sonin.mn
Саарал өнгийн “Toyota Prius” маркийн таксигаар шөнө үйлчлүүлсэн суусан иргэдийг багаажинд нуугдсан этгээдүүд хутга тулган боож, эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг энэ сард гарсан. Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтэстэй хамтран ажилласнаар Улаанбаатар хотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэг. эдэлж байсан 21-25 насны И, Б, Э нарын бүлэг этгээд дээрх хэргийг үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна".
Урьдчилсан байдлаар тэд нийт найман удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдэд шөнийн цагаар таксигаар үйлчлүүлэхдээ найдвартай дуудлагын таксинд суух, амь бие, эд хөрөнгөө хамгаалахыг сэрэмжлүүлж байна.
 
 Эх сурвалж: "Өглөөний сонин"