sonin.mn
Өнгөрсөн амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн А.Сүхбат Бөхийн Өргөөнд очих үеэр түүний биед улсын начин Б.Одхүү халдаж, гэмтэл учруулсан хэрэг гарсан юм. Иймээс ч А.Сүхбат өөрийг нь зодсон гэж үзсэн тул өргөдөл гарган, улмаар БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэст эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна. 
УИХ-ын гишүүн А.Сүхбат нь Бөхийн өргөө тойрсон маргаанд "Гацуурт" компаний захирал Л.Чинбатын, Улсын Начин Б.Одхүү нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн талыг баримталж буй юм.
 
 
 
 
 
 
Э.Мягмар