sonin.mn
Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж буйгаар энэ оны эхний улиралд гэмт хэргийн тоо өсөж, эдгээрээс учирсан хохирол 53.7 тэрбум төгрөгт хүрчээ.
Үүнээс гадна оны эхний улирлын байдлаар гэмт хэргийн улмаас 2,199 хүн гэмтэж, 315 хүн амиа алдсан статистик байна. Мөн согтуугаар үйлдсэн хэрэг буурсан ч бүлэглэн үйлдсэн хэргийн тоо өсжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 306 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"