Энэ юутай танил сценари вэ. Уншигч та бүхэн санаж буй бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн иргэн Г.Доржзодов “Намын санхүүжилт босгох схем” гэх “баримт” дэлгэж, дуулиан тарьсан билээ. Тэгвэл яг үүн шиг нэгэн схем өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим ертөнцөөр цацагдсан нь “ХҮКИЙН ХӨЛИЙГ ТАСДАХ” төлөвлөгөө байв. Цаасны өөдөс дээр бичигдсэн энэ бичвэрийг бодит үйл явдлын нотлох баримт гэхэд хэцүү ч ихээхэн сонирхол татам бүтэц, агуулгатай гэдгийг харсан хүн бүр ойлгосон биз ээ.
Ер нь сүүлийн үед цахим ертөнцөөр олон нийтийг талцуулж, улстөрчийг нэр цохон харлуулсан, худал гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарах нь олширч, иргэдийг хагаралд өдөөн турхирах болсон. Уг нь эдгээр мэдээлэл ихэнхдээ тодорхой нэр, хаягтай бүртгэлээс цацагддаг. Гэвч эдгээрийн үнэн, мөнийг хууль хяналтын байгууллагынхан цаг алдалгүй шалгаж тогтоохгүй байгаа нь хачирхалтай. Хэрэв ийм мэдээллийг аль нэг хэвлэл мэдээллийн байгууллага анхлан дэлгэсэн бол цагдаагийн байгууллагаас дуудаж, дарамтлан, сэтгүүлчийг байцаах байсан.
Тэгвэл бүхэл бүтэн Засгийн газрын үйл ажиллагааг доголдуулж, хэсэг хүний нэр төрд халдсан, шууд гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тархаж байхад ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн юу хийж байна вэ. Нийгэм даяар энэ мэт тархи угаах, бохир мэдээллээс болж талцсаар байх уу.
Ингээд асуудлын гол учиг руу эргэн оръё.
“ХҮКИЙН ХӨЛИЙГ ТАСДАХ” ТӨЛӨВЛӨГӨӨ
“ХҮКИЙН ХӨЛИЙГ ТАСДАХ” төлөвлөгөөний бүтцийг товчхон танилцуулъя. Мэдээж энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх баг тодорхойгүй. Тиймээс багийг “X” гэж төлөөлүүлэн нэрлэвэл зохистой байх. Үүнээс гадна, Хүк гэдэг нь өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэдгийг уншигчид маань тайлбарлуулалтгүйгээр мэдэх учиртай.
Нөгөөтээгүүр “ХҮКИЙН ХӨЛИЙГ ТАСДАХ” гэдэг нь шууд утгаараа У.Хүрэлсүхийн аль нэг хөлийг мэсийн аргаар тасална гэсэн утга биш байх гэж найднам. Тэгэхээр “хөлийг тасдах" буюу цаашид явах, урагшлах аргагүй болгож, нэг үгээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагааг таслан зогсоох гэж тайлан уншиж болохоор санагдав.
Иймд “X" багийн ажиллагааг, мөнөөх гараар бичигдсэн байдлаар нь задлаваас, нэн түрүүнд энэ операцыг саадгүй явуулах төсөв хөрөнгийг босгох шаардлагатай аж. Харин “Санхүү” хэмээх энэ хэсгийн дор “Чойжоо", “ХХБ-Худалдаа хөгжлийн банк” гэдэг хоёр нэр байсан ба доош нь “Хаалтын гэрээтэй ажиллах IKON, NEWS, шар сайтууд” гэхчлэн жагсаажээ. Хэвлэлүүдэд бичигдсэн тайллаас харахад, хамгийн эхэнд бичигдсэн хоёр нэр цэвэр санхүүгийн эх үүсвэр бол доош бичигдсэн нь олон нийтийн тархийг угаахад зориулагдсан бололтой.
Тэгвэл үүний дараа “Жагсаалын бэлтгэл” гэсэн хэсэг бичигдсэн дотор “Утаа ТББ”, Хүчирхийллийн эсрэг цуглааныг судлах, ашиглах гэсэн хоёр тодорхойлолтын дор “Магнайг з/б /зохион байгуулалтд оруулахгүй” гэж бичжээ.
Улмаар Хүрлээ, Нямдорж, Бандааш гэж тус бүр хэд хэдэн төлөвлөгөө агуулсан хоёр багана энэ схем дотор бий. Харин Хүрлээ гэдгийн дор “Хотгор шанага”, “С1, “Мэдээ.Мн”, “Ийгл Отгоо”, “Монгол HD Баатар, Баткатай ярих”, “Цензургүй-д Увсын АН-аас хүн авчрах” гэж бичсэн ба дор нь “М.Баясаа хариуцах” гэж тодорхойлсон байв. Харин Нямдорж гэх багана дотор “49 %”, “ХХБ-ны гэрээнүүдийг ашиглах”, “Стандарт банкны зодооныг ашиглах” гэсэн хэсгүүд багтжээ. Тэгвэл Бандааш гэх хэсэгт “Хүкийн хүн гэдгийг сошиалаар сэвэх”, “Сэтгэгдлээр нүдэх” гэжээ. Хамгийн гол нь эдгээр гурван баганыг нэгтгээд дор нь “Сэтгэгдлийн багийг тултал ажиллуулах” гэж бичсэн нь тун ч онцгой харагдаж байв.
Ингээд төлөвлөгөөний хамгийн дор “МАН дотроос дэмжлэг авах” гэсэн хэсэг бичигдсэн ба дотор нь Ж.Мөнхбат, Аварга гэх нэрс, мөн “Огцорсон ЗГ-аас элсүүлэх”, “дараагийн ЕС/Ерөнхий сайдын шуум тараах” гэжээ.
“ХҮКИЙН ХӨЛИЙГ ТАСДАХ” ажиллагааны операци ерөнхийдөө иймэрхүү бөгөөд үр дүнд нь төлөвлөгөөний дагуу “Засгийн газар унах” ёстой, эсвэл “Сангийн яамыг авах”, “Баталгаа гаргуулах” нөхцөл тулгагдах бололтой.
МОНГОЛЫН УЛСТӨРИЙН ХАЛУУРАЛ ХИЙГЭЭД СОЛИОРОЛ
Хальт харахад галзуу хүний өдрийн тэмдэглэл гэмээр ийм нэгэн төлөвлөгөө цахим ертөнцөөр дамжин монголчуудад хүрлээ. Хэн, хэзээ, хаана ийм төлевлөгөө гаргаад яасхийгээд алдчихсан нь тодорхойгүй. Магадгүй үүнийг зохиосон этгээд хамтрагчидтайгаа санаа оноо нийлээгүйн улмаас уг схемийг ил гаргав уу гэх хардлага ч төрж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү асуудлыг “дараагийн” Доржзодов пүрэв гарагт эхлэх хаврын чуулганаар хэн хэн энэ схемийг зохиоход оролцсон бэ гэдгийг дэлгэж дуулиан тарьж ч мэдэх юм.
Хамгийн гол нь, сайтар уншаад үзвэл туйлын ноцтой утга, агуулгатай болох энэ төлөвлөгөөний цаад санаа, хүрэх үр дүн нь тэр чигтээ энэ Засгийн газрыг унагаахаар далайлган өөрсдийн болзлоо тулгах гэсэн улстөрийн хүчний ажиллагааны нэг хэсэг гэж ойлгогдож байна.
Нөгөөтээгүүр Г.Доржзодов гэгчийн дэлгэн гаргасан Санхүү босгох схем гээч нь тухайн үедээ нийгмийг бүхэлд нь хамарч, улстөрийн хамгийн халуун сэдэв болж байсан. Үүнээс болж олон ч хүн нэр төр, сэтгэл санаагаар хохирч, зарим нь олны уур бухимдлыг өөртөө авч, ажил албаа ч өгч байсан.
Гэтэл тун удалгүй энэ схемийг Г.Доржзодов хэмээх этгээд өөрийн биеэр боловсруулж, МАН-ын томчуудад танилцуулангаа тал олохоор хичээж байсан нь илэрсэн билээ. Харин нөгөөдүүл нь түүнийг дэмжээгүй, тоогоо ч үгүй болох нь цагийн явцад илчлэгдсэн. Гэвч Г.Доржзодов өөрийн зохиосон схемийг “баатарлагаар” ил гаргасан шигээ хариуцлага хүлээж чадаагүй. Харин ч Монголын хууль хүчнийхнийг элэг барьж, гадаад иргэний гэрт бүгэн, албан ёсны байцаалт өгөлгүй өнөөг хүрсэн.
Тиймээс шинээр гарч ирсэн энэ төлөвлөгөөг үнэн бодит гэж үнэмшихэд бас хэцүү. Өөрөөр хэлбэл, мөн л албан тушаал, тал тохой царайчилсан нэг этгээд бодож олсон санаагаа ийн эмх замбараагүйгээр цаасан дээр буулгаад улстөрийн томоохон хүчнийхэнд танилцуулсан байж болно. Улмаар дэмжлэг олохгүй болмогцоо ийнхүү нэр, зураггүй, хуурамч гэдэг нь илэрхий цахим хаягаар дамжуулж олон нийтэд хүргэнгээ, нийгэмд дараагийн сенсаацийг тарихыг оролдсон байж болохыг үгүйсгэхгүй.
Тиймээс хууль хяналтын байгууллагууд ингэж олныг талцуулж, нийгэмд хагарал үүсгээд буй этгээдүүдийг илчилж, зохих баримттайгаар тайлбар хийх цаг нэгэнт иржээ.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Хүн үнэмшмээр юм тавь л даа өөрснөө зохиочихоод хэн ч иймэрхүү юм сараачиж чадна ш дээ ичээч
Үнэн
ha ha ha 60 terbum-n shem zohioson nohod oorsdoo zuudee yarih geed hulgaigaa yarij bn daa. oorsdoo l zohioson bh. balai
Бас л Нямдоржийн найруулж бичүүлсэн зөгнөлт нийтлэл үү
ene mash notstoi barimt baina manai huchnii baiguullaga 4sariin 5-nd alivaa uimeen garahaas uridachlan sergiilj zohih arga hemjee avna gedegt naidah l uldlee
Эцсийн эцэст өөрийн хар толгой, эрх мэдэл, мөнгөний төлөө төрсөн адгийн амьтад байдаг болохоор улс орны ажил урагшлахгүй байгаа юм. Тамын тогооны үлгэрээ одоо болиочээ, хийе гэсэн нэгэн нь байхад, дөнгө болсон новшнууд байх юмаа. Үйлийн үр гэж байдаг юм шүү. 7 үеэрээ зовохвий
Mongolchuud iim bolood l xezee ch xugjduggvi shde. neg negnee shulax gej l amidardag. Deed xed ni iim baigaa yum chini irged ymar baix ni oilgomjtoi.
Төр засгаараа олон оролдвол мөхөхиин эхлэл болох вий дээ үүний оронд буруу зүйлийг нь засварлаж зөвийг дэмжиж сандал ширээ булаацалдахгүй чин сэтгэлээсээ хандаж ажиллах юм бол учир бий дээ энэ жагсаал чинь дараагийн ээлж хоолондоо гэж байгаа юм биш гэх үндэс алга ард түмэн чинь итгэл үнэмшил багатай байдаг болоод бүрэн тооролдоод болохоо байж байна
60 тэрбумынхан замаа засаж, хэргээ бүдгэрүүлэх гэж энэ үлгэрийг бичжээ, инээдтэй юм.
Могойн толгойг тасдсан ч дахиж хатгаж хордуулах чадвар хэвээрээ байдаг. Иймд могойн толгойг зууханд хийж бүрмөсөн шатааж устга.
жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна хүрэлсүх, оркуудын хаан жанхуу баттулга 2 үнэхээр чаддаг юм бол наад Баяр, Энхсайхан хоёрыг шалгаад шоронд хийчих!!! Даан ч чадахгүй, яагаад вэ гэвэл энэ МАНАН-гийнхан бүгд хоорондоо барьцаалагдсан. МАН-хан өөдөөс нь сөргүүлээд жанхуу баттулгын төмөр замаас хуссан 280 сая доллар, номурангаас зальдсан 120 сая доллар, 17 чингэлэг спирт, зика вирустэй нийлж хийсэн үй олон өмч хувьчлалын луйврын хэргийн (баянголыг дансан дахь мөнгөөр авсах хэрэг, махимпекс, талх чихэр, хид-1, эмээлт зах,с1 тв, эрдэнэтийн 49 хувь, худалдаа хөгжлийн банкны гээд үйл олон хууль бус өмч хувьчлалын будилаан) эд мөрийн нотлох баримтыг бүгдийг нь гаргаж ирээд ирэх хавар гэхэд кармааны хулгайчийг огцруулж яг энхбаяр шиг хөлийг нь гозолзуулаад ачих болно... МАНАН хоорондоо алалцаж байх хойгуур улс орон сөхөрч дууслаа...
ХҮРЭЛСҮХ ӨӨРӨӨ Л ИЙМ АРГААР ГАРСАН ШДЭЭ .... НАМАЙГ ТАГНААД ХҮН ДАГААД БАЙНА ...Е/С АСАН Ж ЭРДЭНЭБАТ РУУГАА Л ДАЙРААД Л БАЙГААД УНАГААД АВСАН ... ОДОО ТЭГЭЭД ХҮРЭЛСҮХ Е/С БОЛЛОО ... ЯАГААД ТАГНАСАН ХҮМҮҮСЭЭ ИЛРҮҮЛЭХГҮЙ БАЙГААМ БЭ?????!!!! ХОР НАЙРУУЛЖ НАМАА ХУВААСАН ХОРЧИН НӨХӨР ШИГ САНАГДСАН ДАА ХСҮХ .... ОЛИГТОЙ ЧАДВАРТАЙ БИШ .... ХАРИН САЙХАН ЯРЬЧИХ ЮМ ШИГ САНАГДСАН Ш ДЭЭЭ ...Е/С БОЛООД ХАГАС ЖИЛ БОЛЧЛОО ...ЗӨВХӨН ТАГНАСАН ГЭЖ ЖҮЖИГЛЭСНЭЭС ХАРАХАД Л ДҮГНЭЖ БОЛОХООР .....
ENE BOL ZUGEER L 60TERBUMIINXNII DORJZODOVIIN OLOND IL GARGASAN ZUILIIG ZOXIOMOL XURAMCH GEJ XYNII TARKHI UGAAX GESEN OROVTOLTEI ZOXIOL BNA.SANDUIGAAS EXLEED BICHLEGEES BOLJ OGCROO BIZ DEE.ENE LUIVARHID L XEN CH TANIXGUI ZALUUGIIN ZOXIOSON ZUILEES BOLJ OGCROV GEJ.ENE SARUUL GEJ SARAACHIG CH XENII GAR XOL BOLXOO OOROO OORIIGOO ILCHILLEE DEE
Энэ бол "Цүнх" үүрч чадаагүй хүний нэгэн эмэгнэлт жүжиг буюу.Зөв л дөө ийм их сехсаци тарьсан хүнийг шалгаад үнэнийг өчүүлж энэ хэргэийн ээдрээг тайлах нь зөв.
Энэ бол "Цүнх" үүрч чадаагүй хүний нэгэн эмэгнэлт жүжиг буюу.Зөв л дөө ийм их сехсаци тарьсан хүнийг шалгаад үнэнийг өчүүлж энэ хэргэийн ээдрээг тайлах нь зөв.
Энэ бол "Цүнх" үүрч чадаагүй хүний нэгэн эмэгнэлт жүжиг буюу.Зөв л дөө ийм их сехсаци тарьсан хүнийг шалгаад үнэнийг өчүүлж энэ хэргэийн ээдрээг тайлах нь зөв.
Энэ бол "Цүнх" үүрч чадаагүй хүний нэгэн эмэгнэлт жүжиг буюу.Зөв л дөө ийм их сехсаци тарьсан хүнийг шалгаад үнэнийг өчүүлж энэ хэргэийн ээдрээг тайлах нь зөв.
Энэ бол "Цүнх" үүрч чадаагүй хүний нэгэн эмэгнэлт жүжиг буюу.Зөв л дөө ийм их сехсаци тарьсан хүнийг шалгаад үнэнийг өчүүлж энэ хэргэийн ээдрээг тайлах нь зөв.
khuk ooroo zohioson bnm iimerhuu umandaa sain gardaa 60 ter bumiin shemiig uguisgeh bas nemelt bodlogo l bndaa
boduul 60 terbumiin buleglel blgu dee uur hen bxv
Ingelee geed unax yum baixdaa chaawaasdaa. Negent gartsan yumiig yaaj unagax gd baigaa yum beee xaxa. Xeterxii uruwdultei
Эцсийн эцэст өөрийн хар толгой, эрх мэдэл, мөнгөний төлөө төрсөн адгийн амьтад байдаг болохоор улс орны ажил урагшлахгүй байгаа юм. Тамын тогооны үлгэрээ одоо болиочээ, хийе гэсэн нэгэн нь байхад, дөнгө болсон новшнууд байх юмаа. Үйлийн үр гэж байдаг юм шүү. 7 үеэрээ зовохвий
Хэн ч иймэрхүү юм зохиогоод биччихнэ ш дээ.
Ноцтой төлөвлөгөөний хоорог байна. Салан золиг будлиад хүний гарт оруулчихжээ. Тайлахыг оролдвол: Х=МЭнхболд+Чойжилсүрэн /Нямдорж, Эрдэнэбат/
iluu deeriig bi saraachaad ogoh uu
60 тэрбумынханы л зохиосон схем байна засаг тогтворгүй байвал тэднийг оролдох нь багасна боломж ч гарна ш дээ ойлгомжтой 60 тэрбумын Ганбаатар Сундуй нарын л схем тэднийг яагаад баривчлан саатуулахгүй байнаа
60 тэрбумынхан амжсангүй дээ