С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч, гүйцэтгэгчдийг 18 жил эрж хайгаад, гүйцэтгэгч хэмээн гурван хүнд Эрүүгийн хуулийн дээд хэмжээ оноон хорьчихоод байгаа. Гэтэл захиалагч байдаггүй. Хамгийн сүүлд нөгөөх С.Зоригийн гэргий Б.Булганыг яллагдагчаар татлаа гээд таг чиг болсон. Гэхдээ Б.Булганыг хорьж саатуулаагүй, дураар нь явуулж байгаа гэсэн.
Өдөр тутмын хэдэн сонин “С.Зоригийн аллагыг зохион байгуулсан гэж Б.Булганыг яллагдагчаар татлаа”, “С.Зоригийг хөнөөхөд Б.Булган оролцсон гэх баримт олджээ”, “С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт Б.Булганыг гэрчээр биш, яллагдагчаар татлаа” гэх мэт гарчигтай материал урсгаж өгсөн.
Хажуугаар нь “Б.Булган чинь нөхрөө гадны хүмүүстэй хамжаад алчихсан юм байхаа”, “Арыг нь даана гэсэн хүмүүс хэрэгсэхгүй болохоор жинхэнэ захиалагч, гүйцэтгэгчдийг одоо л дэлгэж тавихаар шийдсэн бололтой”, “С.Зоригийн хэрэг задарч жинхэнэ захиалагч, гүйцэтгэгчид орох гарах газраа олж ядаж байгаа гэнэ…” гэхчлэн хардсан, хордсон яриа эх захгүй түглээ. Аргагүй шүү дээ. Аливаа нууцалсан бүхэн хардлага дагуулдаг болохоор олон түмнийг буруутгах аргагүй. Сэтгүүлч миний хувьд ч баахан хардлага тээж яваа. Гол нь энэ хэргийг удаашруулж, замхруулах чиглэлдээ бас нэг шинэ гарц олов уу гэж бодож байгаа. Ийм аймшигт хэрэг явдлын захиалагч нь юм уу, захиалгад ямар нэг байдлаар холбогдсон хүн нь Б.Булган мөн юм бол тийм сэжигтнийг “Таныг яллагдагчаар татлаа шүү” гэчихээд сул чөлөөтэй явуулаад байдаг юмуу?! Эрүүгийн практикт ийм сэжигтнийг яаран хорьж тусгаарлан шалгадаг биз дээ. Өнөөдөр бидэнд ойлгогдож байгаагаар бол манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд, бүр тодруулбал өнөөх ажлын хэсгийнхэн маань “За Булган минь яахав, чи тэгээд явж л бай. Чи ямар оргоод явчих юм биш. Бид яллагдагчаар татсан дүр эсгээд байж л байя” гэсэн юм шиг бодол өөрийн эрхгүй төрж байна. Ийм ноцтой хэргийн сэжигтнийг, юун яллагдагчаар татаад сул чөлөөтэй явуулж байх битгий хэл, сэжиг мэдэгдмэгц л хорьж тусгаарлаад шалгадаг биз дээ. Ер нь юмыг муугаар бодоход Булган гадагшаа гараад явчихвал яах юм? Ямар нэг золгүй явдал тохиолдвол яах юм? Янз бүрийн хүмүүстэй үгсэн хуйвалдаж С.Зоригийн хэргийг, бүр өөр тийш нь эргүүлчихвэл яах юм? Олон ноцтой асуулт ар араасаа хөвөрч байна. Би өнөөдрийн өдрийг хүртэл Б.Булганыг өрөвч зөөлөн сэтгэлээр харж явсан хүн. Ханиа алдсан энэ хөөрхий бүсгүй, залуу сайхан насныхаа аз жаргалыг үзэлгүй, хар бараан амьдрал дунд туучлаа, хөөрхий дөө, хэмээн бодож явсан юмсан.
Б.Булганы аав ээжтэй ч залуу цагийн найз нөхөд. Б.Булганы ээж Байгаль бид хоёр Дорноговь аймгийн арван жилийн дунд сургуульд ганц хоёр ангийн зөрөөтэй, ёстой л “хэдхэн чихрээ таллан хувааж” явсан хүүхдүүд л дээ. Байгаль Анагаах ухааны дээд сургууль төгссөн манай нэртэй эмч нарын нэг байсан. Эднийх өндөр соёлтой сайхан гэр бүл л дээ. Тийм аав, ээжийн дундаас төрсөн Булганыг би эрхэм дээд соёл боловсролтой, ёс суртахууны сайн чанар бүхнийг эзэмшсэн, эмэгтэй байгаа гэж бодож явлаа. Ардчилсан хүчний анхдагчдын дунд өсч өндийсөн, С.Зориг хэмээх тийм аугаа хүний өвөрт ерөөлөөр багтсан, Монголын сор сүлд болсон эх-эмэгтэй гэж бодож явсансан. Тэгтэл тавдугаар сарын 7-ны өдрийн “Цензургүй яриа” нэвтрүүлэг, миний энэ бодлыг зуун хувь эргүүллээ. Б.Булганыг манай хууль хяналтын байгууллагынхан байцааж байгаа бололтой дүрс бичлэгийг үзүүллээ. Тэгсэн чинь Булган маань хамгийн бохир бүдүүлэг үгээр булаад, салаавч гарган хаалгыг нь тас саваад гарч байх юм. Юу гэсэн үг вэ?! Монголын хууль хяналтынхныг ингэж доромжилдог, цадигаа алдсан хүүхэн байдаг юм уу. “Намайг хэн ч, юу ч гэж чадахгүй. Миний ард лут их хүч байна” гэсэн санаа юм болов уу даа гэж ойлгосон. Яллагдагчаар татчихаад цагдаж тусгаарлаж шалгалгүй, зөнд нь орхиод байгаа нь ч үүнтэй холбоотой байж болох л юм.
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр сэтгэл эмзэглүүлсэн нэг зүйл гарлаа. С.Зоригийг хөнөөсөн хэмээн хуулийн дээд хэмжээний ял эдлэж байгаа Б.Содномдаржаа гэртээ согтуугаар агсам тавьж, зодоон цохион болж байгаа дүрс бичлэг дээр, хэлсэн үгийг нь бичсэн байна. “Ална, хядна” гэсэн аймшигтай үгс амнаас нь урсаж байгаагаар дүрсэлжээ. Хачин л юм даа! Орон нутгийнх нь удирдлагууд Б.Содномдаржаагийн талаар хууль хяналтын байгууллагуудад гаргаж өгсөн нэг тодорхойлолт байдаг юм. Түүгээр бол Б.Содномдаржаа нь даруу төлөв, тэргүүний залуу гэсэн байдаг.
Гяндангаас Б.Содномдаржаагийн бичсэн захиаг уншаад ч, ямар ухаантай сайхан залуу вэ гэж бодож байсансан. Гэтэл нэвтрүүлгээр, хэн ч харсан жигшим ааш араншинтай хүн гараад ирдэг байгаа.
Тэссэнгүй Б.Содномдаржаагийн гэрийнхэнтэй холбоо барилаа. Ээж нь ярьж байна аа:
-Миний хүү Содномдаржаа архичин хүн биш. Хааяа тааруулаад амсдаг л байсан. Нэг удаа хэдэн согтуу нөхөд нь ирж бараг л шахаад уулгачихсан даа. Тэгээд согтож ухаан мэдрэл алдан гэртээ үймүүлж байгаа нь тэр. Маргааш нь их харамсаж, хямарсан л даа. “Энэ муу хар усыг чинь дахиж амсахаа больё” гэж байсансан. Яг тэр үед үймүүлж ноцолдоод байхаар эхнэр нь гар утсаараа зургийг нь авч, эрүүл болохоор нь үзүүлж жигшүүлнэ гэж бодсон юм билээ. Тэгээд зургийг нь олон кадр авсан байгаа. Тэр зургуудаа гар утсандаа мартчихаж. Содномдаржааг баривчлах үеэр манайхыг, биднийг бүгдийг нэгжсэн шүү дээ. Тагнуулынхан гар утсыг хурааж аваачаад үзсэн чинь Содномдаржаагийн согтуу бичлэг гарч, бөөн “олз” олдог байгаа. Тэр зурагнууд дээр бичээд байгаа аймшигтай үг яриаг би хувьдаа санахгүй л байна. Энэ хүмүүс чинь эвлүүлчихдэг хүмүүс шүү дээ. Яаж мэдэхэв гэж дотроо л бодож суугаа. Бас, зориуд согтуу хүмүүс явуулсан ч юм болов уу гэж элдвээр боддог юм даа” гэв.
Өнөөдөр Монголын мафийн бүлэглэл, тагнуул хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг гартаа атгаж, дуртай зүгтээ залж чиглүүлж байгаа нь нууц биш. “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон Улсын ерөнхий прокурорын орлогч, С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбатын ярианы өнгө аяс бол нэг талыг барьсан, талийгаачийг хөнөөсөн хэргийн талаар шударга дуугарсан бүхнийг буруутгасан өнгө аястай байна билээ. Тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг буруутан мэтээр олон түмэнд ойлгуулахыг хичээнэ билээ. Сүүлийн үед Монголд юу болоод байгааг энэ сэдвийг уншигч хэн ч бай, эргэцүүлж нэг бодоорой.
Бараг л телевиз нээх болгонд Д.Эрдэнэбат гэж хүн “Ц.Нямдоржийг огцруулъя”, “У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулъя” гэж хашгирч байгаа. Энэ чинь нөгөөх Ж.Батзанданг “оронд чинь алж чадна” гэж заналхийлж байхад “Эрчүүдийн дунд болдог л яриа болсон” гээд, дэргэдэх гишүүнээ биш, Б.Хурцыг хамгаалж байсан хүн шүү дээ. Тэгээд, олон улс дамжуулан хүн хулгайлж ирээд үхэлд хүргэсэн, УИХ-ын гишүүнийг оронд чинь алж чадна гэж заналхийлсэн, улсын нууц задруулсан гэх мэт шалгавал зохих олон гэмт үйлдэлтэй Б.Хурцыг сэм гадаадад гаргачихаад шударга талыг барьсан Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд нарыг огцруулна, байцаана, эрүү үүсгэнэ гэж хашгиралдаад байгаа юм даа. Ц.Нямдорж бол энэ Засгийн газрын залуучуудад нөмөр нөөлөг болж байгаа ахмад туршлагатай ганц шударга сайд нь. Д.Эрдэнэбат, Ц.Нямдоржийг огцруулахын тулд аар саар юм их цуглуулжээ. “Лексус-570” машин худалдаж авч унасан гэнэ. Арай өөр баримт олдсонгүй юу?! Тээр жил Ц.Нямдорж сайд болонгуутаа л “Центрпойнтын хэрэг”-ийг илрүүлж мафийн бүлэглэлийг яаж тас цохилоо доо! Ийм баримт олон бий. Одоо Монголын мафийн бүлэглэлийнхэнд муухай харагдаад байгаа хүний нэг л дээ.
Ж.Батзандан, Л.Болд хоёрыг би үүх түүхээр нь мэднэ. Үе дамжсан шударга хүмүүсийн тоонд орох улс.
Монголын мафийн бүлэглэл мөхлийнхөө ирмэгт тулж ирэхээрээ нам, төрийн сор болсон шударга хүмүүсээс эхлээд С.Зоригийн хэргийг тойруулан шударга үнэнийг нухчин дарах үйл ажиллагаагаа эхлэлээ хэмээн гадуур шуугиж байна. МАН-ын 32-ын бүлгийн зарим “хонзогногчид”, сөрөг хүчнийхэнтэй нийлээд, МАН-ын ахмад гишүүн, тус намаас Онц Их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байсан, одоо Ардчилсан намын УИХ дахь цөөнхийн бүлгийн ахлагч Д.Эрдэнэбатыг “туг хиур” болгон өмнөө бариад, энэ төр засгийг бусниулах их аяндаа хөдөллөө гэж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар муухай харагдаж гэнэ. Д.Эрдэнэбат гэж хүн телевиз нээх болгонд л “огцруулна” хэмээн мэдэгдэж байгаа. Би, Д.Эрдэнэбатыгаа сайн мэднэ ээ. Хэн болоод хэнийг огцруулах гээд байгааг ч ойлгож байна. Нэг үе бид хоёр ах дүү шиг явсан удаа бий. Одоо бол таньдаггүй юм л даа. Д.Эрдэнэбатдаа хэвлэлээр дамжуулан “Ил захидал” бичнэ гэж бодож байгаа. Бүх “но”-г, нь дэлгэж тавина. Саяхан хэвлэлд Д.Эрдэнэбат нь сайд байхдаа, Эрдэнэтийн 51 хувийг барьцаалсан луйварт идэвхтэй оролцож гарын үсэг зурсан, асар их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудалтай гээд бичсэн л байна билээ. Ийм бусармаг явдалдаа “аврал эрэн” шинэ Засгийн газар руу дайрч давшилж байгаа бол харамсалтай л юм. Ер нь, Ардчилсан намын, түрүүчийн сонгуульд ялагдсан ялагдал, өнөөдрийн задрал, бүгд Д.Эрдэнэбат гэж хүнтэй шууд холбоотой гэж үздэг юм билээ.
С.Зоригийн аллагыг илрүүлэх “эмгэнэлт жүжиг”-ийн шинэ хувилбар ид өрнөж байна. Улсын ерөнхий прокурорын газрын сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, ялангуяа Г.Эрдэнэбатын “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон байдлаас үзвэл С.Зоригийн хэрэгт байнгын хяналт тавих үүрэгтэй прокурорууд маань Тагнуулын ерөнхий газрын хэдэн байцаагчид хөтлөгдөөд улстөрийн “урхин дунд” яваад байгаа юм биш байгаадаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан туршлагатай сайн сэтгүүлч. Оновчтой асуултууд тавьж Г.Эрдэнэбатыг нэлээн сандаргана билээ. Хөөрхийдөө, тэр залуу ээрч муураад, мэдмээр юмыг мэдэхгүй гэж мэлзээд, хамгийн наад зах нь ялласан хэдийнхээ нас жилийг мэдэхгүй мунгинана билээ. “Ийм ч хүн ажлын хэсгийг ахлах гэж дээ” хэмээн хэлэх хүн таарч л байна.
Миний бие, хэдэн оймс илүү элээсний хувьд, хууль шүүхийн байгууллагын ажлыг жараад жил сурвалжилж байгаагийн хувьд, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй эхнээс нь “ноцолдсоны” хувьд, энэ хэргийг шалгаж байгаа дүү нартаа хандан, санаа авах болов уу гэсэн хэдэн зүйлийг бичиж байна.
Нэгдүгээрт: Би, энэ хэргийн захиалагч, гүйцэтгэгчдийг огт өөр өнцгөөс хардаг хүн. Ядаж л захиалагч нь хориод жил энэ хэргийг нууж дарагдуулах, төөрөгдүүлэх чулуу хөөлгөх хэмжээний сүүхээтэй, эрх мэдэлтэй хүн байж таарна.
Хоёрдугаарт: Халдашгүй байдлын эрх эдлэж байгаа УИХ-ын гишүүн, Төрийн сайд хүнийг алуулахаар 16 настай хүүхэд, хөхүүл хүүхэн, малчин залуу гурвыг явуулж байдаг, толгой нь эргэсэн захиалагч Монголд байдаг юм уу?!
Гуравдугаарт: Эхнэрийнх нь дэргэд нөхрийг нь аймшигтай яргалж алаад, ханийг нь амьд үлдээж байсан түүх эрүүгийн ертөнцөд урьд гараагүй юм гэнэ билээ. Тэгвэл Б.Булганыг яагаад амьд үлдээв?! Булгантай их ойрын хүн С.Зоригийг хөнөөсөн юм биш үү?
Дөрөвдүгээрт: Ялтан Б.Содномдаржаагийн гяндангаас бичсэн, сонины гурван нүүр дамжсан захидал байгаа. Тэндээс та нэг зүйлийг анхааралтай үзээрэй. “Би өрөөндөө ороод байж байтал Амгаланбаатар надад таны хүүхдүүдийн дууг би гурав хоног сонслоо. Дүү нь маш олон хүнийг гомдоож, уйлуулж, маш муухай хорон санаа гаргасан. Засдаггүй алдаа гэж байхгүй. Миний зүрх сэтгэл яг одооноос санаа сэтгэл маань цав цагаан болсон шүү… гэж хэлсэн байгаа. Амгаланбаатар маань Содномдаржааг эргэж очсон балчир хүүхдүүдийнх нь дуунд уяраад “Чамайг гүтгэсэн юм” гэж үнэнээ хэлчихэж байгаа юм биш үү?!
Тавдугаарт: Маргааш ч юм уу, Ерөнхий сайд болно гэж байхад нь нөхрөө алдаг ч юм уу, алуурчидтай хамждаг ч юм уу эмэгтэй хүн, тэр дундаа монгол эмэгтэй баймааргүй л юм даа. Би, Булганыг хүчтэй дарамтанд орж барьцаалагдсан, хэргийг нуусан төөрөгдүүлсэн хүн байхыг үгүйсгэдэггүй.
Зургадугаарт: “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гээд, цагаан малгайгаа орхиж зугтаасан Э.Бат-Үүл, ганц амьд гэрч Б.Булган нарын хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. Тэгвэл яг нэг үед, нэг доор болсон гээд байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын үйлдсэн хэрэг чинь хөөн хэлэлцэх хугацаанд багтдаггүй юм уу? Яагаад ийм хоёр өөр байгаа юм?
Эрхэм хуульчид минь, Монголд шударга үнэнийг эрэлхийлсэн, бас нухчин дарах гэсэн аймшигт давалгаа бий боллоо шүү. Та нар минь, Монголыг гучаад жил тонон дээрэмдсэн нам дамжсан мафийн бүлэглэлд битгий үйлчлээч. Шударга ёсыг тогтоож, элэг бүтэн, энх амгалан амьдарцгаая л даа.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.ЖАМЪЯН
Сэтгэгдэл0
Хурцыг Ерөнхийлөгч Баттулга Солонгост Элчингээр явуулхаар дэвшүүлж ГХ сайд Цогтбаатар дэмжиж байхад энэ хэрэг илрэхгүй!
ЭНЭ ӨВГӨН ХЭДЭН ЦААС ХЭНЭЭС АВЧИХАВ.ТЭНЭГТЭЖ ӨГӨХ ЮМ.
Амгаланбаатар чинь бас нилээ ам чангатай хүн байсан аж. Гэвч шоронд ороод нөгөө хэдээсээ ойрхон ойрхон эргэж байхыг л шаардаж байж. Гэвч тийм боломж нь бага байж. Тэгээд нөгөө хэдээ шаардах, сүрдүүлэх ажил хийжээ. Гэтэл тэд эргэж очоод хоол хүнс өгөхдөө хордуулж устгахыг завдсан гэнэ. Амгаланбаатар нь арай үхсэнгүй эмнэлэгт хэвтээд сэхжээ. Түүний дараа л Амгаланбаатар Хорихын даргаараа дамжуулан уг хэргийг илчилсэн бололтой. Ийм байхад Яаж хэлмэгдлээ гэх бэ дээ.
Оюутолгойн луйвартай зэрэгцээд ийм жүжиг тоглохгүй бол С.Баярын авилгал ил болох гээд байгаа юм. С.Баяр эх орноосоо уравснаа хүлээвэл МАН, АН аль аль нь зүйл дуусна. Тиймээс хамтарсан жүжиг тоглох хэрэгтэй. Экс тагнуулчид Б.Хурц, мулгуу прокурорт Д.Эрдэнэбат гэх мэт зохиол үргэлжлэх юм байна л даа.
wow kkkkkk
Буурлаас үг сонс гэсэн ардын үг байдаг
Энэ буурал чинь ЗӨНӨЖЭЭ ккк. Тэр ардын үг бол Мэргэн буурлын үгийг хэлж байгаа байх ккк.
Эрдэнэтийн шахаачид МАН-ын мафийн дээрэмчид алуурчид зориуд жүжиг тоглуулж цаг хожуулж байна.
ах минь Хууль хяналтын ажлыг та бид хоёр яаж мэдэх вэ .дуугүй л сууж байцгаая
Хэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох баримтаар тогтоодог гэдгийг энэ өвгөн мэддэг болов уу.Таны боловсрол хоцрогджээ
Ингэж өөх ч биш булчирхай ч биш байхаар гадаадаас эксперт урьж Зоригийн хэрэг дээр ажиллуулья. МАН-д энэ хэргийг илрүүлэх сонирхол огт байхгүй зориудаар саармагжуулж цаг хожиж байгаа нь Монголын ард түмэнд ил тод харагдаж байна. Зоригийн хэрэг илрэхээр МАН-ын томчуудын хулгай луйвар дээрэм давхар илэрчих гээд маш их сандарч байгаа нь харагдаж байна..Ши Жиньпинд захиа илгээж Хятадын авлигатай тэмцэх газраас мэргэжилтнүүд авчирч энэ хэрэгт цэг тавиулья.
Het neg taliig barisan bna. Ene bichij bgaa setguulch n hurtel neg taliig bariad bhaar yaj itgehevdee
Yag unen Nyamdorj guai nuhvhin darah gesen Hurtsiin mafiihani ajillagaa
нэг талыг барьсан солиотой юм бичдэг өвгөн
зүгээр мөрөөрөө өтлөөд нүгэлгүйхэн жамаараа яв даа бас хэнээс хэдэн цаас авчаад батлагдаж нотлогдсон баримттай юмыг гуйвуулмар аядах гээд байгаан тэр прокурор мундаг хүн бнлээ
хэт нэг талыг барьсан мэдээлэл маш их явсан тэр хүмүүсийг чухам л гэгээрсэн ямарч нүгэлгүй бурхан шиг хүмүүс байсан манай цагдаа тагнуул прокурор ямар муухай хүний арьс нөмөрсөн чононууд вэ пүү паа гэж боддог байвшдээ энэ баримт сэлттэй мэдээллийн дараа нүд онгойв
Элбэгдорж кармааны хүнээрээ Зоригийн хэргийг замхруулав уу
Өвгөнийг дуугаа бол амаа тат гээд баыгаамуу
Сэтгүүлч Жамьяан гуай иргэдийн дунд ил цагаан яриад байдаг зүйлийг баталж бичиж дээ,манай иргэдийн ихэнхи нь яг таны бичсэнчлэн хоорондоо ярьцгааж,бодоцгооц л явдаг,хэнд ч хэлэх билээ,ядахдаа тан шиг сэтгүүлч биш болохоор.Үнэхээр эр зоригтой,эх орнч,эрэлхэг тэмцэгч чин үнэнч,цэгц шудрага хүү Монгол оронд минь хэзээ төрөх бол... Ийм цэвэр шудрага Төр,Засаг,Хууль,Удирдагч,Манлайлагч,Лидер,хуульчид хэзээ бий болох бол.....

Д.ЭРДЭНЭБАТ ЧИНЬ БАГАНУУРЫН УУРХАЙД ШАХАА ГЭЖ ЮМЫГ ХАМГИЙН АНХ ГАРГАЖ ИРЖ ШАХАА ХИЙЖ ХУВХАЙРТАЛ ЦӨЛМӨСӨН ДӨӨ.
ZAHIALAGCH NI MENGET AGAA MAANI JAAK ARGAGUI BOLOOD JVCHIHLAA SHUU.MENGET AR GERIINHEND NI AR NI TUUZ UL NI PUUZ GESEN BOLOLTOI.TER HASHAAND NI HUNII HUUR SHIDDEG ENE TER CHINI BAS TER IL ZAHIDAL BOL JG L MENGETIIG MEDEELEL UG OGUULBERUUD BNA LEE.
ZORIG ALAGDAH UYD ERDENET DEER UVS ZAVHANII HULGAICH NAR ID ALALTSAJ BAISAN UY.ZORILGO NI ERDENETEES HUN AVCH IRJ ZORIGIIG ALUULAAD OTGONBILEGT TOHOH .DAANCH MENGET GET NEG DARVAGARAASAA BOLSON HAR HULGAICHAAS BOLJ JAAHAN BURUU ERGECHIHGUI JU.UVS MAFIA.MONGOLD GANTSHAN MAFIA BII. TER BOL UVS MAFIA.TED BUH NAM TORIIN BAIGUULLAGUUDAD SHIGEESTEI.KOMETIIN TOM BAG HEVLEL MEDEELEL BUH JMTAI.NAM DAMNASAN BULEGLEL GEDEG CHINI ENE UVSIINHAN.MAFIIN TOLGOILOGCH NAR NI HUUCHNII UVS KOMMUNISTUUD.
Эрдэнэт үйлдвэрээ гэж, энэ үйлвэр шавхагдашгүй их шуналын үүр уурхай болсон Нямдорж тэргүүтэй байнга л ҮНЭН ярьж эцсийн цамцаа урагдтал тэмцэж тэндээс ШАХАА хийдэг хүмүүсийн ТАЧААЛЫН хангадаг газар болоод удаж байна. нямдорж нэг ч худлаа ярьдаггүй бас хүмүүс тэр хүнийг байнга сайнаар ярьж байх ёстой, өөрийнхөө тухай сайн муу мэдээг өөрөө тараадаг, үе үеийн ерөнхийлөгч ерөнхий сайд хууль хүчний байгууллага зөвхөн энэ хүнд үйчилж байх ёстой эсвэл хорвоог учир битүүлгээр орхино эс бөгөөс шрнд хоригдоно. Ийм л зүй тогтлоор сүүлийн 20 жил үргэлжилж байна. Монголчууд одоо энэ бүх жүжигт хуурамч дүр эсгэсэн этгээдийг олж хариуцлага тооцох цаг болсон.
Амгаланбаатар чинь бас нилээ ам чангатай хүн байсан аж. Гэвч шоронд ороод нөгөө хэдээсээ ойрхон ойрхон эргэж байхыг л шаардаж байж. Гэвч тийм боломж нь бага байж. Тэгээд нөгөө хэдээ шаардах, сүрдүүлэх ажил хийжээ. Гэтэл тэд эргэж очоод хоол хүнс өгөхдөө хордуулж устгахыг завдсан гэнэ. Амгаланбаатар нь арай үхсэнгүй эмнэлэгт хэвтээд сэхжээ. Түүний дараа л Амгаланбаатар Хорихын даргаараа дамжуулан уг хэргийг илчилсэн бололтой. Ийм байхад Яаж хэлмэгдлээ гэх бэ дээ.
Zailaa zonog tolgoi
Эрдэнэт үйлдвэрээ гэж, энэ үйлвэр шавхагдашгүй их шуналын үүр уурхай болсон Нямдорж тэргүүтэй байнга л ҮНЭН ярьж эцсийн цамцаа урагдтал тэмцэж тэндээс ШАХАА хийдэг хүмүүсийн ТАЧААЛЫН хангадаг газар болоод удаж байна. нямдорж нэг ч худлаа ярьдаггүй бас хүмүүс тэр хүнийг байнга сайнаар ярьж байх ёстой, өөрийнхөө тухай сайн муу мэдээг өөрөө тараадаг, үе үеийн ерөнхийлөгч ерөнхий сайд хууль хүчний байгууллага зөвхөн энэ хүнд үйчилж байх ёстой эсвэл хорвоог учир битүүлгээр орхино эс бөгөөс шрнд хоригдоно. Ийм л зүй тогтлоор сүүлийн 20 жил үргэлжилж байна. Монголчууд одоо энэ бүх жүжигт хуурамч дүр эсгэсэн этгээдийг олж хариуцлага тооцох цаг болсон.
ЗОРИГИЙГ ЗЭРЛЭГЭЭР АЛСАН ҮҮЛД 12 ЖИЛ ӨГЬЕ. ХАМТРАГЧ БУЛГАНД 6 ЖИЛ ӨГЬЕ. ХААЦАЙЛСАН ХЭРГИЙГ МЭДСЭЭР БАЙЖ НУУЦАЛСАН 30 ХҮНД ТУС БҮР 4 ЖИЛ ӨГЬЕ. ХАРИН ҮҮЛ ХЭРГЭЭ Л ХҮЛЭЭЧИХ. ЧАМД ХЭТ ОЛОН ЖИЛ ӨГӨХГҮЙ ЭЭ!!!ТЭР ХУДЛААА ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭСЭН ЗОХИОН БАЙГУУЛСАН МӨРДӨН БАЙЦААГЧДЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХӨӨЖ ТУС БҮР 5 ЖИЛ ӨГЬЕ.
Нямдорж гуай үнэхээр шударга юм бол энэ оффшор, оюу толгой ,багабанди ,эрдэнэтын 51,байгалын баялагийн талаар яагаад дуугарахгүй чимээгүй байна вэ? нэг л худлаа шударга царайлаад байна даа нямдорж гуай хууль зүйн сайд олон жил хийлээ одоо хийж байгаа зоригын хэргийн талаар тэгээд мэдэж байгаа бол таамаг бол ил гаргаж тавиач дээ бөөрөнхий ойлгомжгүй зүйл яриад байх юмаа би бол зоригын хэргийг мэдхийн дээдээр мэдэх ёстой хүн шүү дээ тэгээд энэ бүх авилга оффшор луйвар 7 сарын 1 ны хэрэг байгалын баялагын хулгай дээрэм хууль хяналт цагдаа прокурор шүүхийн хууль бус үйлдэл түүнийг Сайд УИХ ын гишүүн эрх баригч байхад муухай бүхэн боллоо шүү дээ хэлж ярихгүй яагаад чимээгүй байсан юм дээ том том асуудлаас дандаа зугтна дараа нь би хэлсэн гээд худал хэлнэ ийм л учраас итгэл алга болоод байгаа юм л даа одоо харин Эрдэнэтын 49 булхайг хэлсэн дээ дуусгаад өгвөл сайн байнаа
Яг үнэн Нямдорж сайд уруу дайрсан ярилцлага л өгсөн дөө. Эби Баяр нарын хүүхэлдэйг зайлуулж шудрага үнэниы шүүхээр оруулж нээлттэй шүүх хурал хийлгэмээр
Яг үнэн Нямдорж сайд уруу дайрсан ярилцлага л өгсөн дөө. Эби Баяр нарын хүүхэлдэйг зайлуулж шудрага үнэниы шүүхээр оруулж нээлттэй шүүх хурал хийлгэмээр
энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан юм бол энэ дуйлааныг хаах нь зөв болж таарах нь ээ???
G.Erdenebat gj hogiin horchin.Elbegiin begs doloogch.eerees n avsan alban tushaalaa engiin irgen.ajlaa hj bga shudarga saidiig harluulah ajild ashiglaj bn.Hurts.Elbegdorj.G.Erdenebat medleg chadvargui.hogiin teneg malaar prokuroriin ajil hiilgej bdg.Hurdan zailuulj.eeriig n shorond hataa.Zorigiin hergiig buruu talaar bolgoj bga gol jujigchin.zail

Yag unen bichjee
omhii bahial chirsen ygeegyi yaduu guilgachin baisan hyzyygyi tarvagan tahal zorigiig alsan. ul moroo ballah gej 150 hyniig duudaj hergiin gazar oruulsan. yanhan bulganii yyreg bol haalga ongoilgoj hyzyygyi aluurchniig gertee oruulah baisan. daraagiin yyreg ni yyd haalgaa tseliitel neegeed tamjuulj aluulsan nohriinhoo deegyyr hyzyygyi tarvaga batyyl metiig alhuulj gishgyylj doromjloh bah taviig ni hangah baisan.