Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасан. Хорих 461 дүгээр ангид хоригдож буй С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хориог цуцалж батлан даалтад гаргах, хилийн хориг тавих тухай шүүгчийн захирамж гарснаас хойш ердөө хоёр цагийн дараа тэднийг эргүүлэн хорих шийдвэр гарчээ. Цагдан хориог цуцалсан шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ерөнхий шүүгч шүүгчийн захирамжийг цуцалж, цагдан хориог сунгасан байна.
Шүүх ч яах вэ, прокурорын эсэргүүцэлд тулгуурлаж шийдвэрээ өөрчилсөн юм байж. Харин прокурор юунд үндэслэж цагдан хорихыг ахин дахин шаардсан байж таарах вэ?
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдан хорих арга хэмжээг хэрэглэх тухай:
14.9.1.Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана:
1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;
1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
1.3.гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.(14.9)
Тэгэхээр нэгдүгээрт, С.Баяр нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг оролдсон уу?
Хоёрдугаарт, Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч болон гэрч, сэжигтэн, гэмт хэрэг хамтран үйлдсэн этгээдийг дарамталсан, сүрдүүлсэн үү? Эсвэл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах гэсэн үндэслэл бүхий баримт мэдээлэл олсон уу?
Гуравдугаарт, Гэмт хэрэг дахин үйлдэх гэж байгаа тухай мэдээлэл прокурорын байгууллагад ирсэн үү?
Дөрөвдүгээрт, Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үү?
Хамгийн сүүлд буюу тавдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн үү? (Зөвхөн энэ тохиолдолд “яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж хуульд заасан байна. Авна гээгүй шүү, авч болно гэсэн) Энэ зүйл ангид хүний амийг санаатайгаар хөнөөсөн болон хүндрүүлэх заалттай бусад гэмт хэргүүд орсон байгаа. Харин албан тушаалын гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-8 жил.
Андуураагүй бол С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас анх баривчлан саатуулахдаа “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй” гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс хойш хоёр сар шахуу хугацаа өнгөрөхөд шинээр нотлох баримт олсон болон ялын зүйлчлэлийг өөрчилсөн тухай мэдээлээгүй.
Тэгвэл Эрүүгийн хуулийн 22-р бүлэг “Авлигын гэмт хэрэг” хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Тэгэхээр цагдан хориог цуцалсан шүүхийн шийдвэр үндэслэлтэй юу гэхээсээ цагдан хориог шаардаад байгаа прокурорын эсэргүүцэлд ямар үндэслэл байна вэ? гэдгийг эхлээд ярих хэрэгтэй болох нь.
Мөн хуульд “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”. “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн байна. Гэтэл өчигдрийг хүртэл яллагдагчдын өмгөөлөгчдийн хэлж байгаагаар С.Баяр, Ч.Сайханбилэг нар ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа мэдээгүй л сууж байна. “Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэдэг нь зөвхөн сэжиг таамаг, ямар нэг нотлох баримтаар тогтоогоогүй гэсэн үг. Тиймээс цагдан хорих хугацааг тов тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр үргэлжлүүлэн сунгаж байгаа нь яллагдагч нарыг өөрөөр нь хэргийг хүлээлгэх гэсэн “Вышинскийн арга” хуулийн байгууллагад хэрэглэгдэж байна гэж хардахад хүргэж байна. Саяхан УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Хорих 461-р ангид очиж яллагдагч нартай уулзаад гарахдаа “Б.Бямбасайханаас нэг ч удаа байцаалт аваагүй, бусдаас нь 1-2 удаа л байцаалт авсан байна” гэж мэдээлсэн.
Үүгээр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг гэм буруугүй гэж хэлэх гэсэнгүй. Харин гэмт хэргийг илрүүлдэг, шалгадаг хуулийн байгууллагын үйл ажиллагаа өөрөө хуульд нийцэж байх ёстой гэдгийг л сануулах гэсэн хэрэг. Хэрэв тэгэхгүй бол харин ч “хуулиас гадуур эрүүдэн шүүсэн” гэм буруу хуулийн байгууллага дээр эргээд бууж болох юм.
Иргэд шударга ёсыг нэхэх эрхтэй. Шүүх шударга ёсыг сахиулах үүрэгтэй. Шударга ёсонд хамгийн ойр байдаг хүмүүс бол шүүгч нар. Яагаад гэвэл шүүгч хэний ч өмнө ёслохгүй, толгой бөхийхгүй байж, хэнээс ч хамааралгүй хараат бусаар шийдвэрээ гаргах эрхтэй. Энэ бол тэдэнд л зөвхөн хуулиар олгосон эрх мэдэл. Прокурор мэдээж яллах тал учраас нэг талыг барьж, алдаа гаргаж болно. Харин шүүх түүнийг нь засч залруулах ёстой. Гэтэл өчигдөр шүүх яагаад хоёрхон цагийн зайтай хоёр өөр шийдвэр гаргав? Хэн шүүхийг хөдөлгөөд байна вэ?
Б.Сэмүүн
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
БОДИТ БАЙДАЛ ГЭЖ БАЙДАГ. ТЭР Л ХӨДӨЛГӨЖ БАЙГАА БОЛОВ УУ
ухсений чинь бодит байдал. бохир улстер хеделгеж монголыг мехеех гэж байна!
С.БАЯРЫГ суллан тавибал С.Зоригийн хэргийн захиалагчийг эрж олох ажилд саад болно. Тиймээс хорьж байгаад Хэргийг нь шалган илрүүлэх болно.
прокурор шуухээс эрх мэдэлтэй байдаг систем дэлхийн хаана ч байхгуй. еерсдийг нь шалгах цаг ирнэ. аймшигт 37 он ардчиллын уед амиллаа
hvzvvgvi hulgaichaas uur hen bhav .hulgaichiig hezee barih geed bn
Сэтгүүлч Б.Сэмүүн танаа прокурор яллах талаа бариад та өмгөөлөх талаа бариад байгаан биш үү. Энэ нийтлэлийг та бичээгүй гэдэгт би итгэлтэй байна. Энэ нийтлэлийг 2 цагдан хоригдож байгаа хүний өмгөөлөгч бичиж өгөөд та копи пасти хийсэн байна. Шүүх, сэтгүүл нь авлигад авдсан энэ үед хэнд нь итгэхээ таашгүй. Өөрийн толгойгоороо ажилаа хийвэл зүгээрдээ уул нь
МУУСАЙН БӨГС ДОЛООГЧ ХУДАЛДАГДСАН СЭТГҮҮЛЧ НАР ЗАЙЛААСАЙ
сэтгүүлч биш бөгс долоогч бн.хэн нь мөнгө өгөө вэ
Setguulch tand bayarlalaa. Huuli deedelsen oron gesen hirnee iim hetersen huuli zavhral bolj baihad huulichid ni yagaad duugai suuna ve?
Улс орнууд баялагт хууртдаг. Хоёрдугаарт, цөөхөн хүмүүс ямар ч аргаар бай хамаагүй ашигтай бүхнийг авах гэж улайрдаг. Тэр цөөхөн хүний улайрал нийгмийг бүхэлд нь унагаадаг. Аливаа компани, уул уурхайн компани, газрын тосны компани баялгийг аль болох бага үнээр авах гэсэн арга байдаг. Үүний тулд төрийн албаны хүмүүсийг авлигаддаг. Хэрэв тэднийг ятгаж чадвал баялгийг зах зээлийн хамгийн бага үнээр худалдаж авна гэсэн үг. Ингээд улс орон алддаг, компани баялгийг доогуур үнээр авдаг.
улс орнууд баялагт хууртдаг. Хоёрдугаарт, цөөхөн хүмүүс ямар ч аргаар бай хамаагүй цөөн хэдэн хүмүүст ашигтай бүхнийг авах гэж улайрдаг. Тэр цөөхөн хүний улайрал нийгмийг бүхэлд нь унагаадаг. Гуравдугаарт, баялагтай орнуудын баялаг бас эдийн засаг үнийн тогтворгүй байдлаас хамаардаг. Дөрөвдүгээрт, олон улсын банкууд нөхцөл байдлыг муутгадаг. Тавдугаарт, Нидерланд эмгэгийн асуудал. Сүүлийнх нь засгийн газрууд баялгаа удаан хугацааны зорилгодоо биш богино хугацааны ашигт зориулан ашиглах хандлагатай байдаг. Хууртагдсан гэдэг үгийн тайлбараар эхлэе. Эдийн засагчид урамшууллын тухай их ярьдаг. Гэхдээ аливаа компани, уул уурхайн компани, газрын тосны компанид өгсөн урамшуулал бол баялгийг аль болох бага үнээр авах гэсэн арга байдаг. Үүний тулд төрийн албаны хүмүүсийг авлигаддаг. Хэрэв тэднийг ятгаж чадвал баялгийг зах зээлийн хамгийн бага үнээр худалдаж авна гэсэн үг. Ингээд улс орон алддаг, компани баялгийг доогуур үнээр авдаг. Зарим орнууд төрийн албаны ажилтнуудыг ийм авлигал авахаас хориглосон хуультай. Гэхдээ хэдэн орон ийм хуулийг баталсан нь их гайхмаар. Яагаад эдийн засгийн хямрал ба хөгжлийн байгууллагын төлөөлөгч Америк улс бусад орнуудыг авлигалыг хориглосон хуулийг батлахгүй байхаар ятгадаг юм бэ? Газрын тос, ашигт малтмалаар баян орнууд Америкийн засгийн газрыг баялгаа хамгийн доогуур үнээр зарахаар ятгах гэж улс төрийн лобби ашигладаг бөгөөд бараг байгалийн баялагтай бүх л орон энэ асуудалтай тулгарч байсан бололтой. Монгол баялгийг зах зээлээс доогуур үнээр зардаг олон орнуудыг нэг.
Б.Сэмүүн чи ядарсан нөхөр юм даа. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өмгөөлөх ухааны юм бичих санаатай. Гэтэл бичсэн зүйлийн чинь эхний үг эцсийнхийгээ үгүйсгэсэн, иш татсан хууийн заалт чинь өгүүлэх гэсэн санааг чинь үгүйсгэсэн "махч биш,өөхч биш" болчихсон байгааг анхаар. С.Баяр нар хахууль авсан байх өндөр магадлалтай. Түүнийг л тогтоох гэж шалгаж байгаа.Шалгалтын хугацаанд тусгаарлах үндэслэл бүрэн байгаа. Яагаад гэвэл: Тэд улс төрд нөлөөтэй, долдогонуурууд олонтой. Хэнтэй ч үгсэн хуйвалдаж болох, хэний ч амыг таглаж болох болмжтой хүмүүс. Нөгөө талаар хахууль авсан нь тогтоогдвол ял нь 8 жилээр тогтохгүй.... .Тиймээс хорьж шалгах л шаардлагатай. Шүүх буруу шийдвэрээ цаг адалгүй залруулсан л байна ш дээ. Энд нэг их сүржигнэх гээд байх шаардлага байхгүй.
Маш зөв
Harin tiim. Hudaldagdsan setguulchid dotor ur chadvar muutai setguulchid bas ih baih yum.
Book them plz, no plea deals , no plea bargaining. Animals like these are reason enough to get "shot" point -blank . The foreign hoard gets all the bennies that were meant for our citizens. Why are Mongols so poor n feel miserable together with their kids. Actually Mongolia is a very wealthy country. So it's high time n their turn to get raped n pimped out in prison.sorry for bad words. Really sorry
Book them plz, no plea deals , no plea bargaining. Animals like these are reason enough to get "shot" point -blank . The foreign hoard gets all the bennies that were meant for our citizens. Why are Mongols so poor n feel miserable together with their kids. Actually Mongolia is a very wealthy country. So it's high time n their turn to get raped n pimped out in prison.sorry for bad words. Really sorry
Шүүх бол монголын мафийн маш чухал хэсэг нь билээ. Мафи шүүхийг хөдөлгөж байгаа. Арай яараад, үнэмшилгүй харагдах гээд байна гэж мафийн боссууд нь анхааруулаад прокурор эсэргүйцэж байгаа жүжиг юм биш үү.
Yamar heregt yallagdagchaar tatagdsanaa medeegui suuj bain gene uu? kkkk medtel sain suulga
АЛААЧ ХОЕР ХУЛГАЙЧЫГ
Сэтгүүлч та нар ямар учиртай хүмүүс вэ монгол улсад хууль зөвхөн ядуу хүмүүст үйлчилдэг харин мөнгөтэй буюу албан тушаалтай хүмүүст үйлчлэхгүй ядарсан иргэд яаж хохирох нь хэнд ч хамаагүй одоо болохоор улс орноо худалдсан хүн юу ч хийсэн хамаагүй юу монгол оронл эзэн байхгүй юм шиг авирлаж байна шүү
Сэтгүүлч та нар ямар учиртай хүмүүс вэ монгол улсад хууль зөвхөн ядуу хүмүүст үйлчилдэг харин мөнгөтэй буюу албан тушаалтай хүмүүст үйлчлэхгүй ядарсан иргэд яаж хохирох нь хэнд ч хамаагүй одоо болохоор улс орноо худалдсан хүн юу ч хийсэн хамаагүй юу монгол оронл эзэн байхгүй юм шиг авирлаж байна шүү
бодит байдалыг хууран мэхэлдэг этгээд хөдөлгөөд байна
АТГ-н даргатай хамтдаа зоог барингаа хэзээ, яаж баривчлагдан хаана ,ямар нөхцөлд хоригдох зэргээ зааварлаж байсан тэр хүнээс өөр хэн байх билээ.Ийм жүжиг тайзан дээр ч ховор.
CHI MUU BAAS B.SEMUUN EE XOL OCHIJ XONXORT ORJ XUZ ZAA JUU MUU BAAS MIN
ENE BAJR CAIXANBILEG XOJOGIIG SHUUD ALAX XEREGTEI JUGIIN XYLEEGEED BAIGAA JUM BEE ENE 2 BAAS MONGOLD XEREGGYI XOGIIN TANTANGUUD
Энхбаярыг яаж хэлмэгдүүлсэнээ өөрсдөө биеээрээ мэдэр за юу
ARDCHILLIIG, ARDCHILLIIN LIDERUUDIIG NAMNAH AJILLAGAA ZAHIALGAAR YABAGDAJ BAINA. GEG HARAGDAJ BAINA. ZUV BICHSEN BAINA.
tczl
Улс орныхоо баялгийг авилга авч гадныханд сул өгсөн гэмт хэрэг нь л гэхэд эх орноосоо урвасан учир 25-с дээш жилтэй. Иймд зөв шийдвэр байна.