sonin.mn
ОХУ-ын иргэн К.Д.Романоеский "Ажнай" гэх Д.Бат-Эрдэнэд 30 орчим тэрбум төгрөгөө луйвардуулсан тухайгаа дараах ил захидалд бичжээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Танд энэ өдрийн мэндийг хүргэе!
 
ОХУ-ын иргэн К.Д.Романовский миний бие энэхүү захиаг танд илгээж байгаадаа хүлцэл өчье. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар Монгол Улс дахь шүүх засаглал, шударга ёсны тогтолцоо уналтанд орсон ба Монголын энгийн иргэд болон гадаадын хөрөнгө оруулагч, түншүүд авилгач шүүгчдийн хохирогчид болж байна. Эцсийн дүндээ энэ нь олон улсын чанартай гэмт хэрэг, залилан болж хувирч байна. Иймийн учир миний бие Танд энэхүү захидлыг бичиж байна. Константин Дмитриевич Романовский миний бие Монголын ард түмэнтэй нягт холбоотой байдаг ба олон Монгол найз нөхөдтэй. Свердловск хотод  суралцаж байх үеийн бидний оюутан насны нехөрлөл бизнесийн хамтын ажиллагаа болтлоо өргөжиж, Монгол Улсад ордог Оросын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн өргөжүүлж ирсэн. Мөн зөвхөн Хятад улсруу нийлүүлэгдэж байсан Монголын Таван Толгойн уурхайн нүүрс Оросын зах зээлд, Уралын томоохон төмөрлөгийн үйлдвэрүүдэд, мөн түүнчлэн Европ болон Азийн өрсөлдөх чадвар бүхий зах зээлүүдэд нийлүүлэгдэж эхэлсэн. Зорилго тодорхой болсон байсан.
Монголын түншүүдтэйгээ хамтран Говьсүмбэр аймаг дахь коксжих нүүрс боловсруулан, баяжуулах үйлдвэрийн зураг төслийг дуусгаж, тоног төхөөрөмжүүдийн захиалгыг хийсэн ба Чойрт төмөр зам бүхий ачих баазыг барьж байгуулан, Монголын Засгийн газар, яамд, орон нутгийн байгууллагуудаас шаардлагатай бүх бичиг баримтууд болон зөвшөөрлүүдийг авсан байсан. Энэхүү төслийн хүрээнд “Тавантолгой” хувьцаат компанийн 1 032 100 ширхэг хувьцааг хууль ёсны дагуу Хөрөнгийн биржээс худалдан авч, бүртгүүлсэн. Ийм маягаар бид Монголын нүүрсний зах зээл дээрх өрсөлдөөнийг бий болгож, зөвхөн Хятадын зах зээл болон байгалийн баялгийн экспортод өөрчлөлт оруулахыг хичээсэн. Энэ боломж үнэхээр бүрэн дүүрэн хэрэгжих байсан. Би Орос, Европ, Япон болон Солонгосын бизнес эрхлэгчидтэй бизнесийн харилцаагаа өргөжүүлж, хоёр болон гурав дахь зах зээлд дахин гарахын тулд ОХУ-ын Находка болон Восточный боомтуудад Монголд зориулсан замыг анх нээж өгсөн. Энэ хэрэгт Оросын төмөр зам болон Далайн тээврийн яам бүх талын  дэмжлэг туслалцаа үзүүлсэн ба үүний үр дүнд бизнес маань амжилттай урагшилж эхэлсэн. Би өөрөө болон манай баг урагшлах замдаа эрдэс бодисын зах зээл дээрх үнийн уналт, хүний хүчин зүйлээс үл хамаарах саатал гэх мэт Орос-Монголын бизнес эрхлэгчдэд байнга тулгардаг бүхий л саад бэрхшээлүүдтэй тулгарч байсан.
2008-2009 онд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ унасан ба бизнесийн тулгамдсан асуудлуудынхаа зэрэгцээ бид Монгол Улсын Тээвэр хөгжлийн банк
(Транс Банк)-наас авсан зээлийнхээ 80%-ийг төлж барагдуулсан. Хятадын зах зээл дээр Таван Толгойн нүүрсний үнэ өсөхөд тус компанийн ноогдол ашигч мөн өссөн, гэтэл оюутан үеээс нөхөрлөж ирсэн “Ажнай" Бат-Эрдэнэ гэдэг нэрээрээ алдартай түнш маань гэнэт шунахай хүсэлдээ хөтлөгдөн, бизнесийн шударга зарчмыг огоорох болсон. Би өөрийн худалдан авсан “Таван Толгой” ХК-ийн 1 023 100 ширхэг хувьцаагаа Тээвэр хөгжлийн банк (Транс Банк)-аас авсан зээлийн барьцаанд тавьсан байсан. Бат-Эрдэнэ манай хувьцааг хуулийн болон хууль бус аргаар өөртөө авахын тулд янз бүрийн арга хэрэглэх болсон.
Би 20 жилийн түүхтэй оюутан үеийн нөхөрлөлийнхөө үнэ цэнэд итгэж ирсэн ба Орос-Монголын ах дүүсийн харьцаа нөхөрлөл сүйрнэ гэдэгт итгэхгүй байсан.
Тиймээс, магадгүй энэ итгэл одоо алдагдсан байх. Гэхдээ би шударга ёсны талд зогссоор байсан бөгөөд цаашид ч зогсох болно. Миний хувьцаагүйгээр тэр “Таван Толгой” ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч болж чадахгүй байсан. Хэрвээ тэр миний хувьцааг авбал тэрээр “Таван Толгой” ХК-ийн хамгийн том буюу 49 хувийн хувьцаа эзэмшигч болох юм. Тиймээс 49%-ийг эзэмшихийн тулд тэрээр ёс суртахуунтай болон ёс суртахуунгүй, хуулийн болон хууль бус бүх арга хэрэгслийг ашиглаж эхэлсэн. Энэ бүхэн эхэлж байх үед Монголын шүүх тогтолцоо, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороотой хамт шударгаар ажиллаж байсан. Шударга үнэнд тулгуурласан Монголын шүүх тогтолцоо сайн ажиллаж, Д.Бат-Эрдэнийн залилангийн гэм буруутай үйлдлийг тогтоож чадаж байсан. 2009 оноос Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Еренхийлөгчөөр сонгогдон ажилласан. Үнэн хэрэгтээ энэ хүний бий болгосон шударга бус шүүх систем нь өнөөгийн эмгэнэлт явдлын шалтгаан болж байна гэдэгт би итгэлтэй байна. 2009 оноос өмнө тэд манай 1,023,100 ширхэг хувьцааг өөртөө авч чадахгүй байсан ба харин бид бага хэмжээний ногдол ашиг авч байсан. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж буруу зүйл хийж, шүүх тогтолцоог өөрчилсөн, 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл миний нэр дээр жил бүр гурван тэрбум төгрөгийн ногдол ашиг хувиарлагддаг ба үүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос баталгаажуулсан байдаг, гэвч би ямар ч ноогдол ашиг авч чадахаа байсан. Би Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороонд хандахыг хүссэн хэдий ч, Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Д.Бат-Эрдэнэ миний ноогдол ашгуудыг өөрийн хувийн дансанд шилжүүлэн авсан. Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр уг маргааныг шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд К.Д.Романовский миний нэр дээр байгаа хувьцааны хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гарсан, харин эсрэгээр, Бат-Эрдэнэ Монголын хөрөнгийн биржээр дамжуулан миний ногдол ашгийг авсаар байгаа юм. Тэрээр ийм маягаар Монгол улсын бүх хууль тогтоомж болон тогтоолуудыг үл тоомсорлосон үйлдэл хийж байгаа ба эдгээр хувьцаануудын тус бүрийн зах зээлийн үнэ 10 000-12 000 төгрөг байхад тэрээр залилан мэхлэх замаар 300 төгрөгөөр худалдан авсан. Өөрөөр хэлбэл, Д.Бат-Эрдэнэ хууль сахиулах байгууллага, шүүхийн байгууллага, хөрөнгийн бирж, нотариатчид, өмгөөлөгчид, прокурорууд гэх мэт хувь хүн, байгууллагуудтай хамтран зохион байгуулсан ажиллагаагаар ОХУ-ын иргэн намайг дээрэмдсэн юм. Миний хувьцаануудыг худалдан авахын тулд хуурамч бичиг баримтууд болон орчуулгуудыг ашигласан ба үүнийг холбогдох эрх бүхий байгууллагууд тогтоосон. Шүүх, цагдаа болон прокурорын тогтолцоо Монголын шүүх тогтолцооны шүүхийн цензүрээр удаа дараа энэ хэргийг үгүйсгэж байсан, Энэ хэргийн бүх баримт бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Танд өгөх болно. Учир нь Та бол Монголын нийгэм дэх, хууль болон шүүх тогтолцоон дахь залилан мэхлэх үйлдэл болон авлигыг таслан зогсоох чадвартай цорын ганц хүн юм. Би ч мөн энэ залилан мэхлэх ажиллагаатай холбоотой олон тооны шүүгчид, тухайлбал Дээд шүүхийн шүүгчид болон дүүргийн шүүхийн нөлөө бүхий шүүгчидтэй холбоотой бичиг баримтууд болон маргашгүй нотлох баримтуудыг өгөх болно. Өнөөдөр Монголын нийгэм олон зуун саяын үнэтэй байшингуудыг эзэмшдэг, тансаг зэрэглэлийн авто машин худалдаж авдаг, хэдэн зуун сая долларын хөрөнгө цуглуулсан шүүгчдийг шүүмжилж байна. Монголын ард түмэн төрийн ажил хийдэг, бизнес эрхэлдэггүй шүүгч нар ямар замаар ийм их хөрөнгө хуримтлуулж чадсаныг гайхаж байна. Энд гайхаад байх зүйл алга. Авлигад автсан албан тушаалтнууд болон шүүгчид хууран эхлэгч муу хүмүүстэй хамтран Монгол Улсын хууль тогтоомжийг хэрхэн уландаа гишгэж, сүйрүүлж байгааг харах жишээ бол тэд жирийн иргэдийг дээрэмдэж, тэдний эд баялгийг хулгайлан авч байгаа явдлууд юм. Д.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн сонгуулийн кампанит ажилд Монголын хэвлэл мэдээллийн нэрийн өмнөөс 30 сая доллар хандивласан гэдгийг олж мэдлээ. Магадгүй хүмүүс Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болон Батлан хамгаалахын сайд нар шүүхийн байгууллагуудын удирдлагад нөлөөлсөн, тэгээд энэ их хэмжээний мөнгө хаана гарч ирснийг санаж байгаа байх. Энэ хэний мөнгө вэ? Түүнд маш их хэмжээний мөнгө хандивлах ямар хэрэг байна? Энэ бол өмнө нь шүүхээс бичиг баримтуудыг хуурамч гэдгийг нь тогтоон нотолсныг үл харгалзан Д.Бат-Эрдэнэд удаан хугацааны туршид бусдыг дээрэмдэн тонох боломжийг олгож өгсөн хэд хэдэн шүүх ажиллагааны зөрчил болон зарим шүүгчид юм.
Д.Бат-Эрдэнийн шүүгчдэд авилга болгон өгсөн олон тэрбум төгрөг одоо тансаг зэрэглэлийн байшин орон сууцнууд, үнэтэй автомашинууд, тэдгээр шүүгчдийн дансанд байгаа маш их хэмжээний мөнгө болж хувирсан. Тиймээс бид асуух, мөн хариу авах олон асуулт байна. Эцэст нь хэлэхэд, Ерөнхийлөгч Х.Баттулга Танд Монголын ард түмэн болон гадаад хамтрагч түншүүдэд маш их хэрэгтэй байгаа шударга шүүх тогтолцоог Монгол Улсад бий болгох ажилдаа амжилт олохыг хүсч байна. Монголын шударга шүүх, прокурор, цагдаа болон хууль сахиулах бусад байгууллагууд таны хүчин чармайлт болон хүчээр цэвэрлэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байна. Энэ сайхан Монгол оронд шударга ёсыг буцаан авчрахыг тань хүсэн хүлээж байгаа, над шиг зовсон хэдэн мянган иргэд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Би хувьдаа манай ах дүү хоёр ард түмний хоорондын хамтын ажиллагаа цаашид үргэлжлээсэй гэж хүсч байдаг. Танд Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд амжилттай ажиллаж, амжилтанд хүрэхийг миний бие биечлэн хүсэн ерөөж байна. 
 
Гүнээ хүндэтгэсэн, Оросын Холбооны Улсын иргэн К.Д.Романовксий (гарын үсэг зурсан)