sonin.mn
Монгол Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар буюу УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг авч үлдсэн тавьсан тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хуралдах УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ.
Д.Гантулгын хувьд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн учир 47 дугаар тогтоолд тавьсан хоригийг  хүлээж авсан ч УИХ дахин хэлэлцэх шаардлагагүй болсон билээ. Харин 45 дугаар тогтоолд тавьсан хоригийг УИХ хэрэв хүлээж авбал Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг дахин хэлэлцэх юм.
 
Э.Мягмар