sonin.mn
Гэрэлт гудамжны замыг шатрын хөлөгний хэлбэртэй будсан нь өчигдөр орой орсон бороонд  урсаж, арилсан билээ. Үүнтэй холбоотойгоор уг замыг будсан будгийг нийлүүлсэн "Жоби" худалдааны төвийн Ерөнхий менежер Б.Чингис нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрээр: "Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улаанбаатар хотынхоо аль нэг газрыг тохижуулах саналаа хотын даргад тавьсан. Хотын дарга үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд бидний саналыг хүлээн авч цэг зааж өгсөн нь Гэрэлт гудамж байж таарлаа. 
Уг ажилд улсаас, нийслэлээс ямар ч зардал гараагүй. 100 хувь өөрсдөөсөө хөрөнгө гаргаж энэ ажлыг хийсэн. Манай компани Монгол Улсын анхны замын тэмдэглэгээний будаг үйлдвэрлэгч болж байгаа. Үүнийгээ бэлгэдээд хотынхоо нэг хэсгийг будаж тохижуулах санал тавьсан" хэмээв.  Өөрөөр хэлбэл "Жоби" компаний зардаг будаг чанар муутай болохыг тус компанийхан өөрсдөө баталж орхилоо. "Жобби" нь УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяагийн компани юм.