэрээнд “…Захиалагч нь гүйцэтгэгч талын үйл ажиллагаанд зориулан жилд дөрвөн удаа өөрийн нислэгийн чиглэлдээ 100 хувийн хөнгөлөлттэй тийз, улирал тутам 250 кг ачааг үнэгүй тээвэрлэх эрх олгоно” гэж зааж өгчээ. Ер нь бол ийм маягаар МИАТ-д болж буй зарим үйл явдалд Б.Хурцын нэр холбогдоод байгаа юм. Дашрамд хэлэхэд, Т.Тамирыг “МИАТ” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр 2015 оны аравдугаар сард гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Тэрээр Унгарын Будапешт хотын Бизнесийн сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр төгсч, Итали, НҮБ-ын Шударга ёс судлалын хүрээлэн, Турины их сургуульд олон улсын эрх зүйн магистр зэрэг хамгаалжээ.
Т.Тамир 2004 оноос Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан байна. “МИАТ” компанийн гүйцэтгэх захирал болохоосоо өмнө Хонконг дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий менежерээр ажиллаж байжээ.
З.Болд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Унэн ичмээр юм аа Зам тээврийн яам энэ Тамир гэж нлхрийг халж улсыг хохиролгуй болгооч Унэгуй ачаа тээвэрлэх авилгын гэрээ байгуулсан байна МИАт д салбарын мэргэжлийн хун тавих хэрэгтэй Ийм их алдагдалтай Дээр нь билет ямар унэтэй билээ
Онгоцонд байдаг тэр сэтгүүл монгол англи хэл дээр хүнд мэдээлэл сайтай сайхан сэтгүүл байдаг.би буухдаа үйлчлүүлэгч нараас нь гуйгаад аваад буудаг хийж чадаж байвал буруу нь юу байгаа юм бэ.Эрдэнэт үйлдвэрт презриватив уруулын будаг шахдаг талаар ТӨХ юу ч дугарч Аудит ямар ч арга хэмжээ авахгүй байгаа байж
Нямдорж 390 саяар машин авч унаж байхад нэг ч гэсэн монголын боловсролд 104 сая оруулахад юу нь болохгүй гэж.Тэр хүн эргэж ирээд монгол улсад оюуны хөрөнгө оруулалт хийдэг юм байгаа биз дээ.Жинхэнэ идсэн уусан нөхдүүд өөрсддөөсөө анхаарлыг холдуулахигэж захиалгат нийтлэл бичүүлж суур юм.Уг нь салбарт нь энэ улс оронд хүнд хэрэгтэй хийх ажил маш их байна
Тамирыг хал Гадаад харилцаа нь болохоо байчихсан газар байна Дан алдагдал
Brunein ikh surguul bol delhiid aldartai,ner hundtei surguulshuu dee.Alivaa baiguullaga eeriin ireedui,bolovson huchnee ali sain surguulid beldehiig zoridog biz dee.ene bol uls terchdiin zahialgaar MIAT-g muulah gesen sanaa bn.Teh tusmaa sain surguulid surch bgaa hund yunii buruu bgaa yum ve.Shal teneg yum bichih yum
хэрэг алгаааааа
Хурц ахын бизнесийн нууцыг цааш нь ярих гээд бна уу.? яах гээд байна.даагнаас унж үхэхгүй дарвагараасаа болж хэлмэгдвээ та нар
Tamiriig ajliig ni hiilguuleechee!! Zaluu hun gehed uneheer nuruutai, asuudald tulkhtai handdag, huviin bolon huvisgaliin ajliin zohion baiguulalt saitai, hunii unertei, business setgelgeetei, munadag sh dee.
Тамирыг ажлаа сайн хийгээд байгаа болохоор хорсоод бичүүлээд байна. Залуу хүний сайн суурь боловсролоор бизнесийн ухаанд ханддаг, хүний үнэртэй, манлайлагч залуу ш дээ. Өнөөдөрийн монголын идэр залуучууудын суурь боловсрол массаараа муу ш дээ. Түрүүлж боловсорсон, түрүүлж сэтгэдэг ховор тооны залуучуудаа дэмжиж ажлаа монгол минь. Ажил хийдэг залуу шүү дээ.
Bugs doloogchiin zahialgaar iim yum bichihee boli Boldoo. USA-s 10saya dollar nehemjilj baisniig 3 saya bolgoson bna. buruu yu bna.
ug ni ogt tuluh yosgui mungu ...
ЭНЭ ЮУ ВЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ.
Би саяхан Хүннү эйрийн онгоцоор Бээжин буугаад тэндээс Австралийн онгоцоор Сидней ирсэн Цагаан сараар хэрэглэх гэсэн хэдэн архи байхгүй шүү
Энэ Тамир гэгч Лью Шан овогт хужаа шдээ.
Ингэж арчаагүй юм бичээд яахав Тамирын өвөө аав бүгд хэдэн үеээрээ монгол төрд үнэнчээр зүтгэсэн хурандаа ахмад дипломат хүмүүс байдаг юм
Ээжийн тал нь бас монголын талд зүтгэсэн улс байдаг уу? Царай зүсийг хар л даа.Цэвэр хужаа хүн байна шдээ.
Хурцтай холбоотой хүн гэхээр хужаа л хүн байж таарна.Хурцыг хужаа гэдгийг мэдэх үү малаа..
Дайны эрсдэлийн даатгал гэж мөнгө шааж байгаад баригдаж шоронд орсон нөхөр мөн үү ?
Энэ мэт мэргэжлийн бус амьтад нисэхийг сорж байхад яаж аюулгүй байдал ашиг орлого ярих билээ дээ үүнд дэд сайд дарваан хар их оролцож гүйсэн түүнийг яамнаас наад Тамиртай хамт маш хурдан зайлуул
Ер нь яаж ажиллаж байгааг ажилчид мэддэг манай захирал сайн ажлаа хийдэг үе үеийн захирлуудаас шилдэг нь үм шүү
ИНЕГ Гүрэн дээд сургуульд ажилтнуудаа 5 хоногийн 1900 доллараар нэг хүнийг сургаж байна.Гүрэн дээд сургуулийн ар талд У.Хүрэлсүх байдаг сурагтай.
Энэ ЗГ юу юу гэж ярьж гарч ирлээ...
Нисэхтэй холбоотой мэдээллүүдийг Засгийн газар хүчээр нууцалж байгаа.
Ноцтой мэдээлэл байна шүү. Төрийг ард түмэн эргүүлж байж арай эрүүлжих тал уруугаа орох болов уу даа. Дээр нэр дурдагдагчид бүгд гэмт хэрэгтнүүд
Ноцтой мэдээлэл байна шүү. Төрийг ард түмэн эргүүлж байж арай эрүүлжих тал уруугаа орох болов уу даа. Дээр нэр дурдагдагчид бүгд гэмт хэрэгтнүүд
Tamiraa, bolovson huchnee chadavhjuul!!! Uunees l bolood baina.
Tamir zahiral bolovson huchnuudee delhiin ner hundtei sain surguuliudad beldej baigaa ovoo sain zaluu shuu Brunein nisehiin surguul bol tun aldartai sain surguul gedegtei hen ch margahgui shuu.eer hed heden orond zaluus surgaj bgaa sh dee zahialgaar bichdeg novshiin yumnuud odoo boliochee
МИАТын гадаадад нислэгээр явах санал бодол их байх юм суудал билет зардаг компанууд билет дууссан гээд унэтэй билет зардаг гэтэл онгоц голдуу 50 хувь хурэх угуйтэй зорчигчтой л нисдэг юм билээ Дээр нь уйлчилгээ муу сандал нь хатуу залхуу уйлчилэгч нар ОО ээлжилэн ажилуулаж зорчигчидоо коридорт очерлуулана дэлгэц нь муу ажиллана гарч байгаамэдээлэл нь эх орноо сурталчилах талаар юмгуй орчуулгын хуучин кино хуухэдийн кино инээдмийн гадаад шог гаргна уйтгартай. л байна даа Сайхан эх орноо уртын дуу хурдан морьдоо сумо монгол бохоо гаргаж яагаад болдоггуй юм. болдоо
Tamir ajlaa sain hiij bgaa.Hudlaa muulj ajil,albiig n avah gesen horon sanaatai huivaldagchid derged n bn.Tedniig zailuullah heregtei.Henii zahialgaar bicheed bgaag bid gadarlaj bn shuu.ataa jeteenii ezdee!
Heereh tsag shig uzemjtei,aguulga ,zurag saitai sonirholtoi setguul MGL-d baihgui.gadaadiin zorchichid tun taalamjtai unshij baihiig bid harsaan.Zev zuiliig buu orold!
ene kompania huvichilchihval ingej aldagdal huleehgui baih da
Арай арай
Мэргэжлийн бус хүнээр яаж дарга хийлгэж хамт олныг удирдуулж чадаж байна аа. ёстой л нэг мөнгөөр бүхнийг шийдэж байна даа, СҮХБААТАР гэж хүн дарга хийж байхад хэн ч дарга болох боломжтой л юм даа ,өөрөөсөө ичдэг болоосой , хамт олон нь мэдэж л байгаа байлгүй дээ, төр ч төр болжээ,