sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 672 хүнийг эрүүлжүүлж, 960 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ. 
Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, төвүүдийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн алба хаагчид олон нийтийн цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид, урамшилт эргүүл гудамж талбай, олон нийтийн газарт авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн 132 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүллээ.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.4 хувь, гэмт хэргийн дуудлага 33.2 хувь, зөрчлийн дуудлага 36.6 хувь, согтуугийн дуудлага 57.6 хувиар тус тус буурсан байна.
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг