sonin.mn
Бараг сарын өмнө иргэн О.Дарханбаатар гэгч Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Гомдлын гол утга нь:
“…АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Н.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа нь дууссан…” гэж үзэж байгаад буй.
Хэрэв хуулийн заалтыг харах юм бол АТГ-ын дарга нар зургаан жилээр томилогддог юм байна. Энэ нь 2022 онд Х.Энхжаргал нарын бүрэн эрхийн нь хугацаа дуусна гэсэн үг. Гэвч, О.Дарханбаатар гэгч иргэн тэднийг нөхөн томилогдсон гэж үзсэнээр энэ нь ҮХЦ-ийн шийдэх хэмжээний асуудал болж байгаа бололтой юм.
Маш их хуулийн заалт иш татсан түүнийг гомдлыг уншигчдадаа ойлгуулах үүднээс арай энгийнээр тайлбарлаж дор сийрүүлэв.
 
1. “Нөхөн” гэдэг үгийг “гээгдүүлсэн” томилгоо гэж юу байв?
 
 
 
тус тус томилсон хэдий ч АТГ-ын даргаар Х.Энхжаргал, дэд даргаар Ц.Нямдоржийг томилохдоо УИХ-ыг нөхөн томилгоо хийсэн гэж үзэж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл, УИХ Авлигын эсрэг хуулийн “21.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн заалтыг үндэслэн томилгоо хийсэн ч тус хуулийн 21.5.т зааснаар “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэсэн хэсгийг баримтлалгүй Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлэг, 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчиж байна гэж гомдол гаргасан байна.
 
2. “Нөхөн томилгоо” гэдэг үгийг ашиглаагүй ч нөхөн томилогдсон гэж үзсэн УИХ-ын шийдвэр байдаг.
 
Яг өнөөдөр үүсч буй АТГ-ын даргыг нөхөн томилоод бүрэн эрхийн хугацаа нь дууссан уу, эсвэл түүнийг УИХ анхнаасаа зургаан жилийн хугацаатай томилсон уу гэдэгтэй адил хэрэг, маргаан өмнө нь гарч байжээ.
 
Тухайлбал:
 
Төрийн албаны зөвлөлийн гишүүд 6 жилийн хугацаатай УИХ-аар томилогддог. Энэ албан тушаалд ажиллаж байсан хоёр хүний орон гарсан тул 2013 онд УИХ-ын чуулганы хуралдаанаар Т.Хадхүү, Д.Даваа-Очир гэсэн хоёр хүнийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилж байжээ. Энэ цагаас нь эхлэн тоолбол бүрэн эрх нь 2018 онд дуусах юм.
Харин 2016 оны 8-р сарын 3-ны өдөр Т.Хадхүү, Д.Даваа-Очир нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний ажлаас нь чөлөөлсөн байна. Тэднийг “нөхөн томилгоогоор томилогдсон учраас” гэдэг шалтгаанаар ажлаас нь чөлөөлжээ.
Гэсэн ч УИХ Т.Хадхүү, Д.Даваа-Очир нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохдоо “нөхөн томилсон” зэрэг үгийг ашиглаагүй, ийм хуулийн заалт иш татаагүй бөгөөд ажлын орон гарч томилогдсон учир нөхөн томилогдсон гэж үзэж байсан юм.
Энэ хоёр жишээнээс харахад УИХ бараг нэг шахуу жишээн дээр хоёр өөр байр суурь баримталж байгаа гэж хардахаас өөр аргагүй юм. Харин Үндсэн хуулийн цэцэд очсон гомдлыг хэрхэн шийдэхээс хамаарч УИХ Үндсэн хууль зөрчиж, Х.Энхжаргал нарыг хамгаалсаар байсан уу, эсвэл Төрийн албаны зөвлөлийн Т.Хадхүү, Д.Даваа-Очир нарыг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн үү гэдэг тодорхой болох буй.