Улаанбаатар /МОНЦАМЭ/.Барилгын ослын улмаас нэг хүн амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Зургаан давхар барилгаас хүн унаж, гэмтлээ” гэх дуудлага 7 дугаар сарын 1-нд ирсний дагуу шалгалт хийхэд тус дүүргийн 3 дугаар хороонд барьж буй барилгын 6 давхраас 40 настай У нь ажил хийх явцдаа унаж, амиа алдсан байна. Талийгаачийн толгойд арматур төмөр зоогдож, хүндээр гэмтсэн түүнийг гэмтлийн эмнэлэгт хүргэх замд зүрх нь зогсч нас баржээ. Иймээс ААН-үүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахыг МХЕГ, ЦЕГ-аас холбогдох албаны хүмүүст анхааруулж байна.
Б.Содгэрэл
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Монгол хүний амь нас үнэ цэнэгүй болжээ хөөрхий.
Eronkhii saidaaa.....Shadar saidaa.....meregjiliin hynaltiin darga Tsagaankhuu.g soliogui tagt iim ersdel ih garnadaa?yaagaad ene hurgan ajillaa hiij meddeggui darga nartaa arga hemjee avdaggui bnaa