sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст” группийн захирал Ш.Батхүүг цагдан хориод гурван сарын хугацаа өнгөрч байна. Түүний хоригдох хугацаа энэ сарын 12-нд дууссан ч хорих хугацааг дахин 15 хоногоор сунгасан.  Түүний биеийн байдал нэлээд муудсан тул өчигдөр батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болсон байна. Ш.Батхүү өндөр тунгаар инсулин тариулж бөөр, тархины мэдрэлийн судсанд нь ноцтой өөрчлөлт гарч эхэлснийг эмч нар анхааруулжээ. 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг