Нисэхийнхний сэтгэл оршсон буудлыг бурхан гуйсанч бүү өг
Аливаа улс орны нийслэл хотын нүүр царай, өнгө төрх нисэх буудлаасаа эхэлдэг. Их бүтээн байгуулалтын үед баригдсан Монголдоо анхны, Азид гуравт орох нисэх буудлыг эх орны нүүр царай болгон өнөөг хүргэхэд Монголын агаарын тээвэрчдийн асар их хөдөлмөр, хөрөнгө мөнгө, хөлс шингэсэн юм. Нисэхийн үе үеийн нисгэгч, инженер техникч, нислэгийн хөтөч/удирдагч/, диспетчер, нисэх буудлын үйлчилгээний мэргэжилтнүүдийн сэтгэл оршсон энэ нисэх буудлыг "Бурхан гуйсан ч бүү өг" гэж хэлэх байна. Агаарын тээвэр дэх бүтээн байгуулалт, 90 гаруй жилийн түүхэн замнал, амар хялбаргүй хөгжил тэмцлийн бодит жишээг илтгэсэн, хойч үедээ үлдээсэн бахархалт газар нь улсын онцгой обьект "Чингис хаан" олон улсын нисэх буудал /ОУНБ/, нислэгийн аэродром /зурвас/ гэж үзэж ирсэн юм. Эх орны хөгжил, хэтийн төлөв, иргэний нисэхийн олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, ИНЕГ-ын санал санаачилгаар Хөшигийн хөндийд шинэ нисэх буудал байгуулж, зорчигч олонд үйлчлэх өдөр ойртсоор. Үүнтэй холбоотойгоор ОУНБ-ын талаар хэлэлцүүлэг хийж байна.
Саяхан "Ийгл" телевизээр хийсэн хэлэлцүүлэгийн үеэр хэлсэн барилгын салбарын удирдах ажилтны байр суурийг сонсч байхад ОУНБ-ын нислэгийн талбайд орон сууц барих юм гэнэ. Өндөр үнэ өртгөөр, чанарын өндөр түвшинд хийсэн Монгол Улсын анхны нислэгийн энэ талбайгаас өөр газаргүй болсон гэж үү. Нисэхийн гэр хороолол, Морингийн даваа, Алтанбулаг хүртэл өргөн уудам нутаг гээд орон сууц барих газар олон. Харин түүх болгон хадгалсан хүндэт газар ховор. Тэд дархан цаазат Богдхан уул, ая дуунд мөнхөрсөн Хатан туулыг эзэнгүйдүүлж барилга барьсан шигээ стратегийн тусгай обьект нислэгийн зурвасыг эзэнгүйдүүлэх, хүчээр далайлгах гэсэн санаархлаа нуусангүй. Олон түмний яриаг сонсч явахад ямар нэгэн аргаар ашгийг нь хүртэж, амар хялбар аргаар баяжихыг хүсэгчид байгаа бололтой. Үүнтэй холбоотой гэх нь юу юм бэ, нэгэн дурсамж бодолд орж ирэв. Дорноговь аймгийн нисэх буудал Замын-Үүдийг чөлөөт бүс болгох хуулийг хэлэлцэж байх үед Замын-Үүдийг баруун бүс нутаг, Эрхүү, Чита, Улаан-Үд хоттой холбосон аэродром байгуулах саналаа 2002 оны арваннэгдүгээр сард төр засагт албан ёсоор явуулахад ямар нэгэн хариу ирүүлэлгүй таг болж билээ. Хожим сонсоход бидэнд дэмжлэг үзүүлэх өндөр албаны нөхдийн нэг нь хотын төвд хувийн орд харш барих их ажил нь таарч бидний саналыг тоож харах завгүй байсан бололтой. Ингэж хувийн эрх мэдлийг дээгүүр үздэг нөхөд тэр үед элбэг болсны нэг жишээ энэ юм. Гэтэл одоо стратегийн чухал ач холбогдолтой Замын-Үүдэд бид нисэх буудал, аэродромгүй л байна. Манай бизнес эрхпэгчдэд учирдаг бэрхшээл хэвээрээ л байна.
Бүтээн байгуулсан бүхэн үнэт зүйл байдаг. Нийслэл хотдоо ойр, олон улсын болон хот хооронд нислэг хийх нисэх буудал энэ хэвээрээ давхар ажиллаж болохгүй гэж үү. Харин ч агаарын тээвэрт өрсөлдөөн бий болж, улам илүү хөгжих боломж гарч, үнэ тариф, үйлчилгээний хөлс хямдарч, дотоод, гадаадад зорчих хүний тоо өсч, улсад ач тусаа өгөн, улсын минь нэр хүнд олон улсад өснө гэж боддог юм. Одоо ашиглаж байгаа ОУНБ шиг ийм хэмжээний буудал ахин байгуулна гэвэл асар их зардал гарна. Нисэх отряд/Нийслэл хотын олон улсын буудал байсан үе/ 1980 оны эцэс гэхэд хот хооронд 500 мянга шахам зорчигч тээвэрлэж, оргил үедээ хот хооронд 50 гаруй нислэг үйлдэж /аймаг бүрт 2-3 онгоц, суурин бүрт 1 онгоц очино/, 2.7 сая га газарт авиа химийн ажил гүйцэтгэж, 200 гаруй агаарын хөлгийн нислэг удирдаж, хамгийн эрсдэл өндөр энэ үед зорчигч олны аюулгүй байдлыг найдвартай хангасан 10 жил байлаа. Үүнийг дурдсаны учир нь ОУНБ-аа түшиглэн, өрсөлдөөнийг бий болгооч гэх гэсэн юм. Агаарын тээвэрт өрсөлдөөн үгүйлэгдсэн хэвээр байна. Өрсөлдөөнд зах зээлийн шуурга сөрж гарч чадах цөөн хэдэн компани, олон улсын шаардлага хангасан хэд хэдэн нисэх буудал, нислэгийн зурвастай болж, нислэгийн тогтмолжилтийг хангаснаар жинхэнэ өрсөлдөөн ундарна гэж боддог. Манай орон өргөн уудам газар нутагтай. Аймаг сум алслагдсан, хот суурин олигтой хөгжөөгүй ядуу орны ард иргэд бидэнд агаарын тээврийн хэрэгцээ их. Харин тэдний сарын орлого нь туйлын бага. Гачигдал зовлон их гарна. Хүн ард маань өнгөрсөн үеийн туршлагыг санаж, ОУНБ-аа түшиглэн, хөнгөн онгоцтой, хот хөдөө, сум суурин газраа холбосон, өртөг зардал уян хатан буудалтай байхыг хүсдэг болжээ. Манайд ОУНБ маань нисэх буудлуудыг удирдах газар болж, Нисэх отряд оюутан тээврийн үед зардлыг нь хямдруулдаг, хямдралтай тарифаар ачаа тээвэрлэдэг байлаа. Энэ үеийг судлаад байвал агаарын тээвэрт монголын үндэсний гэх сайн менежмент байсан юм шүү. Улстөржилт гэж бараг байгаагүй дээ. Аялал жуулчлал хөгжихийн хэрээр ард олон маань эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалт газраар аялах хүсэл эрмэлзэл их болж байна.Тэд Эрхүү, Улаан-Үд, Хөлөнбуйр зэрэг хөрш орны хотод аялах цаг хугацаа хэмнэсэн ая тухтай үйлчилгээтэй агаарын хөлгийг хүсэх болсон. Хот, аймаг, сум хооронд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд цаг алдахгүй яаралтай хүргэхэд хотдоо ойр нисэх буудлаа ашиглахад аль аль талдаа ашигтай гэж тооцож байгаа л даа.
ОУНБ стратегийн ач холбогдлоо хэвээр хадгалж, батлан хамгаалах зориулалтын тусгай үүргийн нислэг болон авиа химийн, онцгой байдлын бэлэн байдал, тохиолдож болох аливаа эрсдэлийг арилгах, нислэгийн дадлага сургуулилтыг байнгын болгоход Буянт-Ухаагийн нислэгийн талбайг ашиглаж болно. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд Хөшигийн хөндийн нисэх буудал маань нөөц аэродромтой байх шаардлагатай. Нөөц аэродромын нэг нь "Чингис хаан"ОУНБ, нислэгийн зурвас орно. Ач холбогдлын хувьд бусдаасаа илүү, аялал жуулчлал, зочин төлөөлөгчдийг үндэсний хоол ундаар дайлж, монгол ёс заншлаа таниулах, шаардлагатай үед уулзалт, хурал зөвлөгөөн хийх бүрэн боломжтой. Манай нөөц аэродром бүхэнд ийм боломж, бололцоо тааруу шүү дээ.
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрынхан одоогийн бааздаа түшиглэн нисэх онгоцны үйлдвэрлэл, гадаад орны нисэх онгоцны захиалгат засвар үйлчилгээ хийх, газар дээр болон агаарт шалгалтын нислэг хийхэд одоогийн нислэгийн зурвас, онгоцны талбайгаа ашиглана гэсэн үг. Энэ нь зардал төсвийг хэмнэх боломжтой. Төр засаг дэмжвэл Монгол Улсад иргэний нисэхийн олон улсын зэрэглэлтэй дотоод гадаадын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх академи, сургалтын төвүүдийг нэгтгэсэн сургалт үйлдвэрлэлийн нэгдсэн төв байгуулах боломжгүй гэж үү. Бидэнд "Чингис хаан" ОУНБ, барилга байгууламж, тоног төхөөрөмж, сайн чанарын аэродром, сургалтын материаллаг бааз цөм бэлэн. Иргэний нисэхийн чиглэлээр өндөр хөгжилтэй улс орнуудад бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин олон байна. Гагцхүү агаарын тээвэрчдийн оруулсан орлого, бусад санхүүгийн эх үүсвэрээр дэмжих шаардлага бий. ОУНБ-ын хэрэгцээ шаардлага их байна. Хүн ард маань хүсэн хүлээж байна. Гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газрын дэмжлэг, зөв мэргэн шийдвэр хэрэгтэй байгааг уламжилж байна.
Иргэний нисэхийн хүндэт ажилтан Д.ЦЭНД-АЮУШ
Сэтгэгдэл0
бурхан байтугай ОРК ийн олигархаас өөр хэнд ч сонин биш объектыг тойруулж цэцэг тарих гээд хэрэггүй. монголын э/з дэлхийд ядаж эхний 50 дотор жагссан цагт энэ байгууламж үнэлэгдэж магад
Чингис нэртэй юм дампуурч балгас ор шир л болдог юм жамаар нь булшил
Цэргийн нисэх буудал болго.
Тусгаар улс л юм бол нөөц онгоцны буудал зайлшгүй хэрэгтэй. Тэгээд ч Хөшгийн хөндий салхины аман дээр байдаг юм шүү, тоосжилт нтр гээд асуудал бий. Яагаад Монгол улс онгоцны буух хөөрөх 2 зурвастай байж болохгүй гэж. Агаар муудахаар бууж чадахгүй Эрхүү Хөх хот барааддаг биз дээ.
byrhand uguud yahiin, mungu uguh bish. Harinmungutei gadaadiinhand ugch bolnoo.
Солойроол байх юм. Ямар ч зориулалтаар бай ашиглах л хэрэгтэй. Дуудлага худалдаагаар зар.
Бас юун тархи угаалт вэ? Үнэгүй шахуу авах гэсэн нэгний пи ар л биз. Зүгээр орон сууцны хороолол болго! Дурсгалтай гээд хадгалаад байвал энэ улс чинь яаж хөгөих вэ?
Nuraah bolohoor yun hurdan um.oron nutgiin niseh buudal hever bailgayaa
Монголчуудад сэмэрсэн гэр уранхай хиртэй хувцас гутал байхад болно.
het hongon ongotsnii tuslamj
Бурхан байхгүй.одоо үед буг чөтгөр олон бий.тэр буг чөтгөрөн гуйвал өгцгөө.буг чөтгөрүүд үхвэл авсандан тэр нисэх онгоцны буудал газрын хамт хийгээд оршуулчих монголчууд аа.дархан эрдэнэт УБ хотуудад бий болсон том том үйлдвэр үйлчилгээ аж ахуйн бүх байгууллагын байшин барилга машин тоног төхөөрөмж газрыг энэ буг чөтгөрүүд бүгдын авч одсон доо.одоо үхэхээрэн авсандан тэр үл хөдлөх хөрөнгийн газартайн хамт хийж булж орхи.өөр хэлэх үг олдохгүй бна.би монголын цахилгаан шуудан холбооны газар 35 жил ажил хийв.энэ их том байгууллагыг буг чөтгөрүүд яаж үгүй хийж устгаад үндэс сууригүй болгож одоо цахилгаан холбоогоо хувичилж худалдах юм яриад сууж бгаа засагийг харж бна уу.ийм л буг чөтгөрүүд бгаа юм даа
yuuu. azidaaa ve bitii ingj oorsdiigooo hoorgoj bldaaaa hyatadiiin neg mujiiin niseh buudlaaas ch dorshd
Yuun 3 t orox vee haha... gexdee nisex xeveer n uldeesen deer
ерөөсөө нисэх онгоцны буудалыг хувьчилах нь аюултай ямар ч үед төрийн мэдэлд онцгой эрхтэй байдаг салбар .миат, хөшигтийн агаарын тээвэр монголын төрийн мэдэлд байх ёстой .
Нөөц буудлаар ашиглах нь зүйтэй.
Энэ хүн яагаад Азийг ингэж гутаан доромжилж чадаваа. Нэртэйгээр нь нэгд оруулчихгүй.
ИНЕГ -ын одоогийн удирдлагууд бол 60 тэрбумын багцныхан. Ми овогт данжаад өөрийн сонгуулийн сурталчилгаа хийлгэх зорилгоор царцаа онгоц нисгээд унагаасан бас өөрийн нууц амраг Нямсүрэн авгайгаар нисэхийн санхүүг бодлогоор бариулж байгаа.Мөн өөрийн хамаатан Манлай гэдэг цэвэр хятад цусны халзан луухааныг дэд даргаар нь томилсон.2017 онд ИНЕГ Гүрэн дээд сургуульд тэрбум гаруй төгрөгийг сургалт нэрээр шилжүүлж мөнгө угаасан.
Ми овогт шоохууз нисэхэд ноерхолоо тогтоодог нь их учиртай.Энэ бол онгоцны бензинийг нисэхэд өндөр үнээр шахаж, нисэхийг гадны өрсөлдөгчгүй байлгах явдал юм.Онгоцны тийзний үнэ буухгүй байгаа явдал МАН-ын захиалагч олигархиуд болон Ми овогт луухаантай салшгүй холбоотой.
Чингис ОУНБ бол жинхэнэ стратегийн ач холбоглтой буудал гэж тодорхойлох бна ?! Учир нь Дотоодын болон Онцгой байдал ,тургэн тусламж эмнэлгийн зориулалтаар Голлон Ажиллахад анхаарч Терийн мэдэлд байвал зохилтой ! Хэдэн жилийн дараа Улс орон Хун Ам есеж хегжихэд туйлын Ач холбогдолтой !!! Хувьчлаж болохгуй дээ ? Дараа нь Тер ийм сайхан байршилд Онгоцны буудал баринаа гэж байхгуй дээ ! Бодолцогтун ?!
Төрийн сэнтийд ашиг сонирхолоор заларсан эх орон ард түмнээ гэсэн сэтгэлгүй авах идэхийн дон шүгэлсэн хулгайч луйварчид болиосой.Эх орноо гэсэн бусад орны шударга төрөөс суралцаач.Солонгос орон дэлхийд 2 -т орох орчин үeийн Инчон буудлаа барьж дуусаад хуучин Олон улсын буудал болох Кимпо буудалаа орон нутагт явах онгоцны буудал болгосноор хүн арддаа агаараар түргэн шуурхай үйлчлэх сайхан боломжийг нээж өгсөн .Манайх яагаад тийм байж болохгүй гэж.Энэ сайхан буудалаа орон нутагт агаараар үйлчлэх буудал болгох хэрэгтэй баймаар юм.

Хөшгийн хөндийн буудалд барих обьектуудаа Япон, Солонгосын тал аль хэдийн хугацаанд нь дуусгасан. Монголын тал хоёр навсгар байшин барих гэ 10-аад жил болж байна. Буудлаас хулгай хийх зүйлсийг нь хулгайч монголчууд зөөгөөд дуусч байгаа байх. Хувааж идэх зүйлсээ дээгүүр янзлаад дуусч байгаа болов уу?
huviin ongots nisyeg tereg mashiniig orloj ehelsen tul . odoo ene hulgaich lalaruudiig davargaj bvhnee tednii hvselteerni ugch herhevch bolohgvi amrd tvmnii umchind vldeej . hen bugaich nisdeg tereg hulugluj boloj sag oirhon shvv . yer ved . buuh huuruh talbai baihgvi .1 hvnii medeld ochichihson esvel dampuurchihsan esvel zoriulaltiin bus yanhnii gazar bolgocgihson baihiig vgvisgehgvi tiimees . bvvr bolohgvi bol tumur zamaa hotois gargaj . tumur zamiin bokzal bolgoh heregtei .

We need a 2nd airport for Domestic flights! We must keep it
Нөөц нисэх онгоцны буудал болгоо. Москвад гэхэд Шереметьево,Внуково,Домодедово гээд хэд хэдэн буудал бий. Сеулд Инчеон,Гимпо гээд буудлууд, Берлинд Тегель,Темпелхоф,Хауптбанхофф гээд бүгд нөөц буудалтай байдаг. Цаг агаарын хүнд нөхцөлтэй УБ хотод нөөц буудал хэрэгтэй шүү
Токиод Ханеда,Нарита гээд хэд хэдэн буудал бий
Буянт Ухааг орон нутгийн нисэх буудал болгох нь зөв. Ирээдүйд нисэх онгоц л тээврийн гол хэрэгсэл болно. Тэгэхэд УБ-Завханы онгоцыг буулгахын тулд УБ-Токиогийн онгоцыг хойшлуулалттай биш
Хайран ч 700 сая долларыг бараг хоёр дахин угаагаад солонгосчуудтай нийлээд идчихсэн байна билээ дэ хайран ч үр хүүхдүүд минь төлөх мөнгө яаж чадваа........... элбэгдорж сайханбилэг баярцогт нар хувааж идсэн гэнэ дээ цаана чинь бүгдий нь шоронд өлгө
Iim saihan buudalaa ugui hiij yaavch bolhgui harin ulam saihan tordood ashiglah ni zub baih uls oron mini ulam l hugjih baihdaa. Ugui hiihiig ers esrguutsnee!!!!!
Яваандаа хүүхдийн парк шиг юм болно доо.Энэ олон сонгууль,дураараа дургих дарга сайд нар бол шүлсээ залгиад яаж ард түмнийг цонхны цаанаас мөхөөлдөс долоолгож эрх мэдэлтэй болох вэ?гээд нойргүй хонож буй даа!!!