sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүйн улмаас нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Нийслэлийн  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ”Хүннү хорооллын Хурд группын барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны 19:22 цагт ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад "Хурд" группын барилгын туслах ажилтан, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай, 17 настай, эрэгтэй “У” нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч, толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогджээ. Энэ хэргийг шалгаж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг