sonin.mn
Стандарт банк болон Жаст компанийн хооронд үүссэн зээлийн маргааны хүрээнд Английн Арбитрын шүүхээс 2016 оны 9 дүгээр сард гаргасан шийдвэртэй холбогдуулан өр, төлбөрийн хүрээнд АТГ-аас хавтаст хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. 
Жаст компанийн зүгээс гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж зээл авсан гэж мэдүүлж байгаа бөгөөд энэ асуудлын хүрээнд шалгагдаж байгаа Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн энэхүү хавтас хэргийг үнэн бодитоор шийдвэрлэхэд нотлох баримтаар ашиглагдах ёстой Английн холбогдох шатны шүүхийн шийдвэр, баримт бичгийг АТГ-т албан бичгээр хандан хүргүүлсэнээ танилцууллаа.  
Энэхүү чухал ач холбогдолтой баримт бичгүүдэд;
1. Арбитрын шийдвэрийн хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Английн Англи Велссийн худалдааны шүүхээс гаргасан шийдвэр, 
2. Арбитрын шийдвэрийн хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хатан хааны шүүхийн танхимаас гаргасан шийдвэр, 
3. Английн Гайлес лабораторийн Доктор Одрий Жайлесийн Стандарт банк болон Эрдэнэт Үйлдвэр ХХК-ий хооронд үүссэн маргаантай холбогдуулж гаргасан шинжээчийн дүгнэлт, 
4. Холбогдох бусад баримт бичиг, орчуулгын хамт хүлээлгэн өгчээ.
Өмгөөлөгчдийн зүгээс хэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор тогтооход ач холбогдолтой эдгээр гадны шүүхийн шийдвэр, нотлох баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар оруулахаар АТГ-т үүгээр хүргүүлж байгаа ажээ. 
Эдгээр Английн арбитр болон холбогдох шатны шүүхийн шийдвэрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан талаар дурдсан байдаг.