sonin.mn
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцэс орчим явж байсан иргэний “IPhone-5” гар утсыг Төв аймгийн Заамар сумд оршин суух М цохиж дээрэмдсэн, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Цэ” пабын орчим явж байсан иргэний Samsung S2 гар утсыг У гэгч этгээд согтуурсан үедээ дээрэмдэн зугтсаныг харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн авто болон явган эргүүлийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.
Иймд иргэд ТА бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өртөж хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.