sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжит багийн “Шарын хөндий” гэдэг газар хувиараа алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагдаж нас баржээ.
Хувиараа алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагдсан гэх дуудлагыг 07.19-ний өдрийн 17:36 цагт  хүлээн аваад тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр хоёр км зам туулан 17:42 цагт очиж, хэргийн газарт 3 цаг 40 минут ажилласан байна.
Тус сумын Дархан багийн хоёрдугаар гудамжны нэг тоотод оршин суугч иргэн 40 настай, эрэгтэй А, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар гудамжны оршин суугч иргэн 53 настай, эрэгтэй Д нарыг шороонд дарагдаж ухаангүй байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн сумын эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа нас барсан харамсалтай явдал болов.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг