sonin.mn
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал наймдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон.
Тэгвэл хохирогч гэх Ч.Наранзаяа нь Д.Гантулгад хүчиндүүлсний улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэсэн гомдол мөн гаргасан байна. Иймээс ч шүүх хуралд сэтгэл мэдрэлийн эмч оролцуулах, өөрийн төрсөн эгч Ч.Саранзаяаг гэрчээр оролцуулах хүсэлт тус тус гаргасан аж.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
 
П.Мандах