sonin.mn
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр Цагдаагийн газрын дарга А.Батбаяр сар шинийн үеэр гарсан хэрэг, зөрчлийн талаар мэдээллээ.
Баярын үеэр Их-Залуу багт 35 настай Б-г Улаанбаатар хотын иргэн Э приус-20 маркийн авто машинаар мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Мөн Яргуйт багт иргэн Б-ын гэрт хулгай орсон байна. Хоёрдугаар сарын 16-19-ний хооронд Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж нийт 53 гомдол хүлээн авчээ. Дээрх гэмт хэргийн гаралтыг өнгөрсөн онтой харьцуулахад 75 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж Цагдаагийн газрын дарга мэдээллээ.
 
 
Б.Оюун-Эрдэнэ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг