sonin.mn
МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн төлөөлөл болж тус үйлдвэрт томилогдсон хүмүүсийг чөлөөлсөн болон уг үйл явдалтай холбогдуулан "Монголын зэс" компаниас зохион явуулж буй хэвлэлийн төлбөрт мэдээллүүдтэй холбогдуулан дараах тайлбарыг хийжээ. Тэрээр энэ тухай сэтгүүлчдэд хандан: " Монгол Улсын хуулийн дээд оргил нь болсон Үндсэн хуулийн цэц хуралдаад Захиргааны хэргийн анхны шатны шүүх нь ийм шийд гаргах эрх, боломж байхгүй гэж дүгнэсэн байхад ахиад дараачийн шатан дээр аваачиж шийдвэр гаргаж байгаа юм.Энэ бүх хуулийн асуудлыг нэгмөр шийдэж байж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг эзэмшинэ гэж бусад нөхдүүд нь ярих ёстой юм. Гэтэл энэ бүхэн шийдэгдээгүй байхад 49 хувийн төлөөлөл гэсэн хэсэг бүлэг нөхдүүд очиж суучихаад "Эрдэнэт" үйлдвэрийн ханган нийлүүлэлт, зэсийн баяжмалын борлуулалт зэрэг бүх юманд дээр давуу эрхтэй өөрсдийн охин компаниудаар хийлгээд, өнөөдөр "Эрдэнэт"-ээс орж ирдэг байсан орлогыг бүгдийг нь өөрийн өмч болгочихсон. Үндсэндээ "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авсан 400 сая ам.доллараа хоёрхон жилийн дотор эргүүлж авах нөхцлөө бүрдүүлчихсэн байгааг Монгол Улсын Засгийн Газар хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг таслан зогсоох ёстой. Төр өмчөө мэднэ.Төр 51 хувиа мэдэж байгаа юм бол 49 хувийн хяналт, нөлөөллөөс гарах ёстой. Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрийг надтай холбож, МАН-ын ЕНБДарга томилгоо хийх гэж байна гэсэн хэвлэлийн дайралт гүтгэлэг гаргаж байна" гэв.
 
М.Чойжал