sonin.mn
Өнөөдөр С.Зориг агсны эхнэр, уг хэргийн цорын ганц амьд гэрч Б.Булганыг Тагнуулын Ерөнхий Газраас дуудаж мэдүүлэг авав. Харин яг ямар мэдүүлэг өгсөн, эсвэл яллагдагчаар татагдсан эсэх талаар тодруулахаар сэтгүүлчийн асуусан асуултанд түүний өмгөөлөгч Ц.Гүенбат  "Тагнуулын ерөнхий газар дээр ирж нууцын баталгаанд гарын үсэг зурлаа.
Нууцын баталгаанд гарын үсэг зуруулчихсан учраас мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын нууцыг задалчих вий гэж гарын үсэг зуруулсан. Өмнө өгсөн мэдүүлгээс буцсан зүйл байхгүй" гэж мэдэгдлээ.