Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа.
-Өнгөрсөн даваа гаригт С1 телевизээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцохдоо хийсэн мэдэгдэл нийгэмд нэлээд эргэлзээ гайхшрал төрүүлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын мэдэгдсэнээр “Манай улсаас хилийн чанадад хууль бусаар байршсан хөрөнгийг буцаан авахад заавал эрх зүйн харилцан туслалцах гэрээ байх шаардлагагүй байсныг дөнгөж сая би АНУ явахдаа мэдэж ирлээ. Манай АТГ, Прокурорын байгууллагын удирдлагууд Ерөнхийлөгч бид хоёрын толгойг эргүүлж, худал мэдээлэл өгч байсан байна” гэсэн. Хууль хяналтын байгууллага үнэхээр Ерөнхийлөгчид буруу мэдээлэл өгч байсан гэж үү. Та энэ талаар эрх зүйн үндэслэлтэй тайлбар өгнө үү.
-Ийм мэдэгдэл сонсоод бид ч бас гайхсан. Юуны өмнө энэ бол ташаа мэдээлэл. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын ярьснаар “Монгол Улс гадны улс оронд байршсан хууль бус хөрөнгөө ямар ч гэрээ дүрэмгүйгээр шууд очоод буцаагаад авчихаж болно, гагцхүү манай хууль хяналтын байгууллагууд юу ч хийхгүй суугаад байна” гэсэн нь төрийн өндөр албан тушаалтны хувьд арай хариуцлагагүй мэдэгдэл хийчихэв үү гэж ойлгогдсон.
Манай улсаас гадны ямар ч улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай аливаа хүсэлт гаргах тохиолдол бүрт заавал эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээг үндэслэх шаардлага гардаг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1.1-д эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааны талаар тусгахдаа “Гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ” гэж тодорхой заасан байдаг. Мөн “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг олон улсын гэрээ хэлэлцээрт заасан байгууллагаар дамжуулан явуулах”-аар хуульчилсан. Манай улсын хувьд ийм үүргийг хэрэгжүүлэх эрхтэй байгууллага нь Хууль зүй дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар.
Түүнээс гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.1, 16.1.7-д “Хуульд заасан үндэслэл журмаар олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, ...хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” тухай хуульчилан өгснөөр хуулиас гадуур, хуульд заасан журмыг зөрчиж олж авсан баримт, мэдээлэл нь өөрөө нотлох баримтын чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болохыг заагаад өгчихсөн байдаг. Тэгэхээр хуульд ингээд заачихсан тул эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу олж аваагүй холбогдох баримт мэдээлэл, үйл явцыг баримтжуулсан ямар ч материал шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, нотлох баримтад тооцогдохгүй байх хууль зүйн сөрөг үр дагаврыг дагуулж байдаг. Иймд улс орнууд эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний үндсэн дээр аливаа хүсэлт, даалгаврын биелэлтийг хэрэгжүүлдэг. Үүнийг ямар ч хуульч, өмгөөлөгч, шүүгч прокурор бүгд л мэдэж байгаа байх.
-Манай улс НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцид нэгдсэн байдаг. Уг конвенцид та бүхний яриад байгаа эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний бүх заалтыг нээлттэй хэрэгжүүлж болохуйц тусгаад өгчихсөн байдаг, түүнийг бариад явахад ямар ч гэрээ шаардлагагүй гэж З.Энхболд дарга онцолсон.
-Авилгалын эсрэг НҮБ-ын конвенцийн 4 дүгээр зүйлд “Оролцогч улсууд энэхүү конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэхдээ улсуудын бүрэн тэгш байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бусад улсын дотоод хэрэгт үл оролцох зарчмыг баримтална. Энэхүү конвенцийн аль ч заалт өөр улсын нутаг дэвсгэрт дотоодын хууль тогтоомжийнх нь дагуу гагцхүү тухайн улсын эрх бүхий байгууллагын эрх мэдэлд хамаарах хууль, шүүхийн харьяаллыг хэрэгжүүлэх болон чиг үүргийг гүйцэтгэх эрхийг оролцогч аль ч улсад олгохгүй гэж заасан. Мөн конвенцийн 2 дугаар зүйлийн /g/–д Хураах гэдгийг ... шүүх болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу эд хөрөнгийг бүрмөсөн авахыг хэлнэ” гэж заасан байгаа.
Энэ нь нэг улсын нутаг дэвсгэрт үүссэн асуудлыг нөгөө улсын эрх зүйн орчноор шууд шийдвэрлэхийг хориглоно гэсэн утга санаа юм. Авлигын эсрэг конвенц нь НҮБ-ын гишүүн улс орнуудын авлигатай тэмцэх үндэсний эрх зүйн тогтолцооны үндэс суурь болдог хэдий ч хоёр улсын хооронд үүссэн мөрдөн шалгах болон хөрөнгө буцаах ажиллагаатай холбоотой эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг энэ конвенцийн заалтаар явуулах боломжгүй байдаг. Харин мэдээлэл солилцох боломж бол бий. Иймээс эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг гадаад улс оронд явуулах хүсэлтийг зөвхөн эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу хэрэгжүүлж байж олж авсан баримтыг шүүхэд нотлох баримтаар үнэлүүлэх ёстой.
-З.Энхболд дарга Америкт очоод хулгайлагдсан, гадаадад байршсан хөрөнгө буцааж олгоход туслах олон улсын байгууллагуудтай уулзаад иржээ. Тэндээс “АТГ болон прокурорын байгууллага удаа дараа энэ чиглэлийн сургалт судалгаанд хамрагдсан хэр нь хөрөнгөө буцааж авчрах талаар идэвх санаачлага гаргахгүй, нэг ч хүсэлт хаашаа ч явуулаагүй байсаныг олж мэдлээ” гэж мэдэгдсэн. Та бүхэн үнэхээр идэвхгүй ажиллаад байна уу?
-Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан түншлэл Stolen Asset Recovery Initiative (товчилсон нэр нь StaR) буюу СтАР санаачилга нь хөгжиж буй орнууд ба дэлхийн санхүүгийн төвүүдтэй хамтран, нуун далдалсан авлигын гаралтай байж болзошгүй хөрөнгө орлогыг угаах ажиллагааг царцаан зогсоох, алдагдсан хөрөнгийг буцаан авчрахад туслах аргачлал боловсруулах, авлигын гаралтай мөнгөн хөрөнгийг нуух тохиромжтой газруудыг хумих олон улсын оролдлогод арга зүйн зөвлөгөө, техник сургалтын дэмжлэг үзүүлэх зэргээр зөвхөн дэмжигчийн байр сууринаас оролцдог байгууллага юм.
Авлигатай тэмцэх газар анх 2012 оноос энэ байгууллагад хандсанаар, өөрийн орны авлига болон авлигын замаар гадагш гарсан хөрөнгийг мөрдөн шалгах эрх зүйн орчноо үнэлүүлэх, өөрсдийн болон бусад хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудын мэдлэг чадварыг сайжруулах сургалт зохион байгуулах, зааварчилгаа, гарын авлага судлагдахуун бэлтгэх зэрэг чиглэлээр байнга хамтран ажилладаг болсон.
Авлигатай тэмцэх газрын хувьд СтАР санаачилгаас олон улсад хулгайлагдсан хөрөнгө буцаан авах ажиллагааны өнөөгийн байдал, хилийн чанад дахь этгээдүүдийн онцлог, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх олон улсын хамтын ажиллагаанд тулгардаг бэрхшээлүүдийг туулах, давах арга зам, мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зэрэг сургалт, арга зүйн талаар одоо ч хамтран ажиллаж байна. Саяхан 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал болон Хууль зүй, дотоод хэргийн яам, хууль хяналтын байгууллагын ажилтнууд АНУ-ын Төрийн департаментын урилгаар тус улсад албан айлчлал хийхдээ СтАР санаачилга байгууллагатай уулзаж, сүүлийн үеийн байдал, хамтын ажиллагааны талаар санал солилцоод ирсэн. СтАР санаачилга нь аливаа улс орны хулгайлагдсан хөрөнгө буцаах ажилд оролцогч тал болж, мөрдөгчийн байр сууринаас ханддаггүй. Өөрөөр хэлбэл нуугдмал хууль бус хөрөнгө илрүүлэх ажиллагаанд хамтран ажиллаж, мөрдөж, шүүх үүргийг хүлээдэггүй. Тэгэхээр энэ нь ташаа мэдээлэл гэсэн үг. Энэ байгууллагын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгыг манай байгууллагын цахим хуудаснаас ЭНД ДАРЖ уншиж болно. Мөн тэдний https://star.worldbank.org/star/ цахим хуудаснаас ч тодруулж болно.
Манай улс өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй улстай иргэний болон эрүүгийн хэргийн асуудалд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх талаар гэрээ байгуулан ажиллаж байна. Бидэнд оффшор бүстэй нэр холбогдсон төрийн албан хаагчдыг шалгахын тулд олон улсын байгууллагууд, хамтын нийгэмлэгийн санал санаачилгуудтай хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, мэдээллийн технологийн дэд бүтцийг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх зэрэг зайлшгүй шаардлагууд ч бий. Энэ алхмууд эхнээсээ төлөвлөгдөн хийгдэж байгаа. Өнөөдөр сошиалд төдийгүй нийгмийг өдөөн, амтай бүхний ярьдаг сэдэв болсон манай улсаас гадагш гарч оффшор бүсэд байршсан хууль бус хөрөнгийг зөвхөн эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд царцааж, буцааж авах ажлыг хийх боломжтой. Гэвч энэ нь бидний хүссэнчлэн богино цаг хугацаанд, амар шийдэгдэхгүй, түвэгтэй, нарийн харилцаа байдаг. Хэдийгээр бүх ажиллагаа манай улсын хууль тогтоомж болон олон улсын конвенц, гэрээний хүрээнд явагдаж байгаа ч тухайн бүсэд байршсан хөрөнгө эзэмшигчийн нууцын баталгаатай холбоотой гэх шалтгаанаар зарим санхүүгийн төвүүд бидний хүсэлт болгонд шуурхай хандахгүй байхаас үүдсэн хүчин зүйлүүд, тодорхой бус бэрхшээлүүд тулгарсаар байна.
Өнгөрсөн өдрүүдэд дуулиан тарьсан С.Баярцогтын Швейцарь улс дахь 9.2 сая ам долларын хэргийн талаар гэхэд бид 2017 оны эхнээс эхлэн Швейцарийн холбооны прокурорын газартай хамтран шалгалтын ажлыг хийгээд явж байна. Мөрдөн шалгах ажил хараахан дуусаагүй. Ер нь хууль бусаар гадагшаа гарсан хөрөнгийг буцаан авах ажил нь хуулийн дагуу шалган тогтоох, шүүхээр шийдвэрлүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэсэн үе шаттай явах ёстой. Хуулийн зохицуулалт нь өөрөө тийм юм. Иргэн хүнд хардах эрх бий ч төрийн өндөр албан тушаалтнууд шүүхээр эцэслэн тогтоогдоогүй хэргийн талаар урьдчилан байр сууриа илэрхийлж, удаа дараа хариуцлагагүй мэдэгдэл хийх нь өөрөө ёс зүйгүй хэрэг гэж бодож байна.
Авлигатай тэмцэх газар зүгээр суугаагүй. Бидэнд хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд холбогдох газруудад хандаж, мөрдөн шалгах ажиллагааг шат дараалан хийсээр байна.
Сэтгэгдэл0
Ene bas yu be? ATGazart itgej bolohgui shuu. Yum bolgoniig mushgina
huurhii zaluugaaraa yavdag jorlon suuj bn shde . bidnii hurungiig gudraad ...
ATG ulstoriin zahialgaar ajilladag ni Enhbayariin hereg geh helmegduulel deerees todorhoi haragdsan. yagaad busdiig ni Enhbayar shig shalgahgui baigaa ni l asuudal !!!!!!!!
Дандаа л мөрдөж байна, дуусаагүй байна ийм болхоор мэдээлэл өгч болохгүй байна, нууцлалтай ч гэх шиг хийсэн ажил байдаггүй, үр дүн гардаггүй шүү дээ. Ийм хуулийнхан хэрэггүй. АТГ -ыг татан буулгах эсвэл шинэ шударга хүмүүсийг ажиллуул.
ard tvmnii esreg hutsaj ulidag iim jorlonguud ard tvmnii neriin danstai baiguullaguudaar mi ovogt 60 yer bumiin deeremchid . chihej ugchee . sudlii vzii gehiin orond mongoliig tonog deeremdej huljuud eree tseergvi turhirch duudag jorlonguudiig ungas alduuldag boljee.

Толгой эргээд байна...
баасаннямыг ажлаас нь гарга. Энэ нехер урагштай ажил хийх сонирхолгуй туршлагагуй юм байна.
ATG зүгээр хэдэн том загас барихгүй бол мөд татан буугдана даа. Хулгана барьдаггүй муураар бид яах юм бэ?
ккк.Хулгана тагтаа барьдаггүй муур байгальд байхгүй.
Ажил хийе гэвэл аргыг олдог, хийж чаддаггүй нь шалтгийг олдог гэж мнай цэцэн үг байдаг ш дээ. Хууль, цагдаагийн байгууллагад шинэчлэл хийж, тэднийг намын, үйлчлэгч дарга нарын нь дарамтнаас гаргасан цагт шударга хууль ёс тогтоно.
маш зөв
Minii huviiin bodloor ATG modhon tatan buugdah bhdaa.
Энэхүү шинэчлэлийг Тэмүүжин эхлүүлсэн боловч, хуучин социолист, хувийн өмчгүй үеийн хуулийг дээдлэгчид, зах зээлийн харилцааны хууль эрх зүйг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй, амар хялбарыг эрхэмлэгч, маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгийг дээдлэгч нар маань Тэмүүжинг тал талаас нь барьж идэх шахаад, дээр нь АН, Ерөнхийлөгч нарын дэмжлэг дутсанаас энэ шинэчлэл дашийн шог болсон. Эцэст нь дарга албан тушаалтнууд хожих, иргэд олон түмэн хохирох, хөгжил дэвшил хойшлох зам мөр маань үргэлжилсэн шүү. Толгой тархиа эрүүлээр, дэлхийн боловсрол, мэдлэгээрт цэнэглээч.
Тэмүүжин гэдгийг дэмждэг байлаа.Өөрөө туршлагагүй ч, суурь боловсрол нь дотоодынх ч, зарим юмыг мэдэхгүй ч мэдэх гэж, чадахгүй юмыг ч чадах гэж, хүчирхэхгүй юмыг ч хүчиндэх гэж оролдож байсан зоригтой эрчтэй байсан хүн.Өөрийнхөө намынхны Бохир хуйвалдааны золиос болсон доо.Одоогийн сохор доголон муйхар,санаатай цоорхойтой хуулиуд нийгэмийг мөн ч их харанхуй руу чирч байна. Нийгэм маань тэсэх эсэх нь тодорхойгүй.

АТГ бол хулгайч дээрэмчдийг хамгаалдаг газар болсон учраас татан буулгах хэрэгтэй
ATG-nudirdlagiig mash yaraltai solihgui bol mongold shudaraga es gej baihguidee.tuiliin unen eneshuudee.jinhene oligarahi mapiin tolgoilogchiin gert ni suuj baidag,ene minii olon jiliin naizaa geed l uneheer ard tumniig doromjilj baigaa bizdee.haana baina ter Bayariig, Elbegdorjiig, Saihanbilegiig barivchlaad shalgaj baigaa ni.....
ATG-udirdlaguudiig bugdiig ni soliod uursdii ni uls orniihoo esreg ugsen huivaldsan gedgeer shalgah heregteidee.....
Ямар хүмүүс нэг хэсэг хугацаанд төр барилцаж эх ороноо худалдаж байсан нь одоо л харагдаж бна шүү дээ ардчилал зөв голдирлоороо явсан бол өдийд Монгол ийм хэмжээнд хүрэхгүй байх байсаан даанч тэгж чадсангүй зөвхөн өөрсдийгөө бодсон яаж баяжих вэ гэсэн нөхөд гарч ийм боллоо .Энэнд хэн буруутай вэ ард түмэн бид өөрсдөө буруутай .Буруу сонголт хийсэн хэдэн халтар төгрөгнөөс болоод. Одоо.яах вэ засаж залруулж зөв л шийд гаргах хэрэгтэй байх гэж л бодож бноо

АТГ ииг ажил хийсэнгүй гэж хэлж болохгүй ээ эд нар чадлаараа л хийж байгаа .Нэг туйлшраад нэг нь муу гэвэл бүгд муу мэтээр ярьж бичдэгээ болио юманд ул суурьтай зөвийг нь.зөвөөр харж урам хайрлаж бурууг нь.засах талаас нь.харж байвал зүгээр байнаа Сошиолоор хэн нэгийг хазайсанд нь хазайлгаж нэр төрд нь халдаж муулах зэрэг энэ муухай зангаа бүх монголчууд өөрсдөө больчихвол зүгээр юм шиг санагдах юм.Бид дотроо зөрчилдөөд байвал олон улсын өгөөш болж ч мэдэх учраас үүнийг бодож болгоогооч гэж хэлмээр бнаа
ши дарга урд юу хийснийг дуудаа биз

Shaaldaa 2 xuuxen l xuutsulduud guigeed odoo neg busgui ni xuviaraa ene ajiliig xiij bgaa shdee Ted baixgui bol Bayartsogtiin dans il garaxgui bsan shuu
Юу ч хийхгүй худлаа шалтаг тооцоод суугаад байгаа новшуудыг зайлуул. Үр дүн гаргахгүй юм бол ийм АТГ аар яах юм.
Шаааа ллруудаа хийхгүй хүнд шалтаг олон. Муусайн авилгачдын гар хөл болсон ллрууд.
baastai nym
2 hurshiin huuli hynaltin baiguullagig har,solongosig har tumen zuiliig shaltag yariad uursdiiguu hamgaalaad chichireed baigaa yum alga avilgin esreg yaj sharguu eldevtei ajillaj baina.ATG-g tatan buulga yamar ch chadamj,sonirholch alga neg hun uursdiig ni shuumjlenguut heruulch avgai shig uursdiiguu umuuruh yum.Esvel dargaas avhuulaad bugdiig ni soli ene hedees yu ch haraad hereggui.

Enkhbold hudlaa yarina gej baihgui. ATG ajilaa hiihgui baigaag yarihaar hudal unen medeelel ugch baigaa tsarai l daa. Unendee bol bayartsogtiin asuudaliig shiideh bololtsoo zunduu l baisan. Hudulj uguhgui baisaar bgaad 2017 onoos shalgaj ehelsen bgaa biz dee. Hichneen hugatsaa aldaj baigaa ni ene baiguullaga ajilaa hiij chadahgui bna gej dugnehees uur argagui
Зика-г хоёр гараа өргөн дэмжиж байна.саад бологсод зайл
Мөрдөн шалгах ажил хараахан дуусаагүй-------------Ингэж худлаа молиго үмхүүлж гэмт хэрэгтэнд цаг хожуулж дахин хулгай хийх замыг нь АТГ бэлдэж өгч байна.Гэмт хэрэгтнүүдийн бууны нохой хошного баньд болсон одоогийн АТГ-г бүрэн бүрэлдэхүүнээр нь солих хэрэгтэй.
Шалтаг тоочоод л, эсхүл шалгаж байна, дуусаагүй байна, нэмж тодруулах зүйл байна, шалгаж дуусаагүй тул нийтэд мэдээлэх боломжгүй, прокурорт шилжүүлсэн гэсэн хэдхэн үгийн хүрээнд та нарын ажил эргэлдэх юм даа. АТГ-г татан буулга. Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах албыг сэргээн байгуул
Зи-гийн явсан газар бүрт л нэг хэрүүлч авгай шиг зүйл гардаг энэ болтүүний нэг л дээ,ер нь үгээ бодож л хэлж баймаар.Хуулийн зохицуулалтаар явахаас та хоёр аваад ир оруулаад ир гэснээр асуудал шийдэгдэхгүй шүү дээ,та хоёр дэмжиж,туслаж байж ажлыг урагшлуулна уу гэхээс муулсанаар ч нэг их ажил явахгүй шүү гэдгийг ухаараач дээ. Үүнд хэзээнээс нааш зарлаад байсан Алтанхуяг ч бас хошуу нэмж байгаа биз.

Busad orni ATG har gerliin hurdaar ajillaj gadni ornuudaas suregeer ni barij ireed deeliig ni numuruuleed baih yum.Ene hediig har doroo l ergeldeed hereldeed suuh yum.Ee chaavaas gej yatsarsan unhiagui shaarnuud ve.
АТГ-н ажил сүүлийн үед маш эрчимжиж хийх ёстой ажлаа хийж эхэлсэн гэж харж байгаа.Хэдхэн жилийн өмнө илрүүлсэн авилгын хэрэгтэн нь Хэнтий аймгийн нэг сумын тамгын газрын ажилтан нэг бүсгүй амралтын хугацаагаа хэтрүүлж "онц ноцтой" хэрэг үйлдсэн, Баянголын ч билүү,Сонгинохайрханы ч билүү бас нэг эмэгтэй ижил төстэй зөрчил гаргасныг сүр дуулиантай зарлан нүдний булай болж байсны дэргэд С.баяр мэтийн хамгийн дээд талын эрүүгийн элементэд хууль зөрчсөн үндэслэлээр ял тулгах хэмжээнд очитлоо сайжирсан байна.Нэг сарын дотор бүү хэл нэг жилийн дотор ч өөрчлөлтийн үр дүнг нь гаргахад амаргүй ажил байдаг юм.Юм хийж үзсэн хүн бол мэднэ.Одоо АТГ-т амжилт хүсэх л үлдлээ.АТГ-т хуучны Онцгой комисс шиг шууд тогтоол үйлдээд буудан алах эрх байхгүй болохоор баяр,баярцогт мэт нь гараа халаасандаа хийчихээд пээдийгээд яваа нь дүр эсгэсэн хуурамч ардчиллын гай юм.
Эд нар "Мөрдөн шалгах ажил хараахан дуусаагүй" гэсээр байгаад аливаа хэргийг мартагнуулж замхруулдаг нарийн аргатай улс. Тэр ажил нь хээээ дуусах юм бүү мэд. Тэгж тэгж хэргийг нь хэрэгсэхгүй болгож шанд нь нөгөө шалгуулж байгаа нөхрөөсөө баахан авлига аваад бүгд ийм сайхан лухайсан амьтад болдгийг ард түмэн мэднэ.
ХАХУУЛЬИАР ДҮҮРСЭН АМЬД ЖОРЛОН СУУЖ БАЙНА
Гадаадад байгаа хэрэг нь хэцүү байдаг юм байж. тэгвэл Батхүүгийн банкны хэрэг яагаад 2012 оноос хойш шийдэгдэлгүй одоо хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах шатандаа ороод байгаад бас гоё тайлбар хэлнэ үү?
Луйварчдын хамгаалагч болсон энэ баас гозос гээд л гарч ирээд тайлбар тавиад унах,мафиин тавиул иим бааснуудыг хурдан устгаачээ еронхиилогч шуу юмаа
Устгаач,юунд нь "хадгалаад" байдагийм бол
Атг даан чдээ ?! Гадаад,дотоод боломжоо ашиглаад Авилгатай тэмцэж Ажиллаж чадахгуй л бна штээ?! Энэ тухай л Еренхийлегчийн ТГ -с мэдэгдлээ л гэж дугнэж бна! Гэтэл АТг чинь ямар байгууллага болоод Еренхийлегч руу шуумжлээд бна Терийн цолтой Алба тайлбар тавьж болох уу Цэрэг маань Тушаал биелуулэхгуй бол Арми уургээ биелуулж Улс Орон Батлан хамгаалах Асуудал яах болж бна вэ ?!
Ингэтэл нь АТГ-г давраагаад байдаг ямар учир жанцан байна вэ.Эд нар бүр оодорч жэнко,зика нарын толгой дээр шээж бааж байгаагаа ард түмэнд таниулж,илтгэж байна ш дээ. Зика америкаас маш сайн мэдээлэлтэй ирсэн,түүнийгээ ч ярьсан,харин хэзээ хэрэглэх гээд байна.АТГ,поркор,шүүх өөрчлөгдөхгүй юм уу ???? та нар ингэж давруулж байх дуртай байгаа юмаа даа.

Энэ нөхрийн царай АТГ-ын царай яг мөн дөө
АТГ-Г ТАТАН БУУЛГААД АРДЫН ХЯНАН ШАЛГАХ ХОРОО БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
эд нар юу хиих вэ чададгаараа багачуудыг ноолно болоо
тагжгар хорчин худлаа ярьсан
. Саваагүй нохой ...., яадаг билээ. Түүн шиг Оффшорын талаар Америк яг тусалж харагдаач. Түүний оронд З.Энхболдын 1996 онуудад төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа үйлдсэн нүглүүдийг нь шалгавал үнэмшилтэй болно.
Америкт манай ямар элчин суухаас америк манайд туслах эсэх нь хамаарна. Худалч луйварчин хөлдүү хүн суувал америк зүгээр л худлаа марсайтлаа инээгээд эндээс гар гэж хэлнэ.дээрээ ч доороо ч Тийм араншинтай,тэр нь цусанд нь шингэсэн тийм л хүмүүс байдаг юм.

Зика мөндөл худлаа шаанаа цаад чинь иймэрхүү юм ярьж явахдаа сийхгүй. Төрийн хутгуур
АТГ худлаа ярьж цаг хожидог болсон бугдийг нь ажилаас нь халаад шинэ хумуус тавь
Тагнуулийн еронхий газар гэж юуч хийдэггуй хов ярьсан бие биенээ хялааж харсан бие биенээ тагнаад байгаа юм шиг газар болсон гэнэлээ Аргач угуй биз Алтанхуягийн уед нэг татварын байцаагч дарга нь байсан Дараа нь Хурц мэтийн Эрдэнэтийг авах гэсэн хулгайчид цугларсан юм байналээ
Өнөөгийн дарга нь нас нь явсан дүлий өвгөн байдаг юм ш дээ. Зориут ийм эргүүдүү маягийн хүн тавьдаг гэдэг. Тэр Баасан авгайг тавьчихаасай.Эсвэл АТГ-д .Хэтрүүлчихгүй бол баллаад хаячих маягийн идэвхтэй нэгэн харагддаг.

энэ Энхболд Ерөнхийлөгчинй нэр хүндийг ёстой шавартай хутгаж байна даа, өмнөх Тамгын газрын дарга нар сайн ажилладаг байжээ
ЕТГ-г ганц авч яваа хүн.Өөр лүүгээ гал дуудаж бүхнийг зохицуулж яваа этгээд гэж боддог.Бусад нь брак өрөөсөн шаахайнууд даа.
Тэгж л их мэддэг байсан бол эртхэн хийж болох л байсан бздэ.худлаа арьсаа бутэн авч гарах гээд тэгж ярьж байгаа биз.ер нь худал ярьж хуурахдаа л сайн болждээ.АТГ ажил хийсэн ур дун харагдахгуй байгаа шуудээ.
Энэ З.Энхболд гэдэг нөхөр хуулиас гадуур юу ч хийхээс буцахгүй нөхөр шиг санагддаг. Англи хэлээр ярьсан зүйлийг нь эсрэгээр нь ойлгоод тууж яваа байх. Үүнийг шалгахад амархан. Тэр уулзсан хүмүүсээс нь лавлахад л болно. Японд айлчлах үеэрээ ямар бантан хутгалаа. Ямар сайндаа УБ суугаа Японы Элчин сайд, тийм юм яриагүй шүү гэж залруулж байх вэ дээ. Энэ удаа бас л тийм юм болж байна. Улс төрч хүн Төрийн хутгуур байж хэрхэвч болохгүй. Ард олныг юм мэддэггүй малнууд гэж басамжилж болохгүй.
ATG.gej.yostoi.neg.ajil.hiideggui.luivarchdyg.,.hamgaaldag.gazar.
ta.nart.hezee.ch.itgtehgui.olon.jil.harlaa.uls.turiin.zorilgotoi.ajilladag
Зи Энхболд сайхан худлаа шаана энэ бол түүний гэм биш зан 2000 онд Сэлэнгэд нэр дэвшихдээ би нэг төгрөг зарцуулахгүйгээр сонгуульд ялна тийм боломж бий би мэднэ гэж ТВ р яричихаад хэд хоногийн дараа Сүхбаатар хотын эрчим хүчний өртэй айлуудын төлбөр болох 500 мянган төгрөгийг төлсөн гээд ярьж байж билээ

АТГ-т чинь нэг иймэрхүү амитас бгаам шүү дээ,, бүр татан буулгах хэрэгтэй
Зандаахүүгийн хулгайч гөлөг үймүүлж болоогүй юу? Хүүхэд ч итгэмгүй худал чалчаад, эд нар ийм л янзаар төсвийн мөнгө идэж яваад ирдэг.
Чи л үймүүлж ажилд саад болж байгаа юм биш үү.АТГ бол өнөөдрийн өндөр шаардлага тавигдаж байгаа үед хэт хоцрогдсон харанхуй иймдээ ч гэрэл гэгээ хүлээж авдаггүй гэмт хэрэг өөгшүүлдэг газар болсон гэж бичигддэгтэй санал нэгддэг шүү.Орос хятадад ийм АТГ байдаг бол хүмүүс нь ташраараа шууд цаазын ялтай байх байлаа.

ATG yamar ch Tom hereg ileryyleegyi hiih ch sonirolgyi gol aigaad baigaa
Ene zaluu harbaas abilagch narin orooson dugui baina l daa Enhboldin buruu zobiig yarij tcetcerhej suuhaar jinhene abilgal abagch off danstanguudiinhaa hergiig neg mor shiideechee tiiniihee daraa tcetcerhej bolno ATG tatan buugdbal taarna ATGin darga nar yund ch diilddeggui darhan tcaatctai ulsuud yum aa

edgeer nehediig ajilaas ni halaad orond ni cheelen chihtei ygend ordog nobsnyydiig abaachee?Yagaad nobs gelee geed byy sandar?Ta nar bygd nobsonchor boljee!!batalgaa ni ta nariin tarhi yalzarsan bna!Mongol yndesten orsij baisan yos zyit tolgoitoi irgen alga bolj!Mongol emneh byh jiluuded tolgoi yhamsariin hybid arai eer bailaa!ta nariin yed dorddog yum bna!ta nart adgiin naad zah ni arban har nygelees yaj garah be?Geh bodol daanch alga ylam l nemeed yhej daldartaa l nygeleen yrgeljluuleed tam daa,tonilono?Ingeed l bolloo!

МАН БУЗАР БУЛАЙГАА ДАРАХ ГЭЖ МӨН ИХ АРГА ЧАРГА ХАЙЖ БАЙНА ДАА. САЯХАН МОРЬ УРАЛДААН ХИЙЖ БААХАН ХҮҮХДИЙН АМЬ НАСААР ТОГЛОСОН...
улч төрийн хулгайч нараа шалгаач УИХ ЗГ Шүүх Прокурор бусад хулгайч гэхэд арай багадана юм дээрээсээ томоосоо эхлэх хэрэгтэй манай улс цаазын хуулийг сэргээж 10 хүнийг толгойг авахгүй бол засрахгүй БАЯРЦОГТ насаараа ажил хийгээд шударгаар цаглуулсан гэж хуцаж байвал толгойг нь аваач

Зүгээр суугаад л ингэж таргалаа биз Бас зүгээр суугаагүй гээд байнаа
ATG yu ch hiidegguig niigmeeree harj l baigaa shuudee,hudlaa oorsdiigoo omoorch suuhaar UUCHLAARAI ARD TUMEEN,bidnii buruu geed baij bsan ni deer blguidee
ENE XAPBAAC MUDAK bainoo
ATG ed nar chini tor barij baigaa hymyysiinhee esreg ajillaad baigaa yum bna daa!!!ene hynii helj yarij baigaag har daa!!Z.Enhbold bol Amerikad ochood dyylaad sonsood irsen hynees iluu medeelel baina gej yy?Mongold bolj baigaa yum neg ch alga!eh oron haisaa yabna be?Ta nar neg byhel yhaan bolj zaasaa yabahgyi bol ayul bolloo?....oilgoj baina uu?Odoo ta nariin margah chag bis?ajillah chag ye!ta nariig honhortoo margaldsaar baih hoorond Delhii yabdagaaraa yabsaar baina!dylii godiluud?...

АТГ ынхан ажлаа чин сэтгэлээсээ хийвэл оффшорт буй мөнгийг оруулаад улсынхаа өрийг дарах болрмж байгаа.АТГ даанч ажлаа хийхгүй байна.Ер нь МАН ынхан төр барьж буй үед АВИЛГАЧИД.ОФФШОРЧДЫГ илчиож шийтгэж чалахгүй ээ.
Ene bvhniig ATG ni eruusuu ajil hiihgvi bgaa gej dvgnelt tavilaa.2dugaart Hurts Olon ulsyn bolon Mongolyn mash olon huuli zurchisun ni notlogdoj bna.tegehed erunhiilugch Battulga, Ulsyn ih huraĺ Zasgiin gazar ATG, Tagnuul hen ch uy ch hiilgvi tomilson ni ergeed tur huuliudaa notstoi zurchuud bgaag gerchilj bna!!
iim zaluugaaraa pizdes bolchihood hedii naslana gej suugaa yum boldoo ene zaluu shine jorlon .hoid solongosiin gahai jorlongoos dutah yum alga . niigem ni ylzarsan ch zaluu hvnii uurag tarihaa har mungunuus tataj avaad sport bieiin tamir hiigeech dee . chinii hussan heden haltariig vr udam chin cham shig setgelgeegeer hevej gudarch dagz ni hamuursaar l duusna shvvdee. chi ur udmaa vndsendee sunuuj bn gej oilgo . 21 r zuunii goe jorlon guai
гөлөлзүүр З. энхболдод итгэх хэрэггүй
Ингэж солиорч байж З.Энхболдод алуулах нь энэ нусан жур. Энхболд нэг зуухаараа салахгүй шүү дээ.ноцоод л бна.цаана нь л гарч байж салдаг хүн.дэмий юманд дуугараад байхгүй.юм байгаа болоод л хэлж байгаа шүү хүү минь . Аятайхан л байж наад ажил шиг юмаа хииж үз.хүнии толгойгоор бүү ажилла.өөриин гэсэг бодол.толгойтой бай.хүүхээ.одоо энэ цүнх баригчид их том юм бодох ярих болжээ.Энхболд чинь сүрхий хүн гэж бод.зангарагатай шүү наад хүн чинь.

ЭНХБОЛД ХУДЛАА ХУУДУУТАЙ ЗҮЙЛ ЯРИХ ХҮН ОГТ БИШ. ХОТГОР ШАНАГЫН УУРХЙН АСУУДАЛ, ЭНЭ АТГ-ЫН ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ЗЭРЭГ НЬ ҮНЭН ГЭДЭГТ ЯСНААСАА ИТГЭЖ БЙАНА.ЭНЭ АМЬД ЯВДАГ ЖОРЛОН БОЛ ЮУ Ч ХИЙХГҮЙ Л ГАР БАЙНА
Ингэж солиорч байж З.Энхболдод алуулах нь энэ нусан жур. Энхболд нэг зуухаараа салахгүй шүү дээ.ноцоод л бна.цаана нь л гарч байж салдаг хүн.дэмий юманд дуугараад байхгүй.юм байгаа болоод л хэлж байгаа шүү хүү минь . Аятайхан л байж наад ажил шиг юмаа хииж үз.хүнии толгойгоор бүү ажилла.өөриин гэсэг бодол.толгойтой бай.хүүхээ.одоо энэ цүнх баригчид их том юм бодох ярих болжээ.Энхболд чинь сүрхий хүн гэж бод.зангарагатай шүү наад хүн чинь.
Энэ хүн зика-ын эсрэг яаж ч чадахгүй зүгээр л нусан буу. Америкаас зика аяны богц дүүрэн сайн мэдээлэлтэй ьрсэн.ер нь зика яагаад ерёнхийлөгч болоогүй юм бол.огт санаандгүй ийм бодол орж ирж байна.зика чинь үнэхээр таван толгойг энэ л олигарх оффшочдоос булааж монголд үлдээсэн гавьяатай хүн шүү
АТГ удирдлагыг бүрэн шинэчлэх хэрэгтэй болжээ. Эд оффшороос хөрөнгөө авах огт сонирхолгүй цаг нөхцөөж суугаа юм байна.
ger horoliig iim bolovson jorlongoor hangah heregtei .kk
Бацаанаа чи жаахан юм умшиж судлах хэрэгтэй. Ширээ сандлын беглее болж, зеелен хоол идэж явааг чинэ харлаа. Ядаж тэр негее гайхалтай Инглиш Жомэн хэл мэддэггуй бол Орос хэл бур мэддэггуй юм бол Монгол хэл бичтг ээ сайн узэж сураад наад суудалдаа суувал таарна. Чам шиг залуу зандан явахдаа чам ингэж мэддэггуйгээ дэлгэж заваарч явсангуй. Зайлаачдээ баасаа.Чи муу гелег нэг цагдаагын сургууль л чуу чай дуургэсэн байхдаа. Мэдэхгуй бол ядаж дуугуй бай малаа.
АТГ шалгаж дуусгалаа Прокурор хэргийг хучингуй болголоо.Эсвэл Шуугч хэргийг гэмт хэргийн бурэлдхуунгуй гэж узэж хаалаа гэдэг тойрогт орчих бий дээ
АТГ с амжилт хараад нэмэргүй шив. Хийгээгүй буруугаа тайлбар тавьж улласан зүйл ярьж. Ийм газраас үр дүн хүлээгээд нэмэргүй. Бүрэлдэхүүнээр нь удирдлагыг нь яаралтай соль.
tashaa.medeelel.bish.Harin.ATG.ajlaa.hiideggui.ni.unen
Ene nuhur ajil hiihgui baigaa ni unen yadaj shireenii ard syyj gahai bolson nuhur bna er ni uy hiij baigaa uym darga nariin hereg bol tegj baigaad l zamhardag shuudee
Oh my God! Is this agency still in existence? Be careful.This agency might fake all the cases.
Зээл авах талаар та бодож байна уу? Бизнесээ эхлэхэд яаралтай зээл хэрэгтэй юу? Чи өртэй юу? Ингэснээр бид хүсч буй зорилгодоо хүрч, зээлийн 2 хувь, хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, илүү ихийг өгдөг. Бидэнтэй холбоо бариарай (fundsservice0@gmail.com) бидэнд дэлхийг аврах болно.