Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Энэ xvpлaap Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан түүний оронд ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн Ш.Солонгыг томиллоо. Олноо “сугардаггүй Сугар’’ гэх гуншинг өөрийнхөө овог нэр болгочихсон түүнийг дахин ҮХЦ-ийн гишүүнээр томилогдох вий гэсэн “айдас" хуулийнхны дунд байсан гээд хэлчихэд нэг их дэгсдүүлсэн болохгүй байх.
Өөрөөр хэлбэл, Д.Сугар гэдэг хүн Монгол Улсын хууль цаазаас давсан эрх ямба эдэлдэг нь ямар учиртай вэ. Яагаад төрийн томоохон албан тушаалуудыг дамжиж, нэгээс нөгөө рүү нь шилждэг хэрэг вэ гэх асуулт үнэндээ ямар ч хариултгүйгээр явж ирсэн.
Тэгвэл одоо түүний нэр холбогддог олон хэргүүдийн үнэн, худал дэнслэгдэж Д.Сугар үнэхээр гэмт хэрэг хийсэн үү гэдгийг хуулийнхан эцэслэхээр болж байна. Тодруулбал, түүнийг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлөгдсөн тохиолдолд АТГ, ЭЦГ зэрэг хуулийн байгууллагынхан доор, албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг нь шалгах болно хэмээн хэлж байсан. Ийн хэлэхийн учир нь 2013 оноос хойш хууль хяналтын байгууллагынхан түүнийг МИАТ-ийн хэрэгт холбогдуулж шалгаж эхэлсэн ч Цэцийн гишүүний бүрэн эрх нь саад болж, хэргийг түдгэлзүүлээд байсан юм.
Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокуророос таван ч удаа Үндсэн хуулийн Цэцэд тавьж байсан боловч хүлээж аваагүй билээ. Уг нь мөрдөн байцаагчид өөрсдийн зүгээс шаардлагатай бүх л үйл ажиллагааг явуулж, Д.Сугараас мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт гаргах зэрэг ажиллагаа л үлдээд байсан ч ҮХЦ-ийн гишүүний халдашгүй эрхээ бамбай болгож МИАТ-ийн гэх тодотголтой хэргээс ял~завшин үлдсэн юм.
Харин түүнтэй холбоотой хамгийн сүүлд гарсан дуулиан нь олны анхаарлын төвд одоо ч байсаар байна. Энэ нь “Хадгаламж” банкны хувьчлал, “Жаст” группийн удирдлагатай холбоотой асуудал юм. Тэрбээр Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байх үедээ албан тушаалаа урвуулсан ашиглаж хууль бусаар мөнгө угаасан, завшсан гэх хэрэгт нэр холбогдсон. Гэхдээ энэ асуудлыг хуулийнхан хараахан эцэслээгүй байгаа билээ.
Тухайлбал, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү нь ӨАБНУ-ын Стандарт банкнаас 109 сая ам.долларыг гурван үе шаттайгаар зээлж авахдаа Монголын төрийн өмчит улсын үйлдвэр болох “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан. Энэхүү дуулианд нь дээрх эрхмийн нэр холбогдож, УИХ-ын гишүүд ч түүнийг "ҮХЦ-ийн гишүүнээс нь яаралтай чөлөөлж энэ хэрэгт шалга” хэмээн удаа дараа шаардсаны хүчинд өнөөгийн томилгоог хийсэн бололтой.
Тэгэхээр өдгөө Д.Сугар жирийн иргэн болж аль ч хуулийн байгууллага түүнийг шалгахад асуудалгүй болчихлоо. Хэрвээ уншигчид санаж буй бол тэрбээр саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө "Жаст”-ын хэрэгт би хамаагүй” хэмээн онцгойлон өгүүлсэн байсан.
Гэтэл үүнтэй зэрэгцээд зарим нэг эх сурвалжийн зүгээс Д.Сугартай холбоотой хэргийг прокурорын байгууллага хаасан хэмээн ярьж байсан. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний яамны сайд Ц.Даваасүрэн “Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусахаар АТГ-т хандаж шалгуулна, Түүнтэй холбогдох зарим нэг хэргийг нь прокурор хаасан юм билээ.
Тиймээс энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ч хандана хэмээн мэдэгдэж байсан билээ. Ямартай ч иргэн хэмээх тодотголтой болсон Д.Сугарт иргэний зориг байвал сайн дураараа хуулийн байгууллагад очиж олон жил яригдсан уг асуудлыг эцэслэн шийдүүлэх боломжтой болчихлоо гэсэн үг.
Нэр хугарахаар яс хугар гэдэг сэн. Хуудуутай, хууль бус үйлдэл болгонд олон жил нэр холбогдсон тэрбээр одоо л аав ээжээс өгсөн Д.Сугар гэх нэрийг цэвэрлэх бүрэн боломж гарч ирлээ.
P.Төгс
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Сугарын ард хамтран мөнгө идэгч МАН-ын мангасууд байгаа..
Zabshsan ed xurungig xyraaj uruu tulie
Сугар аль хэдийнээ " хуулийнхнийг " - " аргалж" - " амжиа "-" байлгуй " ....
Cyгарыг яаж ч чадахгуй шдээ Та нар vxэр Монголчууд аа
Илжиг Жунгаануудыг бол яршиг аа л бна. Хөх инээд хүргэв.
Sugar udahgui zuurdaar nas barna za.
СУГАР Ч, БАЯР Ч, САЙХАНБИЛЭГ Ч, БҮГД ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА. ӨНӨӨГИЙН ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИЙМ Л БОЛЖ ДЭЭ.
Shoroo ovoolson hulgaich aa toriin terguuneer ee zalchihsan uher ork Mongolchuud aa gej...
Ийм хачиг хувалзнуудаас Монголын төрийг даруй цэвэрлэх ёстой. СЭРЦГЭЭ МОНГОЛЧУУД АА.
МАН-ынхан Д.Сугарыг тархиндаа мэс засал хийгдснийг нь ашиглаж олон удаа хулгай хийлгэж байсан. Одоо ашиглаж дуусан гээд МАН Д.Сугарыгаа "золиг"-т гаргах нь тодорхой.
Яг ямар хэргээр хэнийг хохироочоод байгаа юм.Нэгэн үе Сугар шиг сайн шүүгч, дарга байгаагүй бил үү.
одоо ингэсгээд эмнэлэг эмчилгээ гээд хуульч хуйвалдагч нар нь цаг хожиж байгаад 2020онд УИГ ишуун болно харж байгаараай
Сугарыг үе удмаар нь дархалж Монгол улсын Дархан ноен цол олгосугай.
Эдийн засгийн форумын үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Бид хөгжлийн баримт бичиг олныг боловсруулсан ч улс төрийн тогтворгүй байдал хэрэгжихэд нь саад тээг болдог. Засгийн газрын дундаж наслалт 1.8 сар байна. Хүнээ хөгжүүлэхгүй бол улс хөгжихгүй. 43 тэрбум төгрөгийг төрийн албан хаагч нарыг ажлаас нь халж солиход зарцуулжээ" гэж мэдэгдэв. Дээд шүүх 2005-2014 онд төрийн албанаас үндэслэлгүй халагдсан гэсэн нэхэмжлэлтэй нийт 308 хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэснээс 68 хувьд нь буюу 210 хүний нэхэмжлэлийг хангаж, ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж, зөрчигдсөн эрхийг нь хамгаалжээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Бид хөгжлийн баримт бичиг олныг боловсруулсан ч улс төрийн тогтворгүй байдал хэрэгжихэд нь саад тээг болдог. Засгийн газрын дундаж наслалт 1.8 сар байна. Хүнээ хөгжүүлэхгүй бол улс хөгжихгүй. 43 тэрбум төгрөгийг төрийн албан хаагч нарыг ажлаас нь халж солиход зарцуулжээ" гэж мэдэгдэв.
Ингэж нэгэндээ цөөвөр чоно адил хандахаа боль л до та минь
Чоно шиг биш хонь шиг байвал МАН-ын өлөн чононуудад идүүлнэ.Чоно шиг биш бүүр арслан шиг байж МАН-ын чононуудаас биеэ хамгаалах хэрэгтэй.
МАН-ынхан дарга зөвшөөрвөл ална гэж заналхийлээд байгааш дээ.
Энэ хазгай хулгайчыг шалгахын тулд хорих хэрэгтэй
Одоо шалгах байлгүй дээ
Сугар явна гэсээн. Би явлаа та нараас залхаж байна гэж хуцаж байгаа сураг байсан. Явахаас нь өмнө харин ядаж хилийн хориг тавих байлгүй дээ.
Одоо Эрчим хүчний сайд Даваасүрэнд хүлээлгэж өг! Тэгээд шорон руу нь ачна биз. Хөрөнгийг нь ч улсын орлогод авна биз!
Нэг л их өс хонзон санасан, түүнийгээ ямар ч хамаагүй харгис аргаар хэрэгжүүлэх гэсэн санаархалтай улсууд байх юм. Бие, хэл, сэтгэлээр хийж байгаа энэ муухай нүгэл чинь үйлийн үрээр эргэж ирдэг жамтай гэдгийг бодож юманд хүлээцтэй хандаж байвал зүгээр байх шүү. Үүнийг шийддэг хуультай улс биздээ, бид чинь.
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ГЭГЧ ДУУСАХААС НЬ ӨМНӨ ДАРУЙ НӨГӨӨ ГАЗАРУУ ОРУУЛ
Odoo l harya
Хөрөнгийг нь хурааж зохих шийтгэлийг нь оногдуул,шударга бай л даа
Дотоодын дайснуудад нэр төр ямарч хамаагүй ичиж зовох ямарч мэдрэмжгүй мөнгөөр бүхнийг шийддэг Монгол төр засгыг бузарлагсад.Ямарч албан тушаалыг худалдаадл авийншдээ.
Сэтгүүлчид ээ зөв бичээч ээ. Эх хэлээ битгий эвдээч ээ "Д.Сугарыг сугалчихлаа одоо яах вэ.." яах вэ гээд асуух үг байгаа шүү дээ
Яах уу гэж үг монголд хэлэнд байхгүй. ЯАХ ВЭ гэж бий шүү
Shalgaj yneniig togtookh kheregtei
сайн байцгаана уу? УИХ-ын гишүүн Даваасүрэн гээч этгээд энэхүү Сугардаггүй Сугар гэгч этгээдэд эгдүүцээд байхыг харахад Сугарын хийсэн үйлдлийн хэрэг нь буруу хазгай тал руугаа хэтийдсэн нь их болоод л тэр байлгүйдээ. Даваасүрэн гээч этгээдэд барьцтай баримжаатай мэдээлэл, нотлох баримт нь,- ямартаа ч маниуст буй дэл сул ч гэхүү сонин болгож хэлцдэг олны ярианаас маань л илүүтэй жин дарах-, бий буй байдаг болоод л хэлж дуугардаг болвуу. Тэрнээс өөрөөр, ердөө л хүний муу муухайг үзье хэмээх улай үзсэн хэрээ шиг амьтан биш л болвуу тэр Даваасүрэн гээч этгээд.
Сугарыг улсын баатар, Батүүлиййг шалгарсан хошой баатар болгох гэнэ.
Сугалыг улсын баатар, Батүүлийг шалгарсан хойШОЙ БААТАР БОЛГОХ ЗАРЛИГИЙГ эБА ерөнхийлөгч гаргасан.
юун хүний мууд дуртай юм шаар вэ ??
Сугарыг сугарсан дээр нь боовыг нь сугал.
Сугар гарсан бол АТГ шалгуулах хэрэгтэй. Олон асуудалд орсон.
Хөрөнгө хураа. гэрийн тавилга нь цул алт,хана нь битүү мөнгөн аяга энэ хүнийг ийм болгоход ЯӨВӨРХАНГАЙ МАНгарууд их роль гүйцэтгэсэн шүү.
Сугарыг суган доогуураа алдах вэ монголчуудаа!!!
Одоо сугар агааг хориж шалгах болсоон
Odoo Bas sugardaggui neg gazar bgaa tend hiichih
Shalga muu hulgaichiig
Яах юу байх вэ дэ. Сугарыг Цэцээс буусаны дараа шалгах хэрэгүүд гэж баахан гэмт хэрэг хуйвалдааны шинжтэй юмнууд сонин хэвлэлээр зөндөө л гараад байсан. Тэр юмнуудаа л шалгах байлгүй дэ.
Даваасүрэнд даалга тэр мэднэ
odoo yahavdee shorond taivan noirsuul
tsus haravchihsan hveer olon jil tsetsed suulgasan mongoliin toriin gutamshig...
Яах уу биш ээ яах вэ?