sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Томчуудын хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж хүүхдийн амь нас эрдсэн гэмт хэргүүд гарсаар байна. Өчигдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хонхор орчимд оршин суух айлын хашаанд тоглож байсан хүүхэд машинд дайруулж амиа алджээ.
Эмээ нь санамсаргүйгээр машинаа ухраахдаа гуравхан настай ач охиноо мөргөж, амь насыг нь хохироожээ. Хэдхэн хормын өмнө зайрмаг захиж байсан ач охиноо “Прадо” машинаараа мөргөсөн эмээ сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа гэнэ.
Энэ бол эцэг эхчүүдийн хүүхдээ анхаарал муу тавьж байгаагийн нэг жишээ. Тиймээс үр хүүхэддээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо дээшлүүлэхийг ЦЕГ-аас анхааруулж байна.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг