sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд 450 боодол өвс шатсан хэрэг өчигдөр буюу шинийн 2-нд гарчээ.
Тодруулбал өвс шатсан дуудлагыг 15:05 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 15:10 цагт хүрэлцэн очиж, нэг цаг ажиллаж унтраасан байна. Мөн өчигдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороонд баригдаж буй барилгийн манаачийн байр, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин, гараж, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд гэр шатжээ. 
Орон нутагт, Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт байшин, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн-шавь багт амбаар шатсаныг харьяа Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллан унтраажээ. Галын улмаас хүний амь нас эрсэдсэн хэрэг гараагүй хэмээн ОБЕГ-аас мэдээлэл өгч байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг