sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Төв аймгийн Баянхангай сумын нутагт өчигдөр Цов хангай гэх газар асфальтан замд ноцтой осол гарчээ.
"Nissan Cube" маркийн автомашин "T.Pruis" маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 78 настай Б, зорчигч 28 настай А, 72 настай Г нарын  гурван хүний амь нас хохирч, нэг хүн хүнд гэмтсэн байна. Гэмтсэн иргэн гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг