Монголд үйл ажиллагаа явуулж буй Турк сургуулиудын асуудал хурцадсаар хоёр улсын Засгийн газрын хэмжээнд хүртэл яригдаж эхэллээ.
Энэ сацуу Монголын хууль хяналтын байгууллагыг ч хөдөлгөөнд оруулав бололтой. Сүүлийн үед Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих гэж байгаа гэх мэдээлэл гарсан нь магадгүй дээрх үйл явдалтай холбоотой юм биш байгаа гэх хардлагыг ч төрүүлээд амжив. Бүр тодорхой хэлбэл, манай тагнуулын байгууллага нууцаа алдсан уу гэдэг асуудал урган гарч ирнэ. Учир нь Туркийн Засгийн газраас Монголд үйл ажиллагаа явуулж буй “Улаанбаатар Эмпати” сургуулийн удирдлагуудыг терроризмыг санхүүжүүлсэн хэмээн үзэж байгаа талаар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас удаа дараа мэдэгдэл хийгээд байсан юм. Гэтэл өнгөрсөн сарын 27-нд Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлсан үйлдэл, Туркийн тусгай үүргийн онгоц газардсан зэрэг нь олны анхаарлыг татаж байгаа юм.
Хэдийгээр Монголын хууль хяналтын байгууллага шөнө хугаслан ажилласны хүчинд Туркийн иргэн үлдэж, тусгай үүргийн онгоцыг буцаасан ч дээрх үйлдэл санаатай санаандгүй алин болохыг өнөө хэр нь эцэслээгүй байгаа юм. Ээдрээтэй энэхүү үйл явдлын дараа олон ч таамаг, хардлага өрнөсөн. Эрх бүхий хүмүүс ч үгээ хэлсээр байна. Турк багш хулгайлагдсан, тусгай үүргийн онгоц хагас өдөр газардаад буцсан давхцал санаандгүй тохиолдол биш гэх утгатай мэдэгдэл ч олон хүний амнаас “унаж” байна.
Тухайлбал, Турк багшийг хулгайлагдсан даруйд “Улаанбаатар Эмпати” сургуулийн Монголын талын Ерөнхий захирал Б.Ганбат “14:00 цагт Туркээс жижиг онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаад эргээд Турк руу нисэх гэж байгаа нь Вейсел Акчайг хулгайлсан нь үйл явдалтай холбоотой” гэж мэдэгдэж байв.
Харин БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язал энэ сарын 6-нд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Вэйсел Акчай гэдэг хүнийг Турк улс авъя гэдгээ Монголын Засгийн газарт удаа дараа илэрхийлсэн. Гэхдээ тус иргэнийг хэрхэн ямар хэлбэрээр хүлээлгэн өгөхөө Монгол Улс шийднэ. Энэ асуудалд хоёр улс хамтран шийдвэр гаргасан байлаа ч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр туркүүд ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах эрхгүй. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 27-нд Улаанбаатарт болсон үйл ажиллагаанд Турк улс, ЭСЯ ямар ч холбоогүй. Энэ үйл явдалтай холбоотой бүх хариултыг Монголын хууль хяналтын байгууллага өгөх байх. Онгоцны хувьд ГХЯ-наас олгосон зөвшөөрлийн дагуу Улаанбаатарт буусан. Монголын талын зөвшөөрөл, мэдээлэлгүй байхад ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулна гэж байхгүй. Монгол Улс ч гэсэн гаргасан шийдвэрийнхээ дагуу гадаадын улсаас тусламж авах шаардлагагүй байх. Тиймээс энэ асуултад Монголын тал хариулт өгнө” гэсэн юм. Түүнчлэн Турк багш хулгайлагдаж онгоц газардсан талаар “Монгол Улсын тагнуулын байгууллага Турк улстай хамтран хэрэгжүүлсэн” хэмээн Туркийн хэвлэлүүд мэдээлж байсан юм.
Мөн дээрх асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Өглөө хүн хулгайлагдсан гэдэг мэдээлэл авсан. Прокурорт танилцуулаад цагдаа нар хойноос нь шалгасан. Орой нь тэр хүн гэртээ ирсэн үйл явц явдал болсон. Нарийвчилсан шалгалтыг цагдаагийнхан хийж, прокурор хянаж байгаа. Вэйсел Акчайтай холбоотой хэрэгт нарийн түвэгтэй, нууцын зэрэглэлтэй асуудал байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй. Хүн хулгайлахыг завдсан энэхүү хэрэгт Монголын тагнуулын байгууллага оролцсон талаар Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яагаад нийтэлснийг мэдэхгүй байна. Гэхдээ тийм хардлага байгаа” гэсэн юм.
Энэ хэргийн талаар нийтлэлч Баабар “ Түрэгийн түрүүний элчин сайд намайг элчин дээрээ урьж уулзаад түрэг сургуулийг хаах, захирлыг нь баривчлан шилжүүлэхэд тусалбал хувь хүний минь хувьд багагүй мөнгөөр урамшуулан шагнана гэж гуйж байлаа. Намайг юм бичиж олон түмний толгойг эргүүлж өгөөч гээд буй хэрэг л дээ. Түрэг сургуулийн захирлыг баривчилж. Түрэгээс хоёр тийрэлтэт онгоц түүнийг ачихаар ирж. Харсаар байтал манай оролцоот ажиллагаа. Султан Эрдаганы хаан ширээнд суух ёслолд Ерөнхийлөгчийн төлөөлөгч оролцосон нь ийм учиртай байж” хэмээн жиргэсэн нь бий.
Иймээс Монголын тагнуул нууцаа алдаж, үүнийхээ төлөө ТЕГ-ын дарга Д.Гэрэл ажлаа өгөх дээрээ тулж байна уу гэх хардлага нийгэмд үүсээд байна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
социализмийн үеийн монголын тагнуул ёстой тагнуул шиг тануул байж. одоо бол нэрнээс цаашгүй төрийн нэр барьж хулгай хийдэг, дээрэм хийдэг, хүн айлгадаг завхарсан газар болсон .монголын тагнуулын бүх өнгөрсөн цаг үеийн мэдээ баримтууд аль хэдийнээ алга болох нь алага болж хаа хамаагүй хүмүүсд мэдээлэл болж хүрсэн .турк багшыг хулгайлах ажилагаанд монголын нөлөө бүхий хүчний байгуулага өөр бусад нөхөд оролцсон. мөнгө харуулуул яахаа ч буцахгүй болсон орчин цагын жудаггүй монголын ардчилал нэг иймэрхүү .нийгэмийн ийм хуулгүй юм шиг байдалыг ардчилал гэж хэлэхгүй л дээ .аз болоход мөнгөнөөс болж юу ч хийхээс буцахаа байсан бүлэг нөхөдөөс ,тэр багш хэн байх нь хамаагүй авч үлдэж чадсан нь сайн талтай .хуулгүй бүлэглэлд сургамж болсон
Пээх , яаана аа . У.Хүрэлсүх , Ц.Нямдорж , Д.Гэрэл нар " алан хядагч " нарыг өмөөрөөд байгаа юм уу , эсвэл нийлэж байгаад Б. Хурц шиг " хүн хулгайлаад " байгаа юм уу ? Байр суурь аа нэгтгээч . Олон улсын тавцан дээр аймаар юм болох гэж байна шүү. Тэгээд ч хэзээнээс Ц.Нямдорж Тагнуулд аа хайртай болчихов оо ? Алуурчин Б.Булгантай хошуу ам аа нийлүүлээд " ногоон малгайтангууд " , " зандалчид" гэж орилоод байгаагүй билүү ? Удахгүй ОУПХ -оос ажлын хэсэг ирэх юм гэсэн , Ц.Нямдорж Та Захиалагч аа барьсан уу ? Аль эсвэл сонгуулийн өмнө тоос босгож байгаад алга болох санаатай байсан юм уу ? Ер нь ингэхэд манай улс төрийн хүчний дотор гадныханд нэгнийг ээ матдаг хэсэг бүлэг улс байх шиг байна , тэгээд ч манай тагнуулын ажиллаганы арга барил ,чиг үүрэг цаг үетэйгээ тохироод солигдрж баймаар юм шиг санагдлаа .

Одоо бол худалдагдсан тагнуулууд л байна
баавар гаднын захиалгаар бичдэгээ өөрөө зөвшөөрлөө л дөө,за энэ муугийн өөрөө хүлээн зөвшөөрсөн бай үгүй ч бай худалдагдсан бөөгс долоогчийг бүгд мэднэ,хойч үеиыг минь гаднын үзлээр тархийг нь угаахыг оролдогч,иймийг нь мэддэг болоод туркууд захиалга өгөх гэж гэтэл нөгөөх нь ану талынх тэд нь битгий бич гээд туркуудаас илүү мөнгө өгөхгүй юу ,баавар өөрийгөөө үнэд хүргэхээ мэднээ новш, хаана байна өдрийн 1сая дол. алдаад байна гээд л "гаслаад"байсан одоо өдрийн 3сая дол. Өрөнд ороод байхад,энд чинийхувь нэмэр их шүү
Bvvbyr yy yrbagch
Ханшаа тохироогүй юм бна л даа
Орчин үеийн урвагчийн сонгодог жишээ гэвэл энэ Баабар хулгайч шүү гэдгийг залуучууд сайн харж аваарай. Ийм өөдгүй хулгайч нарт ямарч эх орон байдаггүй юм.
Ардчилсан намтай нэгдэж чадахгүй бол Энхбаяр ахын МАХН-тай хамтар! Өөх ч биш булчирхай ч биш байна. Эсвэл Эх орон Эрдэнэбаттай хамтар!
TAGNUULIIN BAIGUULLAGA BUS ULS TURIIN BAIGUULLAGA BOLJ DEE HOO
Тагнуулын байгууллага ийм мэдрэл адгуу галзуу байдаг юм уу!!!
Тагнуулын дарга уурхай зараад зогсож байхыг бүгд харсан нэг өдөр улсаа зарахыг харах үё ирвэл яахав үтэр түргэн зайлуул сдаг,...
Тагнуулын дарга еерее нууцаа задруулдаг байвал яахав
Тагнуулын дарга ажлаа хийж чадаагүй мэргэжлийн алдаа гаргасан учир халагдах естой.
Харин тийм галзуу адгуу биш мэргэжлийн байх ёстой
ТЕГ ямар түвшинд ажилладаг болсныг сая элжэгдоржийн тавиул хурц гэгч золбин нохой огцрох үед л нийгмээрээ мэдэж авлаа шүү дээ.Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүрэгт ажлаа хийхийн оронд хурцын эхнэрийн компанид татвар оноосон татварын ажилтнуудыг ялд унагах ажлыг найруулж суудаг болсныг мэдэцгээлээ.Дарга нь өөрөө улс төрч гэмт хэрэгтнүүдийн ялт үйлдлийг таслан зогсоохын орноос хувийн өш хонзон авах зорилгоор архив бүрдүүлж, өөрийг нь хөндвөл ,Би яах вэ,цааш нь ярих уу гээд шантаж хийгээд сууж байдаг болсон байна. Урьд нь ч анзаарагдаж л байсан л даа.Шинэбаярыг салаавч гаргасны төлөө "үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан" ял тулгасан, кино найруулагч залууг төрийн эргэлт хийхийг завдсан гэж гүтгээд өвчигнөж байсан мөртлөө германы иргэн Клойберыг Голомт хотхон амьдарч байхад "мэдээгүй" зэргээс харахад арай ч дээ гэж бодогдож л байсан.ТЕГ нэр төртэй,зангарагтай байх ёстой.Балдандорж чекист та нарт гомдоно шүү.Одоо энэ байдлаасаа өөрчлөгдөж байгаа л гэж найдаж суухаас.
Тэнэг тэнэг дээр нь бас мэдрэл
Клойберийг Хурцыг нухсан гэсэн шум яваад байсан даа
Туркэд зөвшөөрөл олгосон бол яах гэж туркууд иргэнээ хулгай хийсэн бэ энэ асуудал Турк болон монгол улс энэ туркийн иргэн хамт уулзаж байгаад ярьж болно адгуу юм

Энэ хэрэг МИ тэй холбоотой нь УДАХГҮЙ илчилэгдэнэ.
Тагнуул маш зөв ажиллаж гэж ойлголоо. Турктай терроризмтэй тэмцэх талаар хамтран ажиллах гэрээтэй байдаг биз.Гэрээгээ бариад шалаад айхаар яалт ч үгүй хамтран ажиллахаар зөвшөөрсөн байх.Нөгөө талаар үндсэн хуулийн заалт, хүний эрх энэ тэр гээд дотоодод болон олон улсын хэмжээнд хэл аманд орж болзошгүй байдал үүссэн байх.Хоёр галын дунд яаж монгол улсад хохиролгүй ажиллах вэ гэдэг асуудал яригдсан байх. Ингээд нийгэмд мэдээлэл задлах арга хэмжээ сэмхэн авсан байх.Мэдээ уншиж барисаар байж нэг ийм ойлголттой боллоо.
2 галын дунд байсан юм бол хуулиа барих ёстой
Тэр тусмаа хуулиа барих ёстой
Тагнуул маш зөв ажиллаж гэж ойлголоо. Турктай терроризмтэй тэмцэх талаар хамтран ажиллах гэрээтэй байдаг биз.Гэрээгээ бариад шалаад байхаар нь яалт ч үгүй хамтран ажиллахаар зөвшөөрсөн байх.Нөгөө талаар үндсэн хуулийн заалт, хүний эрх энэ тэр гээд дотоодод болон олон улсын хэмжээнд хэл аманд орж болзошгүй байдал үүссэн байх.Хоёр галын дунд яаж монгол улсад хохиролгүй ажиллах вэ гэдэг асуудал яригдсан байх. Ингээд нийгэмд мэдээлэл задлах арга хэмжээ сэмхэн авсан байх.Мэдээ уншиж барисаар байж нэг ийм ойлголттой боллоо.
Ганц энэ Тэрроризмын хуулийг мөрдөж болохгүй Тэрроризмын хуультай хамт бусад эрүүгийн Хөрөнгө оруулалтын хуулиа хамт тооцож байж л бүх оролцож байгаа этгээдүүд талуудын ашиг сонирхолыг тооцож байж шийдвэр гаргах ёстой байсан бүх зүйл чинь түүхий болсон сэтгэлийн хөөрлөөр яваад байх юм

Провал операции сред бела дня! Придется отвечать теплыми местами а то нехорошо будет РМишнику.
Одоо тагнуул ийм. бусад зүйл бүх юм мэргэжлийн биш
Да да они провали конэчно
eee haavaas ene nyamdorj tyreg , Turkey 2 shal indoo ulsuuf gedgiig meddeggyi bololtoi, odoonii Turkey , deer yeiin tyregtei barag holboo baihgyi gej bi boddog , manaihan l tegj soliorood turkuud bashirtai uls bolohoor ternees n i gogodoj avaad bashirlaad baigaa yum
Мэдээж ш дээ! Мөнгө авцгаасан биз...
Tagnuuliin Dargiig Solih Herge Yund bna ve? Demii biz de? Solih Herge Garval " Erunhii Saidaan Hamtdan " Solioj Bolno !