Хэдийгээр Ардчилсан намын хүн гэх боловч гурван Засгийн газар дамнан Монголын хамгийн хариуцлагатай боловсон хүчин бэлддэг сургуулийн захирлаар ажиллаж байсан гэхээр нэлээд том артай нь тодорхой. Тиймдээ ч олон удаагийн аудит болон бусад шалгалтаар зөрчил илэрч байсан ч ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй "дархан эрхтэй" захирал гэсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд тэрбээр юу хийв.
АШУҮИС-ийг Ази, Номхон далайн баруун бүсийн анагаахын шилдэг 100 сургуулийн нэг болгоно. Оюутны хотхон барина, их сургуулийнхаа эмнэлгийг барьж байна, одоогийн сургуулийн байр болох улсын өмчийг улсад хандивлана, багш нараа орон сууцтай болгоно гээд л бусдын хийж чадаагүйг би хийж байна гэж өөрийг ярихаас цаашгүй. Үнэндээ 10 мянга гаруй оюутантай, Монголын хамгийн хариуцлагатай боловсон хүчин бэлддэг тус сургууль өнөөдөр академик чанараа алдаж, аж ахуйн тооцоогоо илүүд үзээд байгаа нь тус сургуулийн эрдэмтэн, профессоруудын гайхшралыг төрүүлээд буй. Саяхан халагдах тушаалаа авсан Г.Батбаатар захирал сургуулийнхаа нэрийг барьж, гаднаас өчнөөн хандив тусламж авч, үүнийгээ хэрхэн зохицуулахаа мэдэхгүй байна. Тодруулбал, 2013 онд Мянганы сорилтын сангаас сувилахуйн лаборантын ангийн төв лабораторийг тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж нэг сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн. Гэтэл 2014-2015 онд тус лабораторийг татан буулгаж тухайн лабораторийн тоног техөөрөмжийг хэрхэн хаана ашиглах, хаана байгаа нь тодорхойгүй болсон. Био анагаахын сургуулийн лаборатори байгуулж өөрийн хувийн компанийнхаа урвалж бодисыг өндөр үнээр нийлүүлдэг. Одоогийн баригдаж буй эмнэлгийн барилга, шинэ цогцолборын А болон Б блокын барилгын тендерийг зарлахдаа "Барилгын тухай" хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9 дэх хэсэгт заасан "барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, арагт бүтэц, дээврийн ажлуудыг барилгын ажил гүйцэтгэгч нь бие даан гүйцэтгэнэ" гэсэн заалтыг зөрчин хэд хэдэн багцад хувааж зарлаж илтэд хууль зөрчсөн. НАСС сургуулийн тоног төхөөрөмжийн тендерийг өөрийн төрсөн хүүд "ОМБОЛ" нэртэй компаниар дамжуулан авч өгсөн. 2016 онд Анагаахын сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан "Happy building" гэх компанид барилгын материалын үнэ өссөн гэх үндэслэлээр 2018 оны хоёрдугаар сард нэмэлт гэрээ байгуулан олон зуун сая төгрөг нэмж гаргах шийдвэр гаргаж байсан гэх мэт олон но-той ноцтой наад захын замбараагүй байдал АШУҮИС-д нүүрлэж, хэн ч захирч дийлдэггүй хэмжээгүй эрхт захиралтай байгаа талаар хэвлэл мэдээлэл, сошиалаар олон удаа гарч байв.
АШУҮИС нь нийт есөн салбар сургуультай боловч БСШУСЯ-наас 2017 онд хийсэн аудитын шалгалтын хүрээнд зөвхөн ганц сургууль болох Анагаахын сургууль хамрагдаж, бусдыг хамруулаагүй талаар багш нар гомдоллон мэдэгдэж, дахин шалгалт явуулах талаар шаардаж байсан. Энэ нь шалгалтад зөвхөн 20 орчим хувь хамрагдсан гэсэн үг. Иймээс бусад аудитын дүгнэлт үнэн зөв. бодитой гарсан гэхэд учир дутагдалтай байх магадлалтай юм. Тус сургуулийн үе үеийн удирдлагууд, тухайн үеийн Засгийн газрын бодлого, Япон улсаас Монгол Улсад сууж байсан үе үеийн Элчин сайд нарын дэмжлэг хүчин зүтгэлээр бий болсон Япон улсын Засгийн газрын 175 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар баригдаж байгаа сургуулийн эмнэлгийн байрыг зөвхөн өөрөө санаачилсан юм шиг нийгэмд ойлголтыг тэрүүлж, өөрөө өөртөө "автор" өгч сургуулийн эмнэлгийг ашиглалтад оруулж байж халагдана гэмээн доогуур дээгүүргүй гүйж өөрийгөө рекламдаж албан тушаалтайгаа зууралдсаар өдийг хүрсэн билээ. Барилгын ажлын гүйцэтгэл 75 хувьтай явна гэсэн ч харамсалтай нь Анагаахын их сургуулийн шинэ эмнэлэг ашиглалтад орох ямар ч боломжгүй түүхий байгаа талаар дотор нь байгаа хүмүүс ярьж байна.
Эмнэлгийн статус тодорхой бус, дотор нь ажиллах мэргэжлийн эмч, эмнэлгийн ажиллагсад нь бэлтгэгдээгүй. цалин хөлс нь төсөвт бүрэн тусгагдаагүй зэрэг наад захын асуудал өдгөө босоод байна. Тус эмнэлэгт ажиллах менежментийн багт өөрийн гар хөл бологсдоо оруулан эмнэлгийн даргаас авахуулаад, мэргэжлийн кадрууд нь гадна үлдсэн, эмн нарыг чадавхижуулах сургалтад өөрийн танил талаа шагнал маягаар явуулсаар ирсэн талаар багш нар нь гомдоллож байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Япон улсад долоодугаар сарын 22-нд сургуулийн эмнэлгийн симулэшн буюу эмч нарыг сургах өндөр ертөг бүхий нарийн мэргэжлийн сургалтад мэргэжпийн эмч нар хамрагдах ёстой байтал Санхүүгийн албаны дарга Нацагдорж, захиргааны албаны Ганбаатар нарыг томилон явуулж улсын хөрөнгийг эмх замбараагүй үрэн таран хийж байгаа нь дээрх байдлыг нотолж байна. АШУҮИС-ийн 2017 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас аудитын шалгалт хийх явцад аудитын дүгнэлтэд хөндлөнгөөс нөлөөлж хоёр өөр дүгнэлт гарсан нь аудитын явцад нотлогдож санхүүгийн ноцтой зөрчил илэрсэн нь ажлаас халах гол шалтгаан болж Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Үндэсний Аудитын газраас Боловсрол Соёл Шинжлэх Ухаан спортын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайлан, дүгнэлт, Үндэсний Аудитын газрын 2018 оны 4-р сарын 30-ны өдрийн 071182 тоот албан шаардлагыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Харин эрхэм захирал гуай "Албан тушаалтай зууралдаад байгаа юм биш. Төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлаа л дуусгахыг хүсч байна" хэмээн шалтаглан сандал ширээтэйгээ зууралдсаар хоёр жилийг ардаа авсан. Төлөвлөсөн бүтээн байгуулалын ажил нь түүний идэж шамшигдуулж гүйцээгүй хөрөнгө мөнгө, хомхой сэтгэл үү. Ингэж ойлгохоос аргагүйд хүрч байна. Төрийн өмчит сургуулийн захирлаар зайдагначихаад ажлаа өгөхгүй хэмээн гүрийж салбарынхаа сайдыг үл ойшоож суугаа түүнд ямар эрх ашиг байгаа болоод цаг хожихыг хүснэ вэ. Өдгөө бүр ажлаас нь өөрчлөх сургаар өрхийн эмнэлгээс өвчтэй гэсэн акт гаргуулан ажлаа өгөхгүй өвчтэй байгаа нэрийдлээр албаны унаа унан үлдэх аргаа сүвэгчлэн санхүү, хангамжийн албаны дарга нараа нууцгай газар дуудан уулзаж байгаа нь өчигдөр нотлогдож хамт олныхоо дуранд өртсөн талаар нэтээр дүүрэн мэдээлэл баримт нотолгоотой гарч байна. Хамгийн харамсалтай нь, үндэсний томоохонд тооцогдох тус сургуулийн оюутнууд сургууль руугаа ч зүглэх эрхгүй болчихоод байна. "Хангамжийн албаны дарга Батхуяг битгий оруул" гэсэн хэмээн гэрээт харуул хамгаалалтынхныг үүдэндээ сойчихоод хэнийг нь ч дотогш нэвтрүүлэхгүй байгаа аж. Мен амралтаа аваагүй ажил үүргээ гүйцэтгэж байгаа эмч, багш нараа ажлыг нь хийлгэхгүй хөөж тууж байгаа талаар гайхан ярьцгааж байна. Төрийн статустай тус байгууллага Г.Батбаатарын хувийн эзэмшил үү.
Засгийн газрын цаашлаад салбарынхаа сайдын гаргасан шийдвэрийг үл ойшоосон энэ мэт эрхтэн ямбатнуудад төр хариуцлагыг чангахан хүртээж, өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө эртхэн салгаж авах хэрэгтэй юм. Тэгэхгүй бол төрийн нэрийг барьж толгой дээр сандайлагсад олшрох нь. Ямартай ч Монголын боловсролын томоохон сургуулиудын нэг өнөөдөр захиралгүй, сургууль эзэнгүй, хаалга үүдээ барьсан, төрийн ажил цалгардсан байдалтай байна. Энэ нь Монгол Улсад сайдын тушаал үйлчилдэггүй, төрийн шийдвэр үнэгүйддэг болж өөрийн эрх ашгийг төрийнхөөс дээгүүрт тавигсдын тоо олширч, захирах захирагдах ёс алдагдаж байгаагийн тод жишээ юм.
Г.ТӨГӨЛДӨР
Сэтгэгдэл0
Энэ Цолмон үхэх нь ээ. Худлаа мэдээлэл тараагаад яасан ч увайгүй зантай улайрсан авгай вэ. Түүний юу хийснийг юу бүтээсэийг хамт олон нь мэднэ. Зүгээр ажлыг нь дээрэмдээд ханахгүй хүнийг ингэж харлуулж новширхоо болимоор юм. Намдаа мөнгө өгчөөд түүнээ олж авах гэж шхэх нь ээ. Хамт олон нь амралттай байхад гаргасан шийдвэрийг эсэргүүцэж босно доо. Яана даа Цолмон балай авгай
ккк.Худлаа гэнээ? Баримт бол баримт л байдаг гэдгийг ойлго.
сайд байл уу саад байл уу гантөмөрийн гарын хүн гээд томордог гэсэн тэнэг
Сарангэрэл Цолмон хоерын захиалгат бичвэр байна Цолмон энэ хунээс дор ажиллаж чадахгуй. Ээ
ккк.Батбаатарт гудамжинд олны өмнө зам тавьж өгсөнгүй гэж зодуулсан түргэний эмч үү? Номондоо орчихжээ.
Батбаатарыг зайлуулсан нь зөв шийдвэр. Шинэ томилгооны хувьд мэдэх юм алга.
batbaatar bogs boorni yavdal n diildehgui, oyutan ohid daguulj amrataar hesdeg, hun barij avch zoddog, ih tavitargui hun gej medeh yum. Anagaahiin surguuli bas ene hunii uyed toroij tovoisniig medeh yum algaa. Nuhted 2 house bariulsniig medeh yum, huvin sanhuu n ovoo sain bolj baigaa bolov uu.
BATBAATAR TSOLMON XOER XOEYLAA DALD OR TSAANA CHIN BAS BATSEREEDENECSHULMASIIN MALCHIDIIN XUUXDUUG MOLJIJ SURGADAG ETYGEN GEX ALUURCHID HELDDEG SURGUULIIG XAA YAMAR NUUREEREE ENE BATSEREEDENE SHULMAS SAYA GABIYAT BOLOB OO ENGEN SHULAM UXEJ DALD OR S BAYARIIN BOGSIUG DILOOJ SAID BOLJ BAISAN AUYLT XOR NAIRUULAGCH BALAIAR CHABGANTS
BATBAATAR TSOLMON XOER XOEYLAA DALD OR TSAANA CHIN BAS BATSEREEDENECSHULMASIIN MALCHIDIIN XUUXDUUG MOLJIJ SURGADAG ETYGEN GEX ALUURCHID HELDDEG SURGUULIIG XAA YAMAR NUUREEREE ENE BATSEREEDENE SHULMAS SAYA GABIYAT BOLOB OO ENGEN SHULAM UXEJ DALD OR S BAYARIIN BOGSIUG DILOOJ SAID BOLJ BAISAN AUYLT XOR NAIRUULAGCH BALAIAR CHABGANTS
BATBAATAR TSOLMON XOER XOEYLAA DALD OR TSAANA CHIN BAS BATSEREEDENECSHULMASIIN MALCHIDIIN XUUXDUUG MOLJIJ SURGADAG ETYGEN GEX ALUURCHID HELDDEG SURGUULIIG XAA YAMAR NUUREEREE ENE BATSEREEDENE SHULMAS SAYA GABIYAT BOLOB OO ENGEN SHULAM UXEJ DALD OR S BAYARIIN BOGSIUG DILOOJ SAID BOLJ BAISAN AUYLT XOR NAIRUULAGCH BALAIAR CHABGANTS
Ээ ашгүй Батбаатар зайлж энэ сургуулийн хөрөнгө хулгайлдаг явдал зогсон байгаа даа,
Батбаатар зайл хурдан
batbaatariig buten harluulsan zahialgat medee kkk. odoo uls turchihuu bolio MAN-iihan. odoo zogsotsgoo
Өмхий дебил АНуусын бөгс долоогч, тухайн үед гантөмөрт 2013 онд 300 саяыг өгч захирал болсон батбаатар сандал ширээтэйгээ үхэн хатан зууралдсан чигээрээ бүхэл бүтэн 5 ажил болсон. Батбаатар аа, чи одоо болно. Их идсэний дараа өнж гэдэг юм. Нүхтэд бүхэл бүтэн 2 том хаус анагаахаас хулгайлсан мөнгөөрөө бариуллаа. Чиний суудлыг ингэж хүчээр л салгаж авахгүй бол чи хойтон өдийд ахиад л нэг хаус барьсан сууж байна. Яг одоогийн оркуудын бөөс жанхуугийн төмөр замын хэргийг МАН-н мангаруд дарж чадаагүйгээс болоод одоо толгой дээрээ баас залчихаад салж чадахгүй байгаа шиг л явдал болох болно гэдгийг мангарууд ойлгосон бололтой. Чи ч мөн пээдгэр байсан даа, 60 тэрбумтай нэр холбогдсон миегийн бэр анагаахад ажилладаг болохоор намайг яах ч үгүй гэж ханхалзаж сууж байдаг сан. Өөрийнх нь бөгс долоогч хэдэн багш нарыг турхираад бас дээрээс нь оюутнуудыг урдаа бариад хол явахгүй гэж мөн ч олон хэлсэн дээ. Энэ зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг Анагаахын шинэ сургууль, эмнэлгийн барилгыг Японы тусламжаа
Энэ зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг Анагаахын шинэ сургууль, эмнэлгийн барилгыг Японы тусламжаар барьж байгаа болохоос батбаатарын кармааны мөнгөөр бариагүй шүү. Тэгээд ч аль батбаарыг захирал байхаас өмнө энэ бүх яриа хэлэлцээ хийгдэж байсан юм. Анагаахын захирлаар жинхэнэ мэдлэг боловсролтой, хамгийн гол нь шударга, аль нэг намын бөгс долоодоггүй хүн болоосой гэж бодож байсан ч даанч багш ажилчид бидний хүслээр болсонгүй. Хэрэв Цолмон олигтой зүйл хийхгүй бол бид бүхэн батбаатарыг зайлуулдаг шиг огцруулах л болно!!!
цолмон авч явж чадахгүй онигоо болоол дуусна сонголт буруу байсан сайд луйварчин авгайгийн
Кккк Гурван засаг солигдоход тэсэж үлдсэн гэхээр засаг солигдохоор захирал солигдох ёстой юу? их сургуулийн захирлыг улс төрөөс хамаарч солидогоо болихгүй бол энэ монгол улс бүрмөсөн дампуурлаа шүү!?! засаг солигдох бүрийд захирал болчих санаатай горьдлого компанийхан ордноор эргэлддэг. Тэр ч байтугай засаг солигдохоор их сургуулийн удирдах зөвлөлийг солидог болсоон!?! шившигтэй юм
Энэ сургуулиас эрдэмтэн нэг төрөөгүй. Үхсэн баас шиг баахан улс төрчид ээлж дараалан дарга болдог зөөлөн сандалаас яаж эрдэмтэн төрүүлэх вэ дээ. Анагаахыг төгссөн хүн бүр мэднэ дээ. Монголд орчин цагийн анагаахын сургууль байхгүйг бүгд мэднэ. Анагаахыг доош нь чихэх хэрэгтэй. Эрдэмтэн байхгүй газрыг басаж доромжлохгүй явсны гай шүү. Шалихгүй сургууль байж их олон сая төгрөг монголчуудаас татах нь инээдэмтэй. Монголын бүх анагаахын сургуулийг хааж орхи. Хувийн анагаахын сургууль бүүр цаашаа ямарч хэрэггүй.
ХААИС-д Бямбаа гэж нэг луйварчин захирал байгаад яг иймэрхүү юм хийгээд шоронд орж байсан. Улс төрчид дандаа шахааны амьтдаа томилж хэдэн их сургуулиудаараа тоглож гүйцсэн дээ.
Монголд олигтой академик шинжтэй нэг ч их сургууль байхгүй болсоон. Цөм оюутны төлбөр дээр дэнжигнэсэн, сургалт, судалгааны бааз маш муутай, дарга нарын шахааны удирдлага бүхий юмс болсон
Ishhh mongolchuud mini de heryyl hel amnii buzar bolloo. Hen arilaad hen ni boloh geed ingej yheldene ve...Tsolmon tsagaan Batbaatar har bolj taarlaa. Mongol ulsiig mini burhan orshoo.
Заасс Харваас хөлсний халтар бичлэг байна. Үнэн юм байгаа л байх, гэхдээ Цолмон гэдэг хүн Батбаатарын оронд ирж байгаа бол сахил хүртээд шал дордов гэдэг л болж байгаа юм байна. Батбаатар ариун явдалтан ч биш л байх гэхдээ тэрнээс бол дээр байлгүй яахав
Батбаатарыг солих нь зөв. Сул хүн шүү дээ. 10-р анги төгссөн жилдээ дээд сургуулийн хувиарь авч чадахгүй л хүүхэд байсан даа. Нам дагаж ам тосдож яваа хүн байх
Монголын дээд боловсрол, шинжлэх ухааны бодлого алдагдсан. Енеедрийн авилгыг бодохоос улс орны ирээдуй болох чухал салбараа дампуурчихаад бна!!!
Батбаатар ,Цолмон хоёр адилхан нэг тэрэгний дугуйнууд,нам нь өөр болохоос. Цолмон Эрүүл мэндийн яамыг авч явж чадахгүй байсныг хэн ч мэднэ бөөн хэл ам болж байсан. МАН ч үүнийг нь мэдэж байгаа ,гэтэл мань Цолмон мөнгө ихтэй болохоор 60 тэрбум босгоход оролцсон тул чадах чадахгүй нь хамаагүй анагаахын захирал болгочихлоо. Батбаатар ч мөн л мөнгөний захирал. Эрүүл мэндийн салбараар ядаж тоглохоо болиочээ. Сэхэхгүй болтлоо уначихаад бна шүү дээ. Анагаахын сургуульд шалгалт өгөөд огт тэнцээгүй хүүхэд хичээл эхлэхэд орчихсон явж бдаг. Сүмбэрэл гэж Фортунагийн дүү дэд захирлаас огт салсангүй,сургууль нь ч сайжирсангүй. Захирлууд нь бүгд хандив,арын хаалганыхан.
Батбаатар ,Цолмон хоёр адилхан нэг тэрэгний дугуйнууд,нам нь өөр болохоос. Цолмон Эрүүл мэндийн яамыг авч явж чадахгүй байсныг хэн ч мэднэ бөөн хэл ам болж байсан. МАН ч үүнийг нь мэдэж байгаа ,гэтэл мань Цолмон мөнгө ихтэй болохоор 60 тэрбум босгоход оролцсон тул чадах чадахгүй нь хамаагүй анагаахын захирал болгочихлоо. Батбаатар ч мөн л мөнгөний захирал. Эрүүл мэндийн салбараар ядаж тоглохоо болиочээ. Сэхэхгүй болтлоо уначихаад бна шүү дээ. Анагаахын сургуульд шалгалт өгөөд огт тэнцээгүй хүүхэд хичээл эхлэхэд орчихсон явж бдаг. Сүмбэрэл гэж Фортунагийн дүү дэд захирлаас огт салсангүй,сургууль нь ч сайжирсангүй. Захирлууд нь бүгд хандив,арын хаалганыхан.
Батбаатар ,Цолмон хоёр адилхан нэг тэрэгний дугуйнууд,нам нь өөр болохоос. Цолмон Эрүүл мэндийн яамыг авч явж чадахгүй байсныг хэн ч мэднэ бөөн хэл ам болж байсан. МАН ч үүнийг нь мэдэж байгаа ,гэтэл мань Цолмон мөнгө ихтэй болохоор 60 тэрбум босгоход оролцсон тул чадах чадахгүй нь хамаагүй анагаахын захирал болгочихлоо. Батбаатар ч мөн л мөнгөний захирал. Эрүүл мэндийн салбараар ядаж тоглохоо болиочээ. Сэхэхгүй болтлоо уначихаад бна шүү дээ. Анагаахын сургуульд шалгалт өгөөд огт тэнцээгүй хүүхэд хичээл эхлэхэд орчихсон явж бдаг. Сүмбэрэл гэж Фортунагийн дүү дэд захирлаас огт салсангүй,сургууль нь ч сайжирсангүй. Захирлууд нь бүгд хандив,арын хаалганыхан.
Эрүүл мэндийн салбарт эрэгтэй эмчийн тоог 50% хүргэж байж салбар шиг салбар болно. Одоо баахан хүүхнүүд хэрэлдэж аашилсан хогийн сав шиг байна.
Ганц Анагаах гэлтгүй бүх их дээд сургууль 1990 оноос хойш академик чанараа бүрмөсөн алдсан.Энэ бол барууны хорон санаат жүүдүдийн төгс боловсруулсан аргаар үндэсний сэхээтний давхаргыг устгах ажил байсан юм.1937 онд тэд үүнийг хүчээр хийж байсан бол одоо аргаа өөрчилж ардчилал гэдэг үгээр халхавч хийн их зальжин аргаар хийж байна.Одоо Монгол улсад сэхээтэн бий юу. Байгаа бол тэд нь социализмын үед бий болсон эрхмүүд л байгаа.Үндэсний сэхээтэн ямар чанар, шинж агуулсан бах ёстойг хэлэх хүн байна уу.Хамгийн наад зах нь ядаж хулгай хийдэггүй байх ёстой. Мөнгө хараад бүх үнэт зүйлээ тавиад туучихдаг амьтан байх ёсгүй.Энэ шалгуурыг даваад гартал маш бат бөх ёс суртахуун байх ёстой.Гэтэл дүр эсгэсэн хуурамч ардчилсан тогтолцоо хамгийн түрүүнд үүнийг устгасан гэдгийг бид анзаарахгүй байгаа.Энэ сүйрлийн хамгийн тод харагддаг сабар бол Эрүүл мэндийн салбар юм.Одоо манай эмч нар хүний эрүүл мэндийг хариуцсан ЭМЧ биш харин өвчтөний халаасыг ухах зорилготой ЛУЙВАРЧИН болсон.Өвчтөн олон тусмаа сайн
социализмын үед "онц" гэсэн үнэлгээтэй төгсөж байсан сэхээтнүүд сайн шалгаралаар гарч байсан .
Batbaatriig solih heregtei,
БАТБААТАРЫГ СОЛЬЖ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ.